Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Албаны машиныг ялгах тэмдэгтэй болгосон ч байдал өөрчлөгдөхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн таван сургуулийн гадна хяналт тавьж, албаны дугаартай машинаар хүүхэд зөөж байгаа үйлдлийг баримтжуулсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. 

-ТАЗ болон Тээврийн цагдаагийн газрын хамтарсан гэнэтийн шалгалтаар албаны дугаартай машиныг хувийн хэрэгцээнд ашиглаж байгаа зөрчил нэлээд хэд илэрсэн юм байна. Тэдгээр машиныг эзэмшдэг төрийн албан хаагчдад ямар хариуцлага тооцох вэ? 

-Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдсан. Ингээд Төрийн албаны зөвлөл болон Тээврийн цагдаагийн газар хамтран шалгалт хийхэд дээрх зөрчил илэрсэн. Тиймээс албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг Төрийн албаны ёс зүйн протоколд тусгах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Ингэж байж таслан зогсооно. Тэдгээр албан хаагчдад сануулга өгнө. 

-Энэ байдлыг таслан зогсооно гэж байна. Ингэхийн тулд албан хэрэгцээнд ашигладаг машины серийн дугаар эсвэл номерын өнгийг нь өөрчлөх гэх мэт арга хэмжээ  авч болдоггүй юм уу?

-Таслан зогсоохын тулд ийм хэлбэрээр шахалт хийж байна. Үүнийг хориглосон журам гаргана. Хэрэв журмаа зөрчвөл шууд халагддаг болно. 
Хэрэв хуучин шиг серийн дугаараар нь ялгах ч юм уу ийм байдал руу шилжвэл дахиад л хүнд суртлын асуудал гарна шүү дээ. Тэглээ гээд энэ байдал өөрчлөгдөхгүй. Гэхдээ энэ асуудал дээр Их хурлын гишүүдийг ч мөн шахах хэрэгтэй. Тэгж байж бүгд хамтдаа ийм соёл руу алхая гэж байгаа юм.