ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

М.Батбаяр: "Чингис хааны музей"-д үзмэр нь хүрэх болов уу гэдэгт санаа зовох хэрэггүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 Засгийн газрын тогтоолоор буулгах болсон Байгалийн түүхийн музейн хуучин барилгын асуудлаар холбогдох хүмүүс өнөөдөр мэдээлэл өглөө.

"Байгалийн түүхийн музейд 12,037 үзмэр бий. Энэ нь Их тэнгэрийн аманд шинээр баригдах барилгын талыг дүүргэнэ"

Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар “Монгол Улсын Засгийн газар 2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр 280, 281 дүгээр тогтоолыг баталсан.

Тус тогтоолын хүрээнд одоогийн Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж энэ суурин дээр Чингис хааны музей байгуулах, харин Байгалийн түүхийн музейг хотын төвөөс 1.8 км-т буюу Их тэнгэрийн аманд шинээр барихаар болсон.

Шинээр баригдах Байгалийн түүхийн музейн газрын урт нь нэг км, өргөн нь 740 метр. Энэ нь одоогийн Байгалийн түүхийн музейн эзэмшиж байгаа газраас 75 дахин том газар юм.

Харин өнөөдрийн байдлаар Байгалийн түүхийн музейн газар гэсэн гэрчилгээ нь хараахан ирээгүй байна.

Байгалийн түүхийн музей 1955 онд баригдаж, улмаар үндсэн үйл ажиллагаа 2013 онд МХЕГ-ын ослын байдалд байгаа учир ашиглаж болохгүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлтээр актлагдсан.

Түүнээс хойш бид актлагдсан байшингийнхаа суурь дээр шинэ музейгээ барих гэж зургаан жил тэмцсэн. 

2014 оноос би Байгалийн түүхийн музейн долоон давхар барилгын зургийг зуруулсан. Тэр зургийг бага зэрэг өөрчлөөд энэ газарт Чингис хааны музейг барих гэж байгаа хэрэг.

Би тус музейн захирлын хувьд Их тэнгэрийн аманд музейн барилгыг хурдан баригдахыг хүлээж байна.

Яг одоогийн байдлаар Байгалийн түүхийн музейд 12,037 үзмэр бий. Энэ нь Их тэнгэрийн аманд шинээр баригдах барилгын талыг дүүргэнэ. Үзмэрүүдийн хадгалалтын нөхцөл нь хэвийн хадгалагдаж байна” гэлээ.

"Энэ барилгыг хурдан буулгаж, шинэ музейн барьж байгуулах зайлшгүй шаардлагатай"

Гэрэл зургийг mpa.mn

Байгалийн түүхийн музейн ахмад зүтгэлтэн Б.Батдорж “Манай улсад музейн зориулалтын барилга маш цөөхөн бий. Өнөөдөр олон улсын жишигт таарсан музей байх шаардлага зайлшгүй бий. Би энэ музейн хуучин барилгыг буулгаж оронд нь шинэ музей зориулалтаар нь барьж байгуулах тал би дээр санал нэгтэй байна.

Энэ хуучин барилгын маань дээвэр нь модон хучилттай. Тийм болохоор 1971 онд дээврийг нь хөрөөдөж цоолоод хулгай орж байсан ч тохиолдол бий. Тиймээс энэ барилгыг хурдан буулгаж, шинэ музейн барьж байгуулах зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.

Би 1983 ноос хойш эхлэн энэ музейд ажиллаж байна. Одоо шаврууд нь унаж, нурахад бэлэн болчихоод байхад зарим хүмүүс нураахад цааргалаад байгааг ойлгохгүй байна" гэсэн юм.

Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлана

Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаяр “Чингис хааны өв соёлын хүрээлэнг анх удаа Монгол улсад бий болгох гэж байгаа бөгөөд энэ сарын 9-ны өдрөөс намайг захиралаар томилсон.

Яг энэ газар нийт 70:40 харьцаатай, дээшээ есөн давхар музейн зориулалтын хамгийн сүүлийн үеийн барилга байгууламж баригдах юм.

Дотор нь Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлана.

Мөн Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн олон үзмэрүүдийг байрлуулахаар төлөвлөж байна.

Одоогоор БСШУС-ын сайдын тушаалаар Чингис хааны музейн үзэл баримтлал, үзүүлэлт дэглэлтийг тодорхойлох ажлын хэсэг гараад ажиллаж байна.

Сүүлийн үеийн музейн барилгын үзмэр нь тодорхой хувийг эзлэх болж, техник, технологи ашигласан аудио, видео үзмэрийн танхимууд нэлээд том зай талбайг эзэлдэг болсон.

Тийм учраас Чингис хааны музейд үзмэр нь хүрэх болов уу гэдэгт иргэд санаа зовох хэрэггүй. Монголын түүхтэй холбоотой асар их үзмэрүүд дэлхий дээр байна. Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн хүрээнд зарим үзмэрүүдийг  шилжүүлэх авах эсвэл үзмэрүүдийн хувилбарыг авчрах гэх мэтээр музейд баялаг үзмэрүүдийг бий болгох тал дээр ажиллаж байгаа гэж ойлгож болно.

Чингис хааны өв соёлыг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлэх үүрэг Монгол хүн бүрд бий. Тиймээс Монгол Улсын Засгийн ийм шийдвэр гарсан гэж бодож байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Тэгшжаргал [202.55.188.110] 2021/9/17
Шинэ музейд энгийн иргэдэд байгаа түүх дурсгалын зүйл худалдаж авдаг юм болов уу?
0 | 0 Хариулах
Зочин [182.160.34.185] 2019/10/1
Улсынхаа түүх соёлын олдвор, үнэт зүйлсээ огт мэдэхгүй, нэг ч удаа судалж сонирхож үзээгүй нөхдүүд үгүй мөн их мэдэмхийрч бичжээ. Чингис архины шил, сувинер, чихмэл үзүүлэх юм уу ч гэх шиг. Энд жижиг муж, орон нутгийн, эсвэл хувь хүний өрхийн музейн талаар яриагүй, улсын музейн талаар ярьж байна шүү дээ. Монгол улс маань дэлхийн их гүрний баялаг түүхтэй, өв дурсгалын арвин сан хөмрөгтэй бүхэл бүтэн тусгаар тогтносон улс юм шүү дээ. Түүх соёлын олон үнэт дурсгалт зүйлээ устгуулж алдсан ч нэг музейг дүүргэх хэмжээний зүйл байна шүү дээ. Могой тасравч гүрвэлийн дайтай гэдэг байх аа...
2 | 0 Хариулах
Зочин [112.72.8.90] 2019/10/1
Баригдаг даа баригдаг хүнд үзүүлэх юмгүй үзмэрүүд агуулахын хог боллоо л гээд л шогшорцгоодог биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [58.142.72.55] 2019/10/1
Манайд Богд хааныхаас өөр бусад хаадын ямар үзмэр хаана бгаа юм бэ Ядаж ганц үзмэр энэ бна гээд нэрлээч
0 | 0 Хариулах
Зочин [202.131.243.190] 2019/10/1
Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч - н энэхүү сэдэвтэй холбогдох ярилцлага http://itoim.mn/article/tUS5G/18402 .
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.96] 2019/10/1
Музей гэдэг чинь нийт үзмэрийн 90% нь бодит эд өлгийн зүйлийг хэлдэг болохоос баахан хиймэл дуураймал зүйл чихмэл зүйл үзүүлхийг үзмэр гэдгүй юм ааа Батбаяр гуай
2 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/10/1
Хөгшөөн наад үгээ төрийн музейнхэнд сайн хэлээрэй бараг бүх үзмэр нь хуулбар байгаа
0 | 1 Хариулах
Зочин [202.131.243.190] 2019/10/1
Хотын түүхийг өгүүлсэн барилга байшингуудаа хадгалж үлдэхийн чухлыг http://baabar.mn/article/ulaanbaatar-khotiin-tuukhiin-tugsguliin-tugsgul - с уншина уу .
1 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/10/1
50 60аад онд хятад, япон голцуу юмнуудаар мод шавраар байшин байруулчихаад юуг нь ч тэгэж хайрлаад байгаа юм бүү мэд
0 | 2 Хариулах
Зочин [202.131.243.190] 2019/10/1
Хотын дурсамжийг устгаж байгаа хэрэг шүү дээ . Дурсах зүйлгүй хот хоосон агуй л гэсэн үг .
2 | 0 Хариулах
Зочин [64.119.20.90] 2019/10/1
Хөдөө мал дээр өссөн юм бол хотын асуудалд дуугай л мөөрөөд суугаач энэ көдөөний сданннууд их хуцдаг болжээ ганц пруус унаал хотын иргэн болцон гэж андуураад байхийн тэр нураана гээд байгаа байшин барилга чинь бидний хүүхэд насны аав ээжтэйгээ цуг явж үзэж байсан дараа нь үр хүүхдүүдээ дагуулж үзүүлэх ой санамж баяр баясгалан байдгийн бодвол хөдөөний сдаа бол идшинд идсэн үхэрнээс чинь өөр дурсамж байхгүйлдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.243.190] 2019/10/1
Байгалийн түүхийн музей , Санхүү эдийн засгийн дээд сургууль нэг загвараар , ойролцоо баригдсан бололтой . Санхүү эдийн засгийн дээд сургуулийн барилга нурж байна гэж та сонссон уу . Тэгэхээр ашиглалтын хугацаа дууссан гэдэг МХЕГ - н дүгнэлт худлаа . Улсын архивын төв газрын барилга хариугүй өнөө маргаашгүй нурлаа гээд байсан , хаана байна . Архиваа нүүлгээд оронд нь хоол унд , зугаа цэнгээний газар болсон юм биш үү .
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.93] 2019/10/1
Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих сонирхол энэ сүгэнүүдэд үнэн алга аа..Музей бариад дараа нь акталаад нэг өрөө байрны мөнгөөр хаалттай хувьчилаад авчихна аан ккк
1 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/10/1
Манай соёл урлагийн хөгжил муу байгаа болохоор чам шиг соёлгүй, хүн хайрлах чадваргүй юмнууд олширч улмаар аймар аймар бузрын хэрэг хийж байгаа юм шд.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.29] 2019/9/30
Богдын музейн хамгийн гоё үзмэрүүдийг хятадууд бэлэглэсэн байдаг юм. Хэнд хэрэгтэй музей вэ Сургууль бариач
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.96] 2019/9/30
Дотор нь баахан хиймэл чихмэл үзмэр тавина өөр үзүүлэх юм огт байхгүй.13 зуунаас үлдсэн юм огт байхгүй.Байвал гаргаад тавьчихаа
5 | 0 Хариулах
Зочин [103.111.68.58] 2019/9/30
unen teneg zag vartai yum barih yma nerei 13 zuund ch iim yum bgagui bh shuu
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.3] 2019/9/30
Больж үз !
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.245] 2019/9/30
gandangii shine barilgaa chingis haanii muzeii bolgochihgyi yu.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.245] 2019/9/30
chingis haanii muzei geheer islamiin sym shig ch yumuu delhiid hosgyi barilgiin shiidel baih estoidoo.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.245] 2019/9/30
chingis haanii muzeid gants nuuts tovtsoo nomoo zalaad oor tavih yum baigaa yumuu. tegeed dotor ni chingis haan kinoogoo gargana oor yuu baina
3 | 0 Хариулах
Зочин [103.229.121.245] 2019/9/30
baigaliin tyyhiin muzei 1 km urt boloh yumuu.
1 | 0 Хариулах
xaxa [202.9.42.213] 2019/9/30
ta nar bol comment l bichij chadna uur yu ch chadahgui hugiin commentchid
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.95] 2019/9/30
Чамаас бусад нь бүгд мундаг л даа энд коммент үлдээдэг хүмүүс
0 | 0 Хариулах
Зочин [202.9.44.174] 2019/9/30
zagvariig n bi hiivel iluu hiih iom baina. orkuudad bol yag taarsan yordgor bor oroitoi yadruuhan ed baina.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.39] 2019/9/30
мөнгөний сургаар ёстой өлөнтөж байх шив, тийм л сэтгэгдэл төрлөө, ичиж үхмээр. хаадын музей гээд 1 ханых нь ч болтугай төрсний гэрчилгээ, гаадаад паспорт, гэр бүлийх нь эд зүйлс нтр юу байгаа? Чингис гоулд архины шил л тавихгүй юм бол өөр юу байгаа, хатуухан хэлэхэд? 2-т наад барилгашуу юмных нь царайг нь ээ, арай арай. тийм л их мөнгө санхүүтэй юм бол, Чингисийн онгоныг нь олвол харин дэлхийн хэмжээний агуу том нээлт болно - архелоги, түүх судлал, маш олон зүйлийн... харин тэр онгоноо тэр чигээр нь "музей" болговол асар их жуулчид ирж үзнэ. египетийн пирамидууд жилдээ 12 тэрбум доллар "хийдэг" гэсэн статистик тоо бий. хэрэвзээ чингис хааны онгоныг олвол жилдээ түүнээс ч ихийг олох боломжтой.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.191.39] 2019/9/30
Tim bna unen hachin yum haragdaj bna, hun oilgohoor oligtoi yum hiichih chadku bol zailaad ug
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.52] 2019/9/30
Нэг мөсөн сэлэм барьсан Хүрэлсүхийн хөшөөг нь бариад музей болгочих тэгвэл барьсан хүмүүс нь шууд гавьяат энэ тэр болоол явчихна кккз
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.95] 2019/9/30
Наад музейг чинь харахад бат бөх эргэлт буцалтгүй сүр хүч монгол төрийн залгамж халаа шууд мэдрэгдэх ёстой...наад эсгий гэр чинь талбай дээр ганц байхад болно...төрийн ордноо нэг харчих
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.95] 2019/9/30
Чингис хааны музей биш болдоггүй бор өвгөний эсгий гэр шиг сул дорой сүр сүлдгүй харагдаж байна. Хаадын сүрлэг өндөр хана цайзтай харахад сүрдэж бахдмаар юм хийгээчээ. Өнгө нь хар гүн цэнхэр мөнгөлөг гэсэн үгнүүдийн хоршил байвал зүгээр. Хаадын гэдэг язгуур утгаа ойлгож мэдрээч халтуурны үхэрнүүдээ.
4 | 0 Хариулах
Зочин [209.58.184.165] 2019/9/30
naad zavaan barilgaa ter khentiid ni baridag yum bgaaz, baigaliin tuuhiin muzeig taivan orhi! nuraaj bgaad shilen offic barina daa
1 | 1 Хариулах
Зочин [66.181.191.39] 2019/9/30
Oulun Unuruu, huntaij Davaanyam 2n yumnud uu?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.95] 2019/9/30
Дизайн нь таалагдахгүй байна. Татварын мөнгөөр барих байж татвар төлөгчдөөр архитекторын шийдлийг нь сонгуулаач. Бөөн зардал гаргаад шинэ нисэх шиг гайгүй айлын гараашнаас дор юм хийв!!!!
2 | 1 Хариулах
Зочин [182.160.0.124] 2019/9/30
baahan suvner avaachij tavih uu?
2 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/9/30
manai oron arheology paleontologiin asar ih noots bayalagtai uls delhiid iim uls barag 5 huruund l bagtana shu.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.95] 2019/9/30
Self promotion lmfao
1 | 2 Хариулах