Энэ оны арван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт 447 хүнийг яллагдагчаар татжээ.
Тодруулбал 2021-2024 оны хагас жилийн байдлаар нийт 834 хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна.
Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 2024 оны эхний хагас жилд 240 хүн, 2025 оны арваннэгдүгээр сард 447 хүнийг яллагдагчаар татжээ.
Яллагдагчаар татагдсан хүмүүсийн 45 орчим хувь нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол 26 хувь нь урьд өмнө гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс байсныг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
Энэ талаар УЕПГ-ын дэргэдэх сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, ахлах прокурор Б.Мөнхдорж "Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ажилладаг. Тус зөвлөлд прокурорын байгууллагаас төлөөлөл орж, нягт хамтран ажиллаж байна. Үүнийг үндэслэн УЕПГ-т Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар дэд зөвлөл ажилладаг.
Энэ зөвлөлөөс гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн асуудлыг онцгойлон анхаараад 2024 онд хавсарга судалгааны ажлыг Сургалт судалгааны хүрээлэн, УЕПГ-ын мэргэжлийн үндсэн хэлтсүүдтэйгээ хамтраад гүйцэтгэсэн.
Судалгааны үр дүнгээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, хаана их гараад байгаа, хохирч буй онцлог, үйлдэж байгаа хүмүүсийн онцлог байдлыг судлахаас гадна энэ төрлийн хэрэг зөрчлийн шийдвэрлэлтийг тусгайлан судалсан" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!