Содон хорооллыг Гэмтлийн эмнэлгийг холбосон авто замаар Ч:38 чиглэлийн автобусыг явуулдаг болжээ.
Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын график, мэдээллийн сан, сүлжээний инженер Э.Лхагвадорж "Содон хорооллыг Гэмтлийн эмнэлэгтэй холбосон авто зам ашиглалтад орж, нийтийн тээврийн үйлчилгээний Ч:38 чиглэлийн автобусны замналд өөрчлөлт оруулсан.
Ч:38 чиглэлийн автобус нь Энхтайвны өргөн чөлөөгөөр дайрч явдаг байсныг болиулж, Ханын материалаас Содон хорооллыг Гэмтлийн эмнэлэгтэй холбосон замаар явж үндсэн маршрутаар иргэдэд үйлчилж байна.
Тус замаар 6 минут тутамд 16 автобус үйлчилгээнд явж байгаа юм.
Цаашид Содон хорооллыг Гэмтлийн эмнэлгийг холбосон авто замаар явах нийтийн тээврийн автобусыг нэмэгдүүлэх талаар судалж байна" гэж мэдээллээ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороололтой холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээгээд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!