Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уул дүүрэгт байгаа ХАУСны онцлох гурван ТӨСӨЛ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 30
Сурталчилгаа

Тэнхлэг Зууч компанийн судалгаагаар Улаанбаатар хотод захиалга авч байгаа хаусны 17 төсөл байна. Тэдгээрээс 10 нь ашиглалтанд орсон бөгөөд үлдсэн 7 төслийн зарим нь Наадамаас өмнө, зарим нь ондоо багтан ашиглалтанд орох аж. Таван жилийн өмнө Тэнхлэг Зууч компанийн хийж байсан судалгаагаар хүмүүсийн дунд хаусанд амьдрах сонирхол тийм ч өндөр байгаагүй. Үүний гол шалтгаан нь хауснууд хотхон байдлаар төлөвлөгдөөгүй, хашаа, харуул хамгаалалтгүй, орчин бүрдүүлэлт муутай гэх мэттэй холбоотой байв. Тэгвэл өнөөдөр байдал өөр болжээ.

Ингэхдээ хүмүүсийн хамгийн ихээр асуудаг цэвэр агаар, аюулгүй орчин, байршлын давуу тал, барилгын компанийн туршлага болон, дотор засал, орчин, ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнэ зэрэг хүчин зүйлсийг нь чухалчилсан болно.

 

ХИЙМОРЬ ХОТХОН

Барилга угсралтын салбарт 28 жилийн туршлагатай Заг Группын хэрэгжүүлж, барьсан 35 айлын таун хаусны хотхон. Төслийн нийт талбайн 60 хувь нь ногоон байгууламж. Монголд анх удаа байшингийн дээврийг бүтэн зүлэгжүүлж, гэр бүл, хамаатан садан, найз нөхөдтэйгээ эрүүл агаарт амрах таатай орчинг бүрдүүлсэн. Баруун зүүн аль ч чиглэлд зам харилцаа сайтай. Хоттой хамгийн ойр байршилтай буюу Зайсангаас 1.9км зайд, Хийморийн овооны хойд бэлд, байрладаг. Мөн тэндэхийн агаар нь цэвэр, бохирдолгүйгээс гадна ашиглалтанд орсон гэдэг нь том давуу тал юм.

CASA DA VINCI

Яармагийн дэнж дээр NCD группын хэрэгжүүлж буй 2 төслийн нэг. Нийт 23.3 га талбайд 156 айлын сингл хаус, твин хаус, таун хауснууд баригдана. Архитектурын хувьд, Итали хэв маягийг шингээсэн. Хотхоны нийт талбайн 60 хувийг ногоон байгууламж эзлэнэ. Айл бүр эдэлбэр газар, хувийн орон зайтайн дээр гэрийн автоматжуулалт, консьерж үйлчилгээтэй. Бас дээвэр дээрээ нарны зайн хураагууртай.

CASA DA VINCI 2021 онд 100 хувь ашиглалтанд орно.

 

PALM SPRINGS

Хүнсний үйлдвэрлэлээс гараагаа эхэлсэн Тесо группын хэрэгжүүлж буй үл хөдлөх хөрөнгийн хоёр төслийн нэг. Нийт 6 га талбайд хэрэгжих халуун орныг санагдуулам хаусны хотхоны 80% нь ногоон байгууламж байх аж. 4 улиралд мөнх ногоон байх дал модны цэцэрлэг, алжаал тайлах рашаантайгаас гадна, дээрх 2 төслийн адилаар консьерж үйлчилгээ, хувийн орон зайтай.

PALM SPRINGS 2020 онд 100 хувь ашиглалтанд орно.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.