САНАЛ АСУУЛГА: Төрийн байгууллагад ажлын байран дахь бэлгийн дарамт их байдаг гэжээ
Сүүлийн үед ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа билээ.
IKon.mn сайт нийт уншигчдынхаа дунд Монгол Улсад ажлын байран дахь бэлгийн дарамт хэр их байдаг болон хаана илүү их ажиглагддаг талаарх судалгааг явуулсан юм.
Уг судалгаанд нийт 3,167 санал иржээ. Үүнээс 58.6 хувь нь ажлын байран дахь бэлгийн дарамт маш их байгаа хэмээн хариулсан байна. Нийт саналын 27.4 хувь нь бэлгийн дарамт төрийн байгууллагад их байдаг гэсэн хариулт сонгосон байна.
Харин 3.1 хувь нь хувийн байгууллагад бэлгийн дарамт их байдаг гэж хариулжээ.
Өөрөөр хэлбэл, ажлын байран дахь бэлгийн дарамт төрийн байгууллагад их байдаг болохыг уг судалгаа харуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
