ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсээ баян, ядуугаар нь ялгахгүй байранд оруулах саналыг тавьж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус намаас "Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөр санаачилан айл өрхүүдийг хүүгүй, урьдчилгаагүй орон сууцанд хамруулахаар бүртгэж буй.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг хөтөлбөрийг дэмжих санаачилга хүргүүлж байгаагаа  намын удирдлагуудын зүгээс онцолсон юм.

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян "Энэ бол хангалттай боломжтой хөтөлбөр юм. Бид хөтөлбөрийнхөө хүрээнд 30,000 айл бүртгэх тооцоо гаргасан. Үүнээс 20 мянгыг нь хөдөө орон нутагт, 10 мянгыг нь Улаанбаатарт бүртгэнэ. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт бүртгэл явуулаад дуусаж байна.

У.Хүрэлсүх сайд танд Сангийн яам, Монголбанк, Барилга хот байгуулалтын яам, төсөв санхүү таны мэдэлд байгаа тул та эрх мэдлээ ашиглаад ард түмнээ байранд оруул. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүсээ баян ядуугаар нь ялгахгүй байранд оруулах саналыг тавьж байна.

Мөн З.Баянсэлэнгийг гурван шүүгчийнхээ нэрийг тодорхой болгооч гэснийх нь төлөө, улсад хохирол учруулаагүй хүнийг 40 хоног хорьчихдог шүүхтэй байна шүү дээ. Прокурорын дүгнэлт дээр нь З.Баянсэлэнгийг хувьдаа нэг төгрөгний авлига авсан, тендэрийн хууль зөрчсөн гэх баталгаа байгаагүй.

Энэ бол МАХН-ын явуулж буй  хөтөлбөр нь худлаа гэж итгүүлэх гэсэн улс төрчдийн явуулга. Хууль хүчний байгууллага ингэж ажиллахаа зогсоо" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.126.89.233] 2019/11/15
10000 орон сууц, нэг орон сууцыг 80 сая гэж тооцвол 800 тэрбум төгрөг болно. энэ мөнгийг хаанаас босгох вэ?. зөвхөн УБ-т ш дээ.Барилгын компаниудад энэ мөнгийг нь буцааж өгөх ёстой биз дээ.10000 айлыг дагаад сургууль цэцэрлэг, эмнэлэг хороо, үйлчилгээний барилгууд, тохижилтууд дэд бүтэц тэдгээрт ажиллах хүн хүч цалин хөлс гээд л явж өгнө ш дээ. Монголд энэ хөрөнгө нь хаана байна ?
0 | 0 Хариулах
Зочин [85.218.48.83] 2019/11/14
Ta nariin aab eej,ubuu,emee nar chin bizdeee
2 | 0 Хариулах
Зочин [85.218.48.83] 2019/11/14
Hamgin turuund tahir dutuu,hugjilin bersheeltei bolon ahmad ue ee harj handie gej bga MAXN iin bodlogo zub!demjij bn.Hun bur l hugshirne,sayhan zaluu zandan yabj bgaad ubduj bn!hugshirch bn,yagad ahmad ue ee dairch unagaah geed bdag um bee
1 | 0 Хариулах
эгэл [192.82.75.139] 2019/11/13
ахмадуудад байр өгөхийг эсэргүүцэж байгаа хүмүүс Монгол улсын харьяат биш бас ахмад болохгүй хүмүүс бололтой.
1 | 2 Хариулах
Зочин [103.57.92.109] 2019/11/13
Хүүхдийг ялгаж мөнгө олгодог юм чинь насанд хүрсэн хүмүүсийг бол ялгана ч салгана ч
0 | 0 Хариулах
123 [202.126.89.217] 2019/11/13
Эхлээд сонгогдсон байгаа eөкээс оффшороос мөнгөө аваад хүн бүрийн өрийг тэглэнэ гэсэн амлалтыг хэрэгжүүлүүлчихээд дараа нь эдгээр балай нарыг үгийг сонсоё
0 | 1 Хариулах
Зочин [150.129.142.25] 2019/11/13
За одоо айл бүр ХБ-тэй хүнтэй болох хөдөлгөөн өрнөнө.
0 | 1 Хариулах
АРАЙ Ч ДЭЭ [202.131.244.210] 2019/11/13
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ АРД ТҮМНЭЭРЭЭ ДААЖИГНАЖ СУУХ САЙХАН БАЙНА УУ?
0 | 1 Хариулах
Бурхан чинь байна [202.21.116.250] 2019/11/13
Аль дээрээс л мэдрэл муутай юм яриад байсан үнэгүй байр ч гэнүү юу ч гэнүү. судлаж ч үзсэнгүй. Юугаа хуцаад байгаан бээ? Эхний ээлжинд эрчим хүчээ яаж шийдэх гэж байна да? Цахилгаан бол яахав хятад оросоос импортлолоо гэхэд хаанаас дулаанаа шийдэх гэж байна? ДЦС-5 бол лөөлөө болсон шдээ. Одоогийн дулааны хэрэгцээгээ арай хийж хангах гэж байхад? дэд бүтэц шугамаа яаж ч шийдхийн? Эсвэл одоо байгаа хоосон байрнуудыг дээрэмдэж авах гээд байгаамуу? юу ч ойлгосонгүй, ойлгохыг ч хүссэнгүй
3 | 0 Хариулах
Зочин [1.223.35.59] 2019/11/13
buruu sanal aian teheer arin haalgati mongoteichuul hahuulia ogoool orno gesen ug. yaduug n l oruulah heregtei
0 | 1 Хариулах
Зочин [140.137.49.3] 2019/11/13
zail pzdakuudaa
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.47] 2019/11/13
Энэ урт үстэй гар бас л нэг псевдосаиэнс л ярьж явдаг гар... яахаараа өөдтэй хүмүүс байдаггүй хорвоо вэ.
1 | 0 Хариулах