Засгийн газраас жижиг, дунд бизнес эрхлэгчийг дэмжих бодлогын хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. 2022 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд найман зорилт тавьсны дотор ажлын байрыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгажээ.
Тэдгээр найман зорилтыг хүргэвэл:
|
№ |
Үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Суурь түвшин 2018 он |
Зорилтот түвшин 2020 он |
Зорилтот түвшин 2022 он |
|
1. |
Идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэр |
тоо |
62,330 |
64,900 |
67,600 |
|
2. |
Жижиг, дунд үйлдвэрийн салбарын ажилтан (шинээр бий болгох ажлын байр) |
тоо |
3360 |
16,500 |
32,900 |
|
3. |
Инкубатор, дэмжих төвд хамрагдсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч |
тоо |
200 |
260 |
280 |
|
4. |
Сургалт, семинарт хамрагдсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч |
тоо |
9,527 |
10,400 |
11,600 |
|
5. |
Жижиг, дунд үйлдвэрийн экспортод эзлэх хувь |
хувь |
2.3 |
3.5 |
5.3 |
|
6. |
Брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ (орон нутагт бий болсон) |
тоо |
6 |
15 |
30 |
|
7. |
Инноваци болон байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи шинээр нэвтрүүлсэн аж ахуйн нэгж |
хувь |
0 |
5 |
20 |
|
8. |
Нэвтрүүлсэн олон улсын стандарт |
тоо |
42 |
50 |
60 |
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид манай улсын эдийн засагт ямар хувь нэмэр оруулж байгааг доор тоон үзүүлэлтүүд харуулж байна.
Зураг. ЖДҮ ба хувь нэмэр
ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд нэн хөнгөлөлттэй зээл авсан нь ил болсноос хойш тус сангаас төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчилж, өнгөрсөн тавдугаар сарын 9-нөөс хэрэгжүүлж эхэлснээр тодорхой ахиц дэвшил гараад байгаа. Тухайлбал, 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг шинэчлэн баталан. Үүнтэй холбоотойгоор холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг 2020 оноос байгуулах тухай УИХ-ын тогтоол гарсан билээ.
Гэвч тус сангаас нэн хөнгөлөлттэй зээл хувьдаа болон хамаарал бүхий этгээд, компаниар дамжуулан зээл авсан төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хэрэг эцэслэгдэж, хариуцлага хүлээгээгүй хэвээр байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!