Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

RENAULT Монголд борлуулалтаараа цахиур хагалж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 22
Сурталчилгаа

Моннис Моторс компани нь 2018 оноос эхлэн 120 жилийн түүхтэй Францын алдарт Renault корпорацийн албан ёсны дистрибютор болсноос хойш дөнгөж 1 жилийн хугацаа өнгөрөөд байгаа билээ.

Энэ хугацаанд Моннис Моторс ХХК нь уг брэндийг амжилттай нутагшуулан нийт ард иргэдэд хуучин автомашины үнээр шинэ авто хүлэг худалдан авах хамгийн таатай нөхцөлийг санал болгосноор Монголын шинэ автомашины зах зээлд борлуулалтаараа тэргүүн эгнээнд жагсаж эхэллээ.

 

Renault брэндийн автомашинууд нь өртөг бага, бат бөх чанартай, ОХУ-д угсрагдсан гэдгээрээ Оросын хүйтэн цаг агаар, бартаа ихтэй замд тохируулан бүтээсэн нь манай орны нөхцөлд ч мөн дээд зэргээр зохицдог ба хямд бөгөөд чанартай автомашинд дурлагсдад нэн тохиромжтой. Тухайлбал, 70 AH хүчин чадалтай аккуммулятор, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн генератортай тул асаалтын стартерын ажиллагаа дээд зэргээр ажиллана. Мөн явах эд ангийн тулк, резинүүд нь хүйтэнд тэсвэртэй байхаар бүтээгдсэн.

Монгол залуугийн ур ухаан шингэж, Монголын зам, цаг уурын нөхцөлд бүрэн зохицох, дунд гарын жийп DUSTER - 55,9 сая төгрөг 

 

Таны хэрэгцээ, шаардлагад бүрэн тоноглол, гоёмсог дизайнаараа төгс нийцэх туулах чадвар өндөртэй дунд гарын жийп KAPTUR -  57,9-66,9 сая төгрөг 

 

Жийп автомашины хүчирхэг шинж чанар, эрэмгий дүр төрхийг өөртөө агуулсан Sandero Stepway - 42,9 сая төгрөг

 

Орчин үеийн хэв загварыг агуулсан премиум класс ангиллын бүрэн тоноглол бүхий Колеос – 89,9 сая төгрөг

 

Renault брэндийн автомашинууд нь цоо шинэ хийгээд шууд үйлдвэрээсээ хэрэглэгчийн гарт очдогоороо онцлогтой. Мөн тухайн автомашинууд нь тоноглол болон загвараараа ялгаатай хэдий ч шинэ автомашины зах зээлдээ үнэмлэхүй хямд үнэтэй гэдгээрээ бусад үйлдвэрлэгчээс давуу билээ.

Renault корпораци нь автомашинууддаа 3 жил буюу 100 мянган километрийн үйлдвэрийн баталгаа өгч байгаа бөгөөд Моннис Моторс компани нь албан ёсны дистрибюторын үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд харилцагчиддаа автомашин, оригиналь сэлбэг, засвар үйлчилгээ зэргийг бүрэн дүүрэн хүргэж ажилладаг.

Renault брендийн автомашинууд нь хотод ч хөдөө ч туулах чадвар сайтай нь тэдгээрийн газраас тэнхлэг хүртэлх зайтай (195-210 мм) холбоотой бөгөөд нугачаа ихтэй зам харгуй,  бартаа сааданд торохгүй, тулахгүй тав тухтай жолоодлогыг танд өгөх болно.

Үйлдвэрээс суурилуулсан урд эгнээний суудал халаагч, салхины шил халаагч, алсаас асаах систем бүхий халаалтын бүрэн тоноглолтой ба энэхүү тохиргоог шөнийн цагаар ажиллуулан автомашинаа 2 цаг тутамд асааж халаах боломжтой тул таны хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж, дулаан өвөлжих нөхцөлийг бүрдүүлэх болно.

“Renault-Nissan” холбоотон түншүүд нь 1999 онд анх байгуулагдан 2017 онд автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байжээ.

Москва хот дахь Renault үйлдвэр 2007 онд 69 мянган автомашин үйлдвэрлэж байсан бол 2012 онд 167.406 мянган автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх жилүүдийнхээс даруй 19 хувиар өссөний зэрэгцээ Renault корпорациас тус үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт нь 480 сая еврод хүрсэн байна.

2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр тус үйлдвэр нэг сая дахь автомашинаа үйлдвэрлэв.

Renault компани нь дангаараа  БНСУ-ын Samsung Motors-ын 80.1 хувь, Япон Улсын Nissan Motor-ын 43.4 хувь, Румын Улсын Dacia үйлдвэрийн 99.43 хувь, ОХУ-ын АвтоВаз-ын 100 хувь, Daimler компанийн 3.1 хувь, Швед Улсын AB Volvo-ийн 20.5 хувийг тус тус эзэмшиж байна. Тус компани нь суудлын болон ачааны автомашинуудаа “Renault”, ”Samsung”, “Dacia” гэсэн гурван үйлдвэрийн тэмдэглэгээтэй гаргаж байна.

#MonnisMotors #Renault

Дэлгэрэнгүй мэдээлэл: http://renault.mn/

Холбоо барих: 75851111

Фэйсбүүк хуудас:

https://www.facebook.com/RenaultMongolia/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.