Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ) нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага болохын хувьд салбарын зохицуулах чиг үүрэг, мэргэжлийн хөгжлөөр дамжуулж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байна. Энэхүү зорилтын хүрээнд төрийн захиргааны төв байгууллагууд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, их дээд сургууль, бусад салбарын мэргэжлийн байгууллагуудтай сургалт судалгаа, хэлэлцүүлэг шийдэл, бодлого боловсруулах зэрэг олон талаар идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд оны шилдэг санхүүчдийг жил бүр хамтран шалгаруулж байна.
2025 оны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслол 12 дугаар сарын 6-ны өдөр болж, 10 номинациар тодрууллаа.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Доржийн БАЯРБАТ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Санхүү, хангамжийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Халзангийн САРАНЧИМЭГ
ПрайсуотерхаусКуперс Аудит ХХК-ийн Аудитын захирал Цагаанчулууны БАТТУЯА
СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш, доктор профессор Бадарчийн АВИРМЭД
Зохиогч: МУИС-ийн БС, НББ-ийн Ахлах багш О.Нүржигмаа, “Баланс про аудит” ХХК-ийн аудитор А.Еркеш, “Нягтлан бодох бүртгэл” ном
Баянхонгор Эрчим хүч цахилгаан түгээх ХХК-ийн Дотоод аудитор Бадмаанямын ЭНХТУЯА
“Монгол масс медиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Минжүүрийн ТАМИР
Булган аймгийн Татварын газрын дарга Дашгайн ЛХАГВАСҮРЭН
Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газрын Санхүү бүртгэл хамралт, орлогын хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч Бямбаагийн БОЛОРТУЯА
“Бэсгэ ММ үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчин Санжийн МӨНХЖАРГАЛ
Түүнчлэн ММНБИ-ээс Оны шилдэг аудитын компаниудыг дараах 3 номинациар шалгаруулав.
Оны ОНЦЛОХ аудитын компани: “Мэжик Консалтинг Аудит” ХХК
“Мэжик Консалтинг Аудит” компани нь “E-Magic” шинэ үеийн аудитын цахим системийг хөгжүүлж, аудитын үйл явцыг бүрэн цахимжуулсан амжилтаараа Оны онцлох аудитын компаниар шалгарлаа.
“Мэжик Консалтинг Аудит” ХХК нь Prime Global хэмээх Нягтлан бодох бүртгэлийн нийгэмлэгийн албан ёсны гишүүн болсноос гадна Vialto Partners байгууллагатай түншилж Global Mobility үйлчилгээг Монгол улсад үзүүлэх гэрээг үзэглээд байна.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ шилдэг аудитын компани: “Онч Аудит” ХХК
“Онч Аудит” компани нь сүүлийн 3 жил дараалан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний аудитын компаниудыг аудитын үйлчилгээний орлогоороо тэргүүлж байгаагийн зэрэгцээ НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд хүн бүрийг аюулгүй хүртээмжтэй, ногоон болон нийтийн эзэмшлийн талбайгаар хангах, Түүх соёлын болон байгалийн өвийг хадгалан хамгаалах арга хэмжээг сайжруулахад хувь нэмрээ оруулж, манлайлан ажиллаж байна.
Тухайлбал, Монгол Урлагийн Зөвлөлтэй хамтран Үндэсний төв номын санд байгаа МУ-ын хосгүй үзмэрүүдийг каталоги болгож, орчин үеийн шийдэлтэйгээр хэвлүүлэх, урлаг соёлын томоохон арга хэмжээг дэмжиж ажиллахад 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосны зэрэгцээ Онч академиараа дамжуулан мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан “Ажлын гарааг амжилттай эхлүүлье” аяныг 100% ивээн тэтгэсэн. Түүнчлэн нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг дэмжиж, нягтлан бодох бүртгэл хөтлөлт болон санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭГЧ шилдэг аудитын компани: “Эрнст энд Янг Монголиа Аудит” ХХК (E&Y Mongolia Audit)
“Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК нь Монгол улсын нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж, олон манлайлагчдыг аудитын салбарт бэлтгэж, хөгжүүлж ирсэн ололт амжилтын эзэн билээ.
2024 онд ажил олгогчийн хувьд хүний нөөцийг хөгжүүлэх, аудиторуудын орон тоог өмнөх оноос нэмэгдүүлсэн, ажлын байр, ажилтнуудын ажиллах нөхцөл, орчныг тасралтгүй сайжруулж ирсэн амжилтаараа салбартаа тэргүүлж “Ажлын байр нэмэгдүүлэгч шилдэг аудитын компани” номинацын эзэн боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!