Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 11 Монголд албан ёсоор худалдаанд гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 8
Сурталчилгаа

Гуравласан өргөн өнцгийн камераараа олны анхаарлыг татаад байгаа iPhone 11 төрлийн гар утас нь технологийн төсөөлшгүй олон боломжийг нэг дор багтааснаараа дэлхий дахинаа шуугиан дэгдээж байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Монголын хэрэглэгчид iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гар утсыг Мобиком Корпорациас албан ёсны эрхтэйгээр худалдаж авах боломж нээгдлээ. 

Та албан ёсны борлуулагч болох Мобиком Корпорациас сонголтоо хийснээр уян хатан зээлийн нөхцөл, бүтэн жилийн баталгаат засварын үйлчилгээнд хамрагдах боломжтой юм. Онлайн худалдан авалт хийх бол энд дарна уу.

ПРО КАМЕР, ПРО ДЭЛГЭЦ, ПРО АЖИЛЛАГАА

Хэрэв Та iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гар утаснаас сонголтоо хийж амжаагүй бол доорх мэдээлэл танд туслах болно.

 

Батарей

iPhone 11 утас нь iPhone XR-аас 1 цаг илүү удаан ажиллах бол   iPhone 11 Pro утас iPhone XS-ээс 4 цаг илүү удаан ажиллах чадамжтай. Харин iPhone 11 Pro Max утас нь iPhone XS Max-аас 5 цаг илүү удаан ажиллах боломжийг бүрдүүлжээ.

Усны хамгаалалт

iPhone 11 утас нь 2 метр, iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max утас нь 4 метр гүн усанд 30 минут ажиллах чадвартай. Та усан дотор зураг авахаас гадна бичлэг хийх бүрэн боломжтой.  

 

Камер (Бүх утсанд)

Өмнөх загваруудын нүүрний камер 7 Megapixel байсан бол iPhone 11 төрлийн бүх утасных 12 Megapixel болжээ. Мэдээж зургийн чанар сайжрахаас гадна нүүрний камераа ашиглан гайхалтай сайхан удаашруулсан сельфи бичлэг хийх боломжтой.

 

Арын камеруудын гол онцлог нь шөнийн горим идэвхэжсэн үед ч лааны гэрэлд  гайхалтай зураг дарах боломжтой. Мөн өргөн цар хүрээтэй зураг дарах бол хэт өргөн өнцөгт камер тань ажиллаж таны хүссэн бүхнийг зурагт багтаах чадалтай юм.

 

Харин iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max утсанд байрладаг гурав дахь камер нь холын, байгалийн болон хөрөг зураг авах зориулалттай юм.

 

Био хэмжүүрт таних систем (Бүх утсанд)

“3D Face ID” буюу царай таних систем нь өмнөх загвараасаа 30%-иар илүү хурдан ажиллагаатай.

iPhone 11-ийн хувьд хөнгөн зөөлөн өнгөний сонголттойгоороо ялгаатай.

 

iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max утасны хувьд

 

iOS 13 үйлдлийн систем нь бичлэгийг эргүүлэх, тайрах, авто сайжруулалт хийх, “filter” өгөх гэх мэт бичлэг засах маш олон боломжуудтай.

 

Мобикомын iPhone 11 төрлийн гар утасны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.