Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хоол зүйч, Хүнс судлалын ухааны магистр Б.Болорчимэг: “Монголчууд эслэгийн хэрэглээ хангалтгүйгээс таргалалт, өвчлөл ихсэж байна”

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд хоол хүнсэн дэх эслэгийн хэмжээний талаар нэлээд ярих болжээ. Энэ талаар бид Хүнсний технологич, Австрали Улсын Флиндерсийн Их Сургуулийн Хоол зүйч магистр Б. Болорчимэг-с мэдээлэл авсан юм. Хоол хүнсний үндсэн шимт бодис нь уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисын зохистой хэмжээнээс бүрддэг. Харин эслэг нь нүүрс усны бүлэгт хамаарагддаг ба уусдаг, уусдаггүй хоёр төрөлтэй.

Эдгээр төрөл нь хоёулаа хүний биед хэрэгтэй, бидний идэж заншсан ургамлын гаралтай үр тариа, жимс, хүнсний ногоо, самрын бүлгийн бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Эслэгийг өдөр бүр зохистой хэмжээгээр хэрэглэх ёстой.

Сүүлийн жилүүдэд хүн амынхаа эрүүл мэндийг онцгойлон чухалчилдаг хөгжингүй улс орнуудын зохистой хооллолтын зөвлөмж дахь эслэгийн хэмжээ нэмэгдэж, эслэг агуулсан хүнсний бүтээгдэхүүний хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч байна.


-Эслэг эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?  

-Ургамлын гаралтай эслэгийн дийлэнх нь хүний хоол боловсруулах системд боловсорч, биед шимэгдэхгүйгээр өтгөний хэмжээг нэмэгдүүлж, биеэс гадагшлахад дэмжлэг үзүүлдэг. Энэ нь хүний бие махбодод өтгөн хуримтлагдах, үүнээс үүдсэн олон эмгэг тусахаас урьдчилан сэргийлэх, эрүүлжихэд нэн тустай юм.

Хүнсний түүхий эдээс авах эслэгийн эх үүсвэр нь үр тарианы төрлийн бүтээгдэхүүн дотор байдаг. Буудайн цөм хэсэг нь нүүрс усаар баялаг харин үр хөврөл болон хальсан хэсэг нь эслэг болон В бүлгийн аминдэмийг ихээр агуулдаг. Гурил үйлдвэрлэлийн явцад үр хөврөл ихээр байх нь хадгалалтад, хальс их байх нь өнгө, чанарт  нөлөөлдөг тул эдгээрийн ялган авч цэвэршүүлдэгээс бидний авах эслэг, аминдэмийн агууламж багасдаг. Иймд хэт цэвэршүүлсэн гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээг бууруулж, эслэг өндөртэй төрлийн хэрэглээг нэмэгдүүлэх нь эрүүл мэндэд тустай.

-Монгол улс дахь эслэгийн хэрэглээ

-ЭМС-ын тушаалаар батлагдсан зохистой хооллолтын зөвлөмжөөс харахад хүн өдөрт дунджаар 25 гр эслэг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Гэтэл 2016 онд хийгдсэн “Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний  үндэсний судалгаа”-гаар манай улсын хүн ам өдөрт дунджаар 7.3 гр эслэг хэрэглэж байна. Энэ нь зохистой хооллолтын зөвлөмжид тусгагдсан нийт хэмжээний 30 хүрэхгүй хувь бөгөөд хүн амын эслэгийн хэрэгцээ туйлын хангалтгүй байгаа юм.

Эслэгийн хэрэглээ бага байгаагаас хамаарч хүн амын дундах таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдсээр байна. Иймээс хүнсний эслэг ихээр агуулдаг  бүхэл үр тарианы бүтээгдэхүүн, төрөл бүрийн шош, жимс, хүнсний ногоо, самрыг өргөн хэрэглэх нь зүйтэй.

-Бусад улс орнуудын эслэгийн хэрэглээ

-Улс орон бүр өөрсдийн байгаль цаг уур, аж амьдралын хэв маяг, хооллолтын онцлогт тохирсон зохистой хооллолтын зөвлөмжид үндэслэн хүнсний хангамжийн бодлогыг тодорхойлдог. АНУ-ын зохистой хооллолтын зөвлөмжид өдөрт насанд хүрсэн хүн 25-30 гр эслэгийг авах хэрэгтэй гэж үздэг. Австрали улсын зохистой хооллолтын зөвлөмжид эслэг өндөртэй өглөөний цай, бүхэл үрээр хийсэн гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээнээс эслэгийн ихэнхийг авахаар зөвлөмж өгсөн байдаг. 

Харин Англи улсын зохистой хооллолтын зөвлөмжид насанд хүрсэн хүн өдөрт 25 гр эслэгийг хүнсээс авдаг ба үүний ихэнх хувийг эслэгээр баялаг, бүхэл үрийн жигнэмэг эзэлж байна. Англичуудын өдөр тутмын хэрэглээ болсон эслэгээр баялаг, бүхэл үрийн McVities’ Digestive жигнэмэгийг Англи улсын McVities хүнсний үйлдвэр 1925 оноос эхлэн үйлдвэрлэж өдгөө дэлхийн 100 гаруй оронд борлуулагддаг. Орчин үеийн завгүй амьдралд өдрийн хэрэгцээт эслэгээ авах хамгийн зөв бүтээгдэхүүнээр шалгараад байгаа энэхүү жигнэмэг Монголын зах зээлд мөн хэдийн нэвтэрсэн нь талархууштай байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.