2019/12/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,723.60₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
13:00
S30
-10°
14:00
S30
-9°
15:00
S30
-9°
16:00
S32
-11°
17:00
S31
-13°
18:00
S31
-14°
19:00
S31
-15°
20:00
S31
-16°
21:00
S31
-16°
22:00
S31
-17°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

МГТИС эрдмийн баяраа тэмдэглэж, 50 оюутанд тэтгэлэг гардууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 2
Сурталчилгаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, шилдэг оюутнууддаа тэтгэлэг гардуулах ажиллагааг зохион байгууллаа.

Тус их сургуулийг 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нарын санаачилгаар хоёр орны Засгийн газар хамтран байгуулснаас хойш өдгөө чадварлаг инженерүүдийг хэдийнээ бэлтгэж эхлээд байна.

Энэхүү эрдмийн баярт МГТИС-ийн удирдлагууд, багш, ажилтнууд, оюутнууд оролцсоноос гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалан, ХБНГУ-ын Элчин сайдын яамны Соёлын асуудал хариуцсан зөвлөх Пиа Цигенхаген, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Төслийн удирдагч Франк Вулкопф нар баярын мэнд дэвшүүлэн үг хэлэв. Мөн Германы эрдмийн солилцооны алба, Германы “KfW” банк болон “Оюу Толгой”, “Вагнер Ази” зэрэг харилцагч байгууллагуудын төлөөллүүд уригдан оролцлоо. Түүнчлэн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нээлтийн хүндэт зочноор уригдан, оюутан залууст хандан илтгэл тавьсан юм.

Өнөөдөр тус сургуулийн 27 оюутан нэг жилийн сургалтын төлбөр болон сар бүрийн хэрэглээний зардлыг олгох Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлгийг хүртсэн бол 24 оюутан Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй МГТИС-ийн тэтгэлгийн эзэд болжээ. Ингэснээр тус оюутнууд сургалтын төлбөрөө 100 хувь, 50 хувь хөнгөлүүлнэ.

МГТИС-ийн сургалтын хөтөлбөрүүд нь Герман улсын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт суурилагдсан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан. Уг магадлан итгэмжлэлээр Уул уурхайн боловсруулалтын инженер, Хүрээлэн буй орчны инженер, Механик инженер, Эдийн засагч инженерийн бакалаврын хөтөлбөрүүд итгэмжлэгдсэн юм.

Ингэснээр тус сургуулийн оюутнууд, төгсөгчдийн өмнө олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд ажиллах, дэлхийн шилдэг их сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, дотоод болон гадаадын төрөл бүрийн тэтгэлгүүдэд хамрагдах үүд хаалга нээлттэй болж байгаа юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x