Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хичээлийн дараах сургалтанд хүүхдээ хамруулахдаа юуг анхаарах вэ?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 28
Сурталчилгаа

Хүүхдийн хөгжил, боловсрол гэдэг хугацаа алдан хоцрооход дэндүү хайран үнэ цэнэтэй зүйл юм. Учир хүүхдийн насны онцлог бүхэн давтагдашгүй бөгөөд аливааг хүлээн авах, суралцах цаашдын чадваруудынх нь суурийг бэлдэж байдаг хүний хөгжлийн онцгой үе юм. Тэд яг одоо ч ирээдүйд хэн байхаа, хэрхэн амьдрахаа бүтээж байгаа. Тиймээс бид сургуульд оруулчихлаа. Одоо уншиж бичээд, тоо бодоод сурчихна гэдгээр хүүхдийнхээ бүх хөгжил боловсролыг хэмжих боломжгүй учир тэднийгээ олон янзын сургалт хөтөлбөрүүдэд хамруулдаг шүү дээ.  Харин тэдгээр сургалт үр дүнтэй байх эсэхэд юу нөлөөлдөг вэ?

Сургалтын орчин: Хүүхдэд аюулгүй  бөгөөд өөрийгөө чөлөөтэйгөөр илэрхийлэх, сурах хүслийг дэмжих орчин хамгийн чухал юм. Боловсрол бүхнийг ширээний ард номхон сууснаар сайн сурдаг гэвэл эндүүрэл. Хүүхэд бүхэн бага насандаа бүх амьдралынхаа туршид ахиж хэзээ ч байхааргүйгээр хорвоо ертөнцийн юмс бүхнийг өөрөө таних, өөрөө оролдож нээх сониуч зантай байдаг. Энэ занг  нь бид болохгүй, чадахгүй гэдэг үгээр нухчин дарах биш хайрлан хамгаалж боловсролыг дан ганц мэдлэг биш чадвар болгон суралцахад нь дэмжих хэрэгтэй юм. Тиймээс өөрөө оролдож өөрөө туршиж алдаж онож бие даан бүтээлчээр ажиллах, эрэл хайгуул хийх хүслийг төрүүлсэн сургалтын бааз нь хүүхдэд зориулсан орчны гол утга учир юм. Байгалийн тухай байгальд л хамгийн ихээр таньж мэднэ шүү дээ. Яг л үүнтэй адилаар уламжлалт танхимд хэлбэр дүрс, шингэн хатуугийн тухай багшаар яриулах, шинжлэх ухааны лабораторид өөрөө тэдгээрийг бий болгож үзэх хоёрын дунд асар их ялгаа байх бөгөөд цаашдаа тухайн зүйлд хүүхэд дурлан суралцах эсэхэд ч нөлөөлдөг.   

 
 
 
 

Сургалтын хөтөлбөр. Сургалтын хөтөлбөр бол сургалтын гол цөм юм. Хэдийгээр мэдлэг чухал ч мэдлэгт суурилсан чадварыг олгох агуулга, хэлбэр тухайн хөтөлбөрт ороогүй бол үр дүнгийн тухай таамаглахад ч хэцүү юм. Хүүхэд бүхэн өөр. Тиймээс тэдэнд өөрийгөө эрж хайх, олох боломжийг бүрдүүлсэн олон талт сэтгэлгээг дэмжсэн хөтөлбөрийг зориулах нь шударга зүйл юм. Бид боловсрол олгож байна гээд өөр онцлогтой олон хүүхдийг нэг л хэвэнд цутгаад байж болохгүй шүү дээ. Тиймээс тухай хүүхэд бүрийн онцлогт хүрч үйлчилж чадах сайн хөтөлбөр, дэс дараалал нь бяцхан сурагчдыг төөрөгдөл, удаашрал, сурахад дургүй болох зэрэг эрсдэлээс холдуулж цаашдын хүсэл сонирхол болоод өөрийгөө олоход чиглүүлэх юм.

 
 
 

Заах арга зүй. Англи хэл мэддэг хүн бүр бусдад Англи хэлийг амжилттай зааж чаддаггүй шүү дээ. Заах арга зүй гэдэг яг л энэ үед ямар чухал вэ? гэдэг нь харагддаг.  Тиймээс ямар хэрэглэгдэхүүн ашиглаж, ямар арга замаар хүүхдийн сонирхлыг татаж сурахад дурлуулах нь заах арга зүйн үүрэг юм. Тухайлбал дуу дуулж бүжиглэх, дүрд хувиран тоглох, төсөл дээр ажиллах, бүтээл хийх, тоглоом тоглох, хэлэлцүүлэх хийх гэх зэргээр хүүхдийн оролцоон дээр суурилсан заах арга зүй нь илүү сонирхолтой, идэвхтэйгээр суралцах боломжийг олгодог.

 
 
 

Багш: Бүхнийг дээрээс өндөр дуугаар заах, загнах биш тухайн хүүхдийнхээ түвшинд зэрэгцэн очиж мэдэрч, нөхөрлөх чадвартай багшийг хүүхдүүд сэтгэл зүрхэндээ хүлээн авч хариуд нь өөрийгөө нээдэг. Учир нь хүүхдийн сурах хэрэгцээнд хамгийн их эерэг нөлөө үзүүлэх зүйл нь чадахгүй мэдэхгүй зүйлээ айж ичилгүй асуух боломж нь юм. Эсрэгээрээ багшдаа загнуулахаас, үг хэлэхээс, чадахгүй байгаа зүйлээ асуухаас эмээх байдал нь хүүхдийн өөрийгөө илэрхийлэх, нээлттэй байх, бүтээлч сэтгэлэгээ нь хөгжих үйл явцыг хоцрогдолд оруулан дарж байдаг. Тиймээс багшийн мэдлэг чадварыг академик боловсролоос гадна түүнийгээ хэрхэн сэтгэл зүйн боловсролоор дамжуулан хүүхдийг ойлгож хайрлан хүргэж байгаагаар тодорхойлох нь зүйд нийцэх юм. 

 
 
 

 

Q Education Group” Хүүхэд хөгжлийн цогц төв маань 2019-2020 оны хичээлийн жилийн ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРӨӨР хэрэгжих НЭГ ЖИЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨРТ-өө элсэлтээ авахад бэлэн боллоо.

Энэхүү цогц хөтөлбөр нь 7-12, 13-15 насны хүүхдүүдийн олон талт сэтгэхүйн онцлогийг дэмжих ба тэдний сурах сэдлийг бий болгох, XXI зуунд хэрэгтэй чадваруудыг хөгжүүлэх зорилготой билээ.

CAMBRIDGE ENGLISH – Кембриджийн Англи хэлний хөтөлбөр
Олон улсын сургуулиудад хэрэгждэг
энэхүү хөтөлбөр нь зөвхөн Англи хэлний мэдлэг олгоод зогсохгүй CONTENT BASED буюу агуулгаараа дамжуулан хүүхдийн ХХI зууны үндсэн чадварууд болох:
CREATIVITY – Бүтээлч чадвар
CRITICAL THINKING – Шүүмжлэлт сэтгэлгээ, Асуудлыг шийдвэрлэх чадвар
COLLABORATION – Багаар ажиллах чадвар
COMMUNICATION – Харилцааны чадвар
CHARACTER EDUCATION – Зан чанарын чадваруудыг хөгжүүлэхэд зориулагдсан хөтөлбөр юм.

 

 

QKiddyZ –EQ буюу хүүхдийн сэтгэл хөдлөлийн оюуны ухааны хөтөлбөр
Хүүхдүүдийн маань ирээдүйн нийгэмд эзлэх байр суурь, амьдралын үнэ цэнэ, амжилт, алдаа оноо бүгд EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай нь салшгүй холбоотой байдаг. EQ - хөтөлбөр нь:
SELF AWARENESS - Өөрийгөө таньж мэдэх
SELF CONTROL – Өөрийгөө удирдах
SELF MOTIVATION – Өөрийгөө идэвхжүүлэх
EMPATHY - Бусдыг ойлгох, хүндлэх
HANDLE RELATIONSHIP - Бусадтай харилцах чадварыг хүүхдэд бага наснаас эзэмшүүлэх зорилго бүхий хөтөлбөр юм.

 

 

NUTTY SCIENTISTS - Сонирхолтой STEAM буюу ШУ-ны хөтөлбөр
Дэлхийн 40-н улсад салбартай, орчин үеийн, шинэлэг, хөгжөөнт арга зүйгээр Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Математик, Зургийн /STEAM/ хөтөлбөрөө удирдан явуулдаг, дэлхийн тэргүүлэх ШУ-ны боловсролын NUTTY SCIENTISTS хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр хүүхдүүддээ хүргэж байна. Энэхүү хөтөлбөр нь:
ENTERTAINMENT – Сонирхолтой шинжлэх ухааны туршилтууд, үзүүлбэрүүд
EDUCATIONAL – Шинжлэх ухааны ойголт, мэдлэг олгоход чиглэгдсэн гэсэн 2 үндсэн төрлөөр хэрэгжих юм.

 

 

Мөн суралцаж буй хүүхэд бүртээ 1000 гаруй Англи, Монгол номын нөөц бүхий AR - Accelerated Reader номын сангаар үйлчлүүлэх эрхийг олгож байна.

Хэрэв таны хүүхдийн сургуульд эдгээр ОУ-ын хөтөлбөр хэрэгждэггүй бол та хүүхдээ хичээлийн өмнө болон дараа энэхүү цогц хөтөлбөрт хамруулсанаар тэднийхээ олон талт сэтгэхүйн хөгжлийг цогцоор хөгжүүлэх боломжтой болно.
Хичээл эхлэх хугацаа: 2019.09.09 Даваа гараг
Бүртгүүлэх линк: https://forms.gle/1g6oCSy1SZJsUVPW7

Манай хаяг:
Салбар 1: ХУД, 15-р хороо, КН апартмент /Энхтайвны гүүрний зүүн урд/
Салбар 2: БЗД, 26-р хороо, Элизабет хотхон /Баянмонгол  хорооллын урд/
77777733, 90000123, 86000123

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.