2020/08/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.44₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
02:00
S26
12°
03:00
S26
11°
04:00
S26
11°
05:00
S26
11°
06:00
S26
11°
07:00
S26
12°
08:00
S26
13°
09:00
S26
14°
10:00
S26
16°
11:00
S26
18°
12:00
S26
19°
13:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"The Hu" хамтлагийн "Gereg" цомог Billboard-ийг тэргүүлж эхэллээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлагийн анхны цомог болох "Gereg" энэ долоо хоногийн Billboard-ийн World Albums жагсаалтыг тэргүүлсэн нь Монгол хамтлагийнхны цомог ийнхүү тэргүүлсэн анхны тохиолдол болж байна.

Монголын үндэсний хөгжмийг рок урсгалтай хослуулсан Хүннү рок урсгалыг дэлхийд таниулах зрилгоор гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогийн үүсгэн байгуулсан "The Hu" хамтлаг "Gereg" цомгоо энэ сар(2019 оны есдүгээр сар)-ын 13-ны өдөр АНУ-д нээж, албан ёсоор худалдаанд гаргасан билээ. Ийнхүү олон улсын зах зээлд борлуулагдсанаас хойш хагас сарын дотор Billboard-ийн жагсаалтыг тэргүүлжээ.

 

Тус жагсаалтын хоёрдугаарт Солонгосын k-pop урсгалын төлөөлөл болох "BTS" хамтлагийн "Map of the Soul" цомог бичигджээ. БНСУ-ын эдийн засагт 2018 онд 4.0 их наяд вон буюу 3.54 тэрбум ам.долларын орлого оруулсан BTS хамтлагийнхны өмнө Монгол хамтлагийн, монгол хэлээрээ дуулж гаргасан цомог бичигдсэн нь яах аргагүй онцлог үйл явдал бөгөөд дэлхийн хөгжмийн зах зээлд Монголын үндэсний урлагт томоохон орон зай байгааг илтгэсэн үйл явдал болж байна.  

x