ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын УЗ-өөс сонгуулийг "50+26" гэдэг хувилбараар явуулах санал давамгайлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Сонгуулийн тухай хуулийн талаар санал солилцсон байна.

Намын УЗ нь 33 гишүүнтэй. 

УЗ-ийн хурлаас улс төрийн шийдвэр гаргаагүй бөгөөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй. Ингэхдээ 50+26 гэдэг хувилбараар явуулъя гэдэг санал давамгайлсан байна.

Тиймээс ирэх долоо хоногт өргөн баригдаж, хэлэлцэгдэх Сонгуулийн тухай хуульд 50 жижиг тойрог, намын жагсаалтаар 26 нэр дэвшигч дэвшүүлэх хувилбарыг тусгахаар болжээ.

Энэ нь сонгогчдын хувьд тойргийн нэр дэвшигчдээс гадна намын нэр дэвшүүлсэн жагсаалтын 26 нэр дэвшигчээс давхар сонголт хийх хувилбар юм. 

  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
72
Зураг
ТЭНЭГЛЭЛ
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
61 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг