Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд өнөөдөр болж байна.
Чуулганд оролцож байгаа 1,000 гаруй залуу инженер Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Зам тээврийн салбарын өнөө ба ирээдүйн талаар үндсэн илтгэл сонсож, хэлэлцэж байгаа юм.
Уг чуулганы уул уурхайн салбар хуралдааны үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн танилцуулсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өнөө ба ирээдүй сэдэвт илтгэлээс онцлон хүргэж байна.
40 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр цаашдаа 60 жил үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгааг Х.Бадамсүрэн захирал илтгэлийнхээ эхэнд хэлсэн юм.
- Эрдэнэт үйлдвэр хөгжлийн бодлого төлөвлөлтөө техникийн бодлого, технологийн бодлого, байгаль орчны бодлого, нийгмийн бодлого, эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого гэсэн үндсэн таван чиглэлээр тодорхойлсон. Үүнд инженерүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал.
- Уул уурхайн олборлолт хийгээд санхүүгийн боломжоо бий болгох асуудал яригдаж байна. Гэхдээ бүр эцсийн утгаар нь яривал нийгмийн хөгжил, хүний л асуудал яригдаж байгаа юм.
- Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 31 сая тонн хүдэр боловсруулж байна.
- Бидний хувьд хүрсэн түвшингээ бууруулахгүй байх зорилго тавьж байгаа учраас технологио сайжруулахад анхаарч байна.
- .
- Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ тогтвортой биш байгаа.
- Эрдэнэт үйлдвэр 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсөвт 793 тэрбум төгрөг оруулахаар байгаа.
- Эрдэнэт үйлдвэрт 6,600 хүн ажиллаж байгаагийн гуравны нэг нь инженерүүд. Нийт ажилчдын дийлэнх нь 40 хүртэлх насны залуучууд байгаа.
- Үйлдвэр ололт амжилтынхаа хүрсэн түвшингөөс багасгахгүй, жил тутам ахиулсаар байхыг зорьдог.
- Уул уурхайн үйлдвэрийн оршин тогтнохын үндэс бол нөөц баялгийн асуудал байдаг. Тэр утгаараа сүүлийн гурван жилд геологи хайгуулын асуудалд анхаарлаа хандуулж, нөөцөө өсгөсөн.
- Гурван жилийн өмнөх мэдээллээр Эрдэнэт үйлдвэр 40 жил ажиллаад нөөц шавхагдана гэж байсан бол өнөөдөр би
- Баяжуулах фабрикийн шат дамжлага бүрт технологийн шинэчлэл хийнэ. Шинэчлэл хийгдэх явцад үйлдвэрлэлийн процесс огт тасалдахгүй гэдгийг тодотгон хэлмээр байна.
- Засвар механикийн заводоо өргөтгөнө. Одоогоор тус заводод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн 99 хувийг Эрдэнэт үйлдвэр ашиглаж байгаа бол цаашид уг заводоо уул уурхайн салбарын хэмжээний үйлдвэрлэгч болгохыг зорьж байгаа.
- Зэсийн баяжмалыг хайлуулах боловсруулах үйлдвэртэй болох асуудал дээр хүхрийн хүчилтэй холбоотой хүндрэл гарна. Энэ асуудал дээр манай инженерүүд ажиллаж байгаа.
- Үйлдвэрлэл шинжлэх ухааны амьд холбоог бэхжүүлэх тал дээр ШУА-тай хамтран ажиллаж байна.