Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

IELTS 7.0 оноог автлаа ҮНЭГҮЙ СУРАЛЦАХ БОЛОМЖ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

21-р зуун бол дэлхийн хэмжээнд сурч ажиллаж, амьдрах зуун билээ. Дэлхийн 137 оронд та Англи хэлээр төвөггүй ойлголцож, суралцаж, ажиллаж чадна. IELTS-ын оноо амлагч сургалттай IELTS Institute-ийг сонгох 5 шалтгааныг танд сонирхуулъя.

IELTS Institute-ыг сонгох 5 шалтгаан

  1. Гэртээ байгаа мэт тухлах боломж

Дээр үеийнх шиг үеэ өнгөрөөсөн ширээ сандал шохойтой самбараар сургалтын анги танхимийг төсөөлж орж ирдэг хүмүүс олон. Дэлхий нийтээрээ өөрчлөгдөн хувьсаж мэдлэгийг хүлээж авч өөрөө түүнийг бүтээн суралцах нь чухал болсон өнөө үед бүтээлч сэтгэхүйг өдөөх дэмжих орчин хамгаас чухал. Энэ ч онцлогийг харгалзан хичээлийн анги танхимаас гадна бие даан суралцах нөхцөл байдлыг дэмжихээр хичээл давтах тусгай хэсгийг тохижуулж байгаа бөгөөд энд суралцагчид бүтэн 12 цагийн турш суугаад, босоод, хэвтээд бүр унтсан ч болох орон зайг бүрдүүлж өгсөн. Гадаад хэл дээрхи утга зохиол болон түвшин бүрт таарсан номнуудыг уншиж бие даах ажиллагааг дэмжихээс гадна, гадаад багштай ярианы клуб, уншлага, дууны клубүүдэд хамрагдаж өөрийн сонирхлын дагуу ахиж дэвшин, хэлээ сайжруулах боломжийг бүрдүүлсэн.

  1. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр

       Дэлхийн 195 гаруй улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, албан ёсны Кембрижийн олон улсын хөтөлбөрийг Монгол хүний суралцах хурд, сэтгэхүйн онцлогтой уялдуулан гаргасан хурдавчилсан байдлаар хэрэгжүүлдэг бөгөөд орчин үеийн хэл сурах танин мэдэхүйн аргыг багтааж өгсөнөөрөө онцлогтой. Кембрижийн хөтөлбөр нь хамгийн шилдэг судлаачдын гаргасан дүрэм, шинэ үг, унших, бичих, ярих сонсох чадварыг алийг нь ч орхигдуулаагүй орчин үеийн материалууд дээр ажиллахаас гадна тухайн сэдвийн кино, дасгалуудийг ажиллаж, тусгай тестийн онлайн программийг ашиглан өөрийгөө аль түвшинд байгааг хянах боломжтойгоороо онцлог юм.

  1. Баталгаат онооны хөтөлбөр

Өнөө цагт Монголчууд дунд хилийн чанадад дэлхийн стандартад нийцсэн боловсрол эзэмших хүсэл сонирхолтой залуус цөөнгүй болжээ. Олон, олон залуус эрдэм мэдлэг, ухааны цар хүрээгээ тэлэхээр гадаад улсыг зорьж байна. Хилийн чанадад суралцах оюутнуудад тавигддаг хамгийн эхний шалгуур бол IELTS /international language testing system/ шалгалт бөгөөд 9 хүртэлх оноогоор хэмжигддэг англи хэлний хэрэглээний түвшинг шалгадаг шалгалт юм. Та тухайн сургуульд элсэн орохийн тулд сургуулиас баталсан IELTS шалгалтын хамгийн доод босгыг давах шаардлагатай юм. IELTS Institute-ийн хувьд энэхүү шалгалтанд бэлдсэн 4 сарын эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулдаг бөгөөд сургалтын агуулга нь эхний 3 сард анхан дундаас /А2/  ахисан дунд /B2/ түвшин хүртэлх түвшин ахиулах хичээл орох ба сүүлийн 1 сар ахисан болон IELTS бэлтгэлийн хичээл 100% гадаад багштайгаар ордог. Баталгаат онооны хөтөлбөрийн гол онцлог тал нь элсэгчиддээ IELTS шалгалтын 7.0 оноог гэрээгээр амладаг бөгөөд тухайн оноондоо хүрэн хүртлээ үнэгүй суралцах боломжтой юм. Суралцахуй нь өөрөө 2 талт үйл явц бөгөөд суралцагчийн хичээл зүтгэлээс нийт үр дүнгийн 65% , сургалт багшийн зүгээс 35% байдаг тул суралцагчдаа аль болох идэвхижүүлэх бис даасан үйл ажиллагааг дэмжих бодлого баримтлан ажилладаг. IELTS Institute-ийг сонгон ирдэг суралцагчид ч зорилготой, хичээнгүй байдаг нь нийт шалгалтаа өгсөн суралцагчдын 70-аас дээш хувь нь IELTS-ын 6.5-аас дээш оноо авснаар нотлогдож байна. Төлбөрийн хувьд бусад сургалтанд 1 түвшинд суудаг төлбөрөөр бүтэн 4 сарын сургалтанд хамрагдах боломжтой. 4 сарын төлбөр ердөө 600.000₮

  1. Сэтгэлээрээ, чадварлаг баг хамт олон

Мэдлэг дамждаггүй харин бүтээгддэг. Гэхдээ мэдлэгийг бүтээх үйл явцад олон хүчин зүйлс нөлөөлнө. Суралцагчид эдгээр бэрхшээлүүдтэй нүүр тулахад багш туслах, чиглүүлэх үүрэгтэй юм. Аливаа байгууллага шинэ ажилтан авахдаа мэдлэг чадвараас гадна хандлагыг чухалчилдаг. IELTS Institute ч мөн мэдлэг чадвар, багшлах арга туршлагыг харахаас гадна сэтгэлтэй багш ажилтангаар хүрээлэгдсэн шилдэг багийг бүрдүүлэхийг зорьдог. IELTS шалгалтанд бэлдэж байгаа багш нь ч бас тухайн шалгалтанд өндөр оноотойгоос гадна TESOL зэрэгтэй мэргэжлийн Америк, Монгол багш нар юм. Багш, ажилтнууд нь өөрийгөө дайчлан, амжилттай оноогоо авсан суралцагчидаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад нь шаардлагатай бүхий л төрлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээллээ олоход нь мөн тусладаг.

  1. Дижитал орчинд суралцах боломж

IELTS Institute-ийн хамт олон орчин үеийн технологиудыг ашиглан үр дүнтэйгээр, хурдтайгаар сургах боломжуудыг үргэлж эрэлхийлж ажилладаг. Одоогийн байдлаар өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Англи хэл сонирхогч залуустаа зориулсан мэдлэг өгөхүйц англи хэлний хэрэглээний жишээнүүдийг илгээдэг чатбот ажиллуулж байна. Цаашлаад e-learning system буюу суралцагч өөрөө хаана ч байсан өнгөрсөн хичээлүүдээ онлайнаар давтан үзэх, багш нартайгаа харилцах, ангийнхантайгаа холбогдох, шинэлэг байдлаар зохион байгуулагдах сайн дурын клубуудэд онлайнаар холбогдох гэх зэрэг боломжийг бүрдүүлсэн системийг бий болгохоор ажиллаж байна.

IELTS шалгалт өгсөн суралцагчдаас 6.5 онооноос дээш оноо авсан суралцагчдынхаа тоогоор тэргүүлэгч IELTS Institute элсэлтээ авч байна. Та яараарай.

Бүртгүүлэх: https://forms.gle/dkjfXe6Dw9f3AQUs7

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/IELTSinstituteEdu

Утас: 8004188280494959

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.