Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Biznetwork.mn-ийн “HR Event”#28 сургалт, арга хэмжээ "Байгууллагын орчинд шинэлэг соёлыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Biznetwork.mn нь 4800 гаруй байгууллага, 185,000 ажил хайгчдыг холбон ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ERP систем хөгжүүлэлт, сургалт, зах зээлийн судалгаа, ажлын байрны нэгдсэн лавлах зэрэг хөдөлмөрийн зах зээлд чиглэсэн олон үйл ажиллагааг явуулдаг төдийгүй хамтран ажиллагч байгууллагуудаа үргэлж дэмжин ажилладаг билээ.

Бид 2 сар тутамд http://www.biznetwork.mn/-д гишүүнчлэлийн эрхтэй байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцүүдэд зориулан HR Event-ээ зохион байгуулдаг бөгөөд бүртгэлийн хураамж нь Biznetwork.mn-ий дэргэдэх “Алтан ураг хүүхэд хөгжил” сантай хамтран ажилладаг асрамжийн газар, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд боловсрол эзэмшхэд  зарцуулагддаг.

 

2019 оны 8 сарын 29-нд зохион байгуулагдсан ээлжит “HR Event”-ийн сургалтыг "Байгууллагын орчинд шинэлэг соёлыг хөгжүүлэх нь” сэдвээр “Call Pro” компанийн үүсгэн байгуулагч, “Faro education” сургалтын төвийн захирал Б.Идэр-Од орсон бөгөөд хүрэлцэн ирсэн 180 гишүүн байгууллагын 250 гаруй удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн менежерүүдэд олон улсын статистик мэдээллээр баялаг, үр өгөөжтэй сургалт болсон бөгөөд асуулт хариултаар өндөрлөсөн.

Сургалт маань Networking арга хэмжээгээр цааш үргэлжлэн хүрэлцэн ирсэн хүний нөөцийн салбарын шилдэгүүд хоорондоо танилцаж мэдлэг туршлага, санал бодлоо солилцож хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөсөн.

Дэлгэрэнгүй мэдээллийг  энд  дарж авна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.