2020/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
22:00
S29
10°
23:00
S29
10°
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S26
09:00
S26
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“THE HU” хамтлагт Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-г гардуулав

ikon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
 

Их Монгол Улс байгуулагдсаны 813 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн түүхт ойг тохиолдуулан Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “The Hu” металл рок хөгжмийн хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагнасныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гардуулж өгөв.

 
 

Хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний урлагийн “The Hu” хамтлаг нь эх орондоо төдийгүй олон улсад урлагийн шинэ урсгалыг бий болгож, дэлхий нийтийг нэгэн цагт байлдан дагуулж байсан олон зууны түүхтэй эх орныхоо түүхийг үндэсний соёл урлагаар сурталчлан таниулж байгаад их баяртай байна. Энэ гавьяа зүтгэлийг нь бид өндрөөр үнэлж өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоо гардуулж, цаашдын урлагийн замд нь улам их амжилт хүсэж байна” гэлээ.

Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “THE HU” нь Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2012 оноос эхлэн хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлууд хийгдэж явсаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлжээ. Ц.Галбадрах ахлагчтай тус хамтлаг Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x