Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй М.Цэвэлмаагийн танилцуулга видеог 142,000 хүн үзжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN

“Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцож буй мисс М.Цэвэлмаагийн танилцуулга видеог 142,000 хүн үзэж, нийт үзэлтийн тоогоор хоёрдугаар байрт явж байна.

Танилцуулга видеон үзэлт буюу youtube дэх хандалт их байх нь Мультмедиа төрлийн шалгаруулалтад нөлөөлдөг тул эх орноо төлөөлөн оролцож буй миссээ дэмжихийг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

ВИДЕО:

Англи улсын Лондон хотноо зохион байгуулагдаж буй "Дэлхийн мисс-2019" тэмцээнд 130 орны гоо бүсгүй оролцож байгаа бөгөөд мисс М.Цэвэлмаагийн авьяасын үзүүлбэр топ 20-д, хүмүүнлэгийн ажил топ 10-т багтаад байгаа. Мөн олон нийтийн санал асуулгаар ч дээгүүр эрэмбэлэгдэж байна.

Тэмцээний эцсийн шалгаруулалт арванхоёрдугаар сарын 14-нд болно.