Гэрийг “гэр” шиг болгодог зүйл тухтай буйдан, дулаахан хивс гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.
Та өөрийнхөө хэрэгцээнд тохирсон хивс сонгох, түүнийгээ цоо шинэ мэт байлгахын тулд дараах тэмдэглэгээг уншиж сурах шаардлагатай. Хамгийн түрүүнд хивснийхээ зүүн доод булангийн ард наасан шошгыг хараарай. Таны хивсний талаарх бүх мэдээллийг агуулна. Үсний өндөр, үслэг утасны хольц, 1 мкв-д багтах утасны гогцоо, хэмжээнээсээ шалтгаалж брэнд бүр нь өөрийн гэсэн онцлогтой мөн жинтэй байна. Үүнийгээ шошго болгон дээр дэлгэрэнгүй бичсэн байдаг.
Эдгээр мэдээлэл байхад та хивсний шошгийг уншиж, өөрийн хэрэглээнд тохирсон хивсийг төвөггүй сонгох боломжтой.
Сонирхуулахад, “Эрдэнэт хивс” компани нь урын сандаа 3000 орчим загвартай бөгөөд дотоодын хивс хивсэн бүтээгдэхүүний хэрэгцээний 95 хувийг дангаараа хангадаг аж.
Түүгээр ч барахгүй нийт борлуулалтынхаа 20 орчим хувийг Япон, Герман, Хятад, Австрали Испани, Иордани, Катар, Казахстан, ОХУ Австрали, Швед зэрэг гадаадын 20 гаруй улсад экспортолж, хэдийнэ дэлхийн зах зээлд хөлд тавьжээ.