• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга “THE HU” хамтлагийнханд баяр хүргэж, амжилт хүсэв

ikon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN

Монголын рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, фэнтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер, дуучин Б.Дашдондог болон хамтлагийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин продюсер Б.Дашдондог нар 1990-ээд оны дундуур Монголын хөгжмийн зах зээл хумигдмал байсан талаар дурсаж, тухайн үедээ хамтран амьд хөгжмийн тоглолт зохион байгуулсан нь монголын хөгжмийн ертөнцөд шинэ урсгал, амьд хөгжмийг мэдрэх зэрэг шинэлэг зүйл авчирч байсан талаараа дурсан ярьцгаав.

Харин продюсер Б.Дашдондог “THE HU” хамтлагийг 2016 онд үүсгэн байгуулсан бөгөөд хамтлагийг хөгжмийн зах зээлд гаргаж ирэхийн тулд олон жилийн турш судалгаа хийсэн байна. Одоогоор 9 дуутай “Гэрэг” нэртэй анхны цомгоо энэ онд гаргахаар төлөвлөж, эхний хоёр дуу цацагдсан нь “Yu ve yu ve yu”, “Чонон сүлд” юм. Эдгээр дуу нь жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчдэд хүрчээ.

Одоогоор “Чонон сүлд” дуу нь Billboard-ын “Хард рок” дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн анхны монгол дуу болсон бол “Yu ve yu ve yu” бүтээл нь мөн Billboard-д эхний 10-т багтсан юм.

“Хүннү рок” гэх урсгалд хөгжмийн олон төрөл зүйл багтаж байгаа нь зөвхөн рок сонирхогч гэлтгүй олон хүн сонсох боломж олгож байгаа тул ирэх дөрвөн жилд багтан дөрвөн цомог гаргах гэрээг “THE HU” хамтлагийнхан дэлхийд алдартай продакшнтай байгуулжээ.
 

Эдгээр амжилт нь Монголыг дэлхий дахинаа сурталчилж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талархан баяр хүргэж, нэр алдарт хүрсэн ч түүндээ эрдэлгүйгээр хамтлагаа байнга тордож, эв нэгдлээ эрхэмлэх хэрэгтэй хэмээн сануулсан юм.

Мөн хамтлагийн хувцас, хөгжмийн зэмсэг, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсож, санхүүжилтийн асуудлаар тогтож ярив. Тухайлбал, хамтлагийн гишүүдийн хэрэглэдэг хуур, цуур зэрэг зэмсэг нь нөөцгүй тул дахин бүтээх, хамтлагийн өвөрмөц шинж, урсгалыг илүү хурцлах хувцас загварын бүтээлийг хийлгэх, гадаад улсад аялан тогтлолтоор явах зэрэгт олон сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай болдог байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд хамтлагийн гишүүдэд болон цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [85.218.48.83] 2019/5/19
Sain buhniig demjij saar buhnees zailshij baih ni hamgin zub!Mongol hun Mongoliin bayalag !
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.44.250] 2019/5/18
Энэ хүнийг сонгосондор харамсдаг үнэхээр юм хийхгүй байна.урлаг бөхийнхнийг авч уулзах ажил хийх юм даа.нүд нь дээр нь улс орон нь сүйрч байгааг хардаггүй юм байхдаа арай ч дээ.хэлэх үг алга
4 | 0 Хариулах
Zochin [103.57.93.86] 2019/5/18
Hu gej yu gesen utgatai ug bol
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.173] 2019/5/19
humuun genee
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.154] 2019/5/20
Хүннү rock.
0 | 0 Хариулах
123 [202.167.250.99] 2019/5/18
өөрсдийн хүчээр сайн сайханд хүрч байгаа хүмүүсээс жонхуу зүгээр холхон байгаарай
5 | 0 Хариулах
Зочин [150.129.141.163] 2019/5/18
Ulsiin terguun hun ulsiihaa neriig urlagaar gargah yavaa humuustee uram hairlah ni zui yosnii hereg shdee. Mongol uls gants mahnii unen deer togtdog bish shuu.
3 | 3 Хариулах
Зочин [107.77.173.2] 2019/5/18
Улсын тэргүүн х у л г а й ч уу?
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.101] 2019/5/18
Өөр хийх ажил алга уу гэсэн хүмүүс бүгд АТААРХАГЧИД
2 | 2 Хариулах
Зочин [66.181.161.104] 2019/5/18
Yamar medreluud ni [хориотой үг] daraad bainaa. Unen saak hamtlag shuu. Battulgaa sain demjeed ug.
3 | 2 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/5/18
ulam ihiig hiij buteegeerei
3 | 0 Хариулах
Би Монгол хүн [185.93.180.39] 2019/5/17
Би Германд амьдардаг. Сүүлийн 2 сард манай гурван ч Герман найз энэ хамтлагийн талаар асууж дууг нь сонсоорой гэж байсан. Би өөрөө мэдээгүй, сонсоогүй байхад энэ хамтлаг дэлхийд нэрээ дуулгаж байгаад нь их бахархаж байна. Амжилт хүсье
4 | 0 Хариулах
Зочин [66.181.178.192] 2019/5/17
Ийм сайхан мэдээ нь доор ихэнх нь сөрөг коммент бичиж, саяхан энэ хамтлагийг Солонгосын томоохон удирдлагууд хүлээж авч уулзсан байсан. Манай ерөнхийлөгч уулзах нь туйлын зөв, Монголоос анх удаа billboard-д орсон хамтлаг юм шүү. Би бодлоо энэ коммент бичиж буй хүмүүс энэ хамтлагийг мэддэггүйм байна, сайхан оркууд байдын байна. Та биднийг бодвол дэлхийд үнэхээр нэр нь гарж байгаа Монголоо үнэхээр сурталчилж байгаа хамтлаг шүү. Чадал чансаа боловсрол чинь хүрдэг бол youtube дээр байгаа дууны доорх англи хэл дээрх комментуудыг уншаад үзээрэй. Эх орноороо бахархана шүү.
5 | 3 Хариулах
Зочин [64.119.19.154] 2019/5/20
Тийм шүү.Баярлалаа чамд.
1 | 0 Хариулах
Зочин [107.77.173.2] 2019/5/17
Урт хутгатай тулгаа гуай одоо амлалтаа биелүүлвэл яасийм?
2 | 0 Хариулах
Зочин [24.80.60.109] 2019/5/17
Erunhiilegch iimerhuu yumaar oroldoj yavah zavgui baimaar yum daa ug n'. Erhii huruugaa erguuleed l suudgiin jishee baina daa.
2 | 0 Хариулах
Өвгөн [202.21.108.89] 2019/5/17
Монголоо дэлхий дахинд сонордуулж буй залуустаа, тэдний хүч хөдөлмөрийг хүндэтгэсэн ерөнхийлөгчдөө гялайлаа. Хү (Hu) хамтлагдаа түмэн олноо баясгах дуу хуурыг хөгжөөх ерөөл өргөе.
5 | 0 Хариулах
irgen [202.72.240.5] 2019/5/17
joohon ajlaa sn hiimeer bn aa neeh ih demjeed baidgu bj suuld n uulzaj doli userch yadgiin bohchuudee l gd bhaar
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.233] 2019/5/17
Mongol pop
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.175] 2019/5/17
Жонхуутай жонхуугүй өөрсдөө мэдэж байгаа. Худлаа ажил хийж буй дүр үзүүлэхээ боль
11 | 2 Хариулах
Зочин [199.249.230.88] 2019/5/17
“Yu ve yu ve yu”,
4 | 0 Хариулах
Зочин [202.9.42.147] 2019/5/18
Zhong Hui, Zhong Hui
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2019/5/17
ajlaa hii l dee. tgeed l maazraa l
2 | 4 Хариулах
Зочин [183.177.106.66] 2019/5/17
Энэ жонхууд өөр хийх ажил алга уу. Төмөр замын хулгай луйврынх нь хэргийн талаар дэлхий даяараа шуугиж байна
15 | 8 Хариулах
Зочин [66.181.184.12] 2019/5/17
Chamd bas xiix ym algu
2 | 6 Хариулах
Зочин [36.226.165.46] 2019/5/17
Яахав дэ дэлхийд салбартаа тэргүүлэгч бүтээлээрээ хамтлагийг хүлээж авсан байна зөв ш дэ.
4 | 5 Хариулах