• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хороололд 600 ширхэг соруулдаг жорлон байрлуулжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд энэ зун ихээхэн бороо хуртай байна. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн одоогийн ашиглаж буй доторлогоогүй нүхэн жорлонгоос үүдэлтэй элдэв халдварт өвчин хөрс, усаар дамжин үер, усны дараа дэгдэх өндөр эрсдэлтэй болохыг сануулах нь зүйтэй. 

Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” МОН-9189 төслийн хүрээнд нүхэн жорлонгоос татгалзах ажлыг эхлүүлээд байна.

Буцалтгүй тусламжийн төсөл 2017 оны хоёрдугаар хагасаас эхлэн 2020 оныг дуустал хотын хоёр дүүргийн гурван хороонд хэрэгжих юм.

МОН-9189 төслөөр Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд буюу Сонгинохайрхан дүүргийн 6, 7 дугаар хороонд, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нийтдээ 1,500 ширхэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг (САЦБ) барьж суурилуулан, хуучин доторлогоогүй нүхэн жорлонг халж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.

Ингэхдээ зөвхөн нүхэн жорлонг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар солиод орхих бус, хаягдлын зохистой менежментийн циклийг хийж туршин, хүний хаягдал ялгадсыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ дэвшилтэт технологи туршлагыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.

Төсөл хэрэгжснээр стандартад заагдсан хоёр хувилбарын сайжруулсан ариун цэврийн байгууламжийг бодит амьдралд ажил хэрэг болгон, төсөлд хамрагдсан өрхүүдэд үнэ төлбөргүй барьж өгчээ. 

Ингээд эхний ээлжийн нийт 600 ширхэг нэвчилтгүй суурийн нүхтэй САЦБ буюу бидний хэлж заншсанаар соруулдаг жорлонг барьж суурилуулах ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд төсөлд хамрагдсан айл өрхүүд үлгэр жишээчээр ашиглаж байна. 

Дараагийн үе шатанд барьж байгуулах 900 ширхэг экологид ээлтэй ариун цэврийн байгууламж (Экосан)-ийг барьж турших ажил эрчимтэй явагдаж байна.

Урт хугацаанд гарах төслийн үр нөлөө нь гэр хорооллын бүсэд нийгмийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хөрсний бохирдол буурна. Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулахын тулд иргэдэд зөв дадал, ухамсар хандлагыг төлөвшүүлж, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төсөл хэрэгжиж буй хороодод тогтмол хэрэгжүүлж, хүний хаягдал ялгадсаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах загвар үйл ажиллагаануудыг туршин цаашид тогтвортой ажиллах нийгэм эдийн засгийн орчинг бүрдүүлэх юм гэж Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах МОН-9189 төслийнхөн мэдээллээ.

Ташрамд дурдахад, манай улс 2015 онд "Нүхэн жорлон, угаадасны нүх, Техникийн шаардлага" гэсэн MNS 5924:2015 стандартыг баталсан байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
53
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
89097070 [66.181.161.28] 2022/5/21
БЗД 20 хороонд хэзээ энэ төсөл хэрэгжих бэ
0 | 0 Хариулах
Bohir soroh [112.72.11.120] 2019/8/20
Bohiriin yne tulburgyi 3 sard 1 soruulj ugch bhgyi bol.nuguu nuhudyyd chin 60-80.000r soruulj diilehgyi butsaad nuguuhuu hereglene.
0 | 0 Хариулах
Erdenetsetseg [203.91.115.46] 2019/8/20
Hotiin tuv gandand ene ajlaa hiihgui yumuu nadtai hamtarch minì asuudliig shiidverleed busdad surtalchilj bolohgui yu
0 | 0 Хариулах
Erdenetsetseg [203.91.115.46] 2019/8/20
Bi jorlongoo yaj uurchluhuu medehgui baina gadna jorlon uvul hulduud huitend yamar bh bol ugaadsaa yah ve tolgoinii uvchin bolood ba
0 | 0 Хариулах
Г. Бадамгарав [202.9.42.154] 2019/8/16
Энэ төсөл Баян зүрх дүүргийн 27-р хороо, Чингэлтэй дүүргийн 12,13 дугаар хороонд хэрэгжихээр шийдэгдэж байсан яагаад сураггүй болоод өөр хороодыг сонгосон бэ. Бидэнд яагаад учир шалтгаанаа хэлээгүй, усанд хаясан чулуу шиг алга болвоо тайлбар өгөөч.
0 | 0 Хариулах
Mimi [150.129.143.125] 2019/8/16
Hi.Bzd 22 horoond hezee heregjih ve taalagdlaa
0 | 0 Хариулах
Ц.Нямдэлгэр [66.181.161.35] 2019/8/15
Ийм ОО хаанаас авч болох вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.89] 2019/8/14
Өвөл яаж хөлдөөхгүй байлгах юм бол?
2 | 0 Хариулах
Solongo [66.181.161.23] 2019/8/14
Manaih hujarbuland baidag yum l da БЗД.28horoo hamrgdaj bolhuu manaih noilgvi b.gaa shineer hiigej b.gaa yum AWGAI Hairu utas..89197619
0 | 0 Хариулах
Selenge.ts. [202.21.112.138] 2019/8/14
Busad horoodoor hediid hiigdeh ve.jishe n b.z dvvrgin 9 horoond
0 | 0 Хариулах
Намжаа [120.18.93.23] 2019/8/14
Схд 24р хооронд хэзээ хэрэгжүүлэх вэ?
0 | 0 Хариулах
oyuntsetseg [202.55.188.91] 2019/8/14
BZD-n 9-r horoond hezee heregjih be
0 | 1 Хариулах
зочин [49.0.212.223] 2019/8/14
ийм жорлонг зээлд хамруулах нийтийн шугамд холбогдоогүй бүр газруудад зөвхөн ийм жорлонг байгуулахыг л зөвшөөрдөг болмоор юм
2 | 0 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/13
Манайхан ч үнэгүй юманд нугасгүй дээ....
0 | 0 Хариулах
Daraah zardlaa bodooroi [64.119.16.236] 2019/8/13
Yahav unegui jorlon bariad ugdug baij harin irged uursduu daraa ni garah zardlaa sain tuluvluj baigaad hiilgeerei. Tegeed hunii tuluu amidarch baigaam shig yalarhaad baij bolohgui, duurcheed baihad soruulahgui baijiigaad boroo orhod haviar 1 byalhaj asgarch zavaaruulahgui baih uureg hariutslagaa uhaarah yostoi. J ni: her hugatsaand soruulj baih yum, 1 soruulahad une huls ni hed baih yum g.m.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.177.213] 2019/8/13
Уншихаас дургүй хүргэм бичиг үсгийн алдаагаас засаачээ Т.САРАН, IKON.MN
4 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2019/8/14
алдаагаа* засаач*
0 | 0 Хариулах
Irgen [202.9.43.110] 2019/8/13
Archaagui tenderiin luivarchid iim yum hiiheesee icheechdee
0 | 1 Хариулах
Арвинбилэг [202.9.44.149] 2019/8/13
Энэ төслийн багийнхантай холбогдох утас байна уу? Манайх Баянзүрх дүүрэг 19-р хороо Цайзын 10-н Б- гудамж 505 тоотод оршин суудаг ба жорлонгоо солих гээд нүхээ ухаж байгаа юм. Төсөлд хамрагдах боломж байгаа бол уу.??!!! Миний утас 96651573
9 | 0 Хариулах
Irgen [182.160.38.29] 2019/8/13
Hucheer bugdiigni iim jorlon hiilge.Chadahgui bol shuud hotoos zailuul
5 | 1 Хариулах
Зочин [202.179.31.123] 2019/8/13
Чи Монголоос явах уу?
1 | 6 Хариулах
Зочин [103.229.123.217] 2019/8/14
chi uuruu zail archaagui pihdu mine
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.123] 2019/8/13
Суултуур нь заавал ийм байх ёстой ? Сууж болохооргүй юм байна. Тээр цаана. Цилиндр ухаж хийгээд байдаг нь учиртай байх. Тийм сонгомол шалгарсан юмнаас хүн татгалзах хэрэггүй л байдаг юм.
2 | 2 Хариулах
tiii [103.26.195.180] 2019/8/13
tiim l bh gehde bustaltgui tuslamjaar irsen yumig ard irgedde undur unetei shahaj dundaas ni ashig honjoo unagaj bdag zuil bol davtagdsaar bga sh de todorhoi hemjeegeer une tulbur avsan ch gesen ter ni hen negnii harmaand orolgui ulsin orlogd orj bval hamaa alga hen bohir jorlontoi bgad bhig husehev de
4 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/8/13
manai hashaanii 00 hen neg n soruulj uguh yumu tegvel sain l baina duureed bur balraad baigaa odoo dahiad boroo oroh yum bol hashaagaar duuren utgun shingen bolohnee yana da.tuslaach
0 | 8 Хариулах
Зочин [59.153.113.181] 2019/8/13
Юу вэ? Яахаараа танай 00г хэн нэгэн соруулж өгөх ёстой юм. Өөрсдөө ашигласан бол өөрсдөө соруулж ая тухтай амьдраач!!!! Нэт.д орох боломж бгаа юм чинь бохироо соруулах боломж чадамж бгаа л юм бна. Битгий ингэж хүний төлөө амьдарч бгаам шиг бгаа ч арай шүүү
12 | 0 Хариулах
Зочин [103.57.93.107] 2019/8/13
Jinhene mongol hunii zan gargaj bndaa
3 | 1 Хариулах
Зочин [202.21.109.40] 2019/8/13
Archaagui [хориотой үг] be
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.120] 2019/8/14
Dawrad bgrai uuru baasin bol ooroo shiidech
0 | 0 Хариулах
Зочин [49.0.212.81] 2019/8/13
соруулдаг нь тэгээд цаашид үнэ төлбөргүй бх юм уу? эсвэл төслийн хугацаа дуусаад ирэхээр цаашаа иргэд төлбөрөө өөрсдөө төлөх болох уу? учир нь өтгөн шингэнийг соруулахад компаниуд маш үнэтэй хийдэг юм бн лээ???
2 | 5 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/8/13
За тэгээд өөрсдийнхөө өтгөн шингэнийг өөрсдөө л хариуцах байхдаа тиймаа? Зах зээлийн хуулиар үнэ нь зохицуулагдах байлгүй?
12 | 0 Хариулах
Зочин [1.25.86.174, 49.7.6.210] 2019/8/13
buh zuilee unegui avch bn gej yu bhavdee. 00 iig n unegui bariad ugluu. yadaj baasaa uursduu achuulchih heregtei. henii tuluu amidaraad bdgiin.
11 | 1 Хариулах
Зочин [49.0.212.81] 2019/8/13
хамгийн гол нь дараа нь гарах зардлыг мэдэж байж иргэд сонголт хийнэ биз дээ. эхлээд үнэгүй нтр гэчихээд дараа нь гарах зардлыг дийлэхгүй асуудал гарахад эрсдлийг хэн үүрэх үү? иргэд өөрсдөө үүрнэ шт. иймд эхнээс нь хүмүүст үнэнийг хэлж байх хэрэгтэй шт. нэг удаа соруулахад хэд хичнээн төгрөг гардагийг мэдээд хэлээд бн
1 | 0 Хариулах
Зочин [49.0.212.81] 2019/8/13
гэр хорооллын иргэд цахилгаан эрчим хүч үнэтэй гээд нүүрс төлж бга иргэд дээр нь өтгөн шингэнээ нэг удаа 300-500 мянгаар соруулна гэж бодож бн уу?
0 | 0 Хариулах
Зочин [49.0.212.81] 2019/8/13
ярьж бга асуудлаа мэдэж том ам гар [хориотой үг] минь
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.40] 2019/8/13
Baasan baasaa soruulchihaj chadahgui bol hotoos zailaldaa. Munginii bolomjgui bna gedegchini shuud chinii archaagui baidaltai hamaatai.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.208] 2019/8/14
300-500мянгыг хаанаас сонсов, 5 хүртэлх тонныг лагераас 80мянгаар сордог. Гэр хороолол лагерийг бодвол ойр юм чинь бүр л бага байна шдээ
0 | 1 Хариулах
zaza [66.181.183.49] 2019/8/13
bur neg dawartsan yum bolgoniig unegui awch baih gesen humuus baih yumaa
4 | 1 Хариулах
Зочин [103.95.24.218] 2019/8/13
баасаа соруулах чадалгүй бол орцонд баагаад байж дээ
9 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/8/13
soruuldag n tsaashid une tulburgui baival uuln sain l baina duureed ireheer n duudaad soruulchihdag bol sain baina
0 | 5 Хариулах
Зочин [59.153.113.181] 2019/8/13
Битгий давар!! Чиний баасыг хэн үнэгүй зөөгөөд бензин тос, ажилчдын цалингаа хаанаас өгч амь зуух вэ?!! Арай мулгуу юмаа. Хэт үнэтэй биш бол хуцалгүй баасаа соруулуулаад ая тухтай, эрүүл орчинд үр хүүхэд өөрсдөө амьлрахаа бодооч
7 | 0 Хариулах
haha [217.6.171.138] 2019/8/13
teneg [хориотой үг] chin. bugsiig chin bas airchij ughuu ? haha
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.123] 2019/8/13
Соруулбал мөнгө төлнө. Орон сууцны айлууд ч бас бохирын мөнгө гэж тушаадаг.
9 | 0 Хариулах
Зочин [120.18.93.23] 2019/8/14
Тавиад өгвөл гарах зардлыг нь төлөөд аятай тухтай байялдаа хөө
0 | 0 Хариулах
иргэн [202.70.33.164] 2019/8/13
Энийг хаанаас авч болох вэ? Тавиулах гэсэн юм.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.34] 2019/8/16
End hamragdah yum San haana handah uu
0 | 0 Хариулах