ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Отгонбаяр: Монголын газар нутагт АНУ пуужингаа байршуулна гэдэг ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ

Б.Ану
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлал өндөрлөөд хэдхэн хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсад айлчилж байна.

Түүний энэхүү айлчлалыг АНУ-ын бага болон дунд тусгалтай пуужингуудыг Азид байрлуулахаар төлөвлөж байгаатай холбон тайлбарлах оросын эх сурвалжуудын мэдээлэл гараад буй.

Тэгвэл үүнийг Монголоос АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр бүрэн үгүйсгэлээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудастАНУ Монголд пуужингуудаа байршуулахаар бэлтгэж байгаа юу?” мэдээний хариуд “Ийм илт худал юм бичиж хэрэггүй шүү дээ. Манай нутагт гадаадын цэрэг байршуулах хуулиар хориотой.

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаад цөмийн зэвсэгтэй 5 гүрнээр баталгаажуулсан улс” гэсэн байлаа.

 Ё.Отгонбаяр сайдын бичсэнийг тодруулбал, 1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статустай болж буйгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын индрээс зарлан тунхагласан байдаг.

2017 онд Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусаа зарлан тунхагласны 25 жилийн ойг тэмдэглэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас талархлын захиа ч ирж байсан.

НҮБ-ын Талархлын захидалд,

"Өнгөрсөн 50 жилийн туршид дэлхий дахинаа цөмийн зэвсэггүй бүс байгуулах хүчин зүтгэл идэвхжиж, эдүгээ НҮБ-ын гишүүдийн 60 орчим хувь нь тийм бүсэд хамрагдах болов.

Цөмийн зэвсэггүй бүсүүд нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлооход чиглэсэн үнэтэй бөгөөд дорвитой алхам мөн. Илүү амгалан тайван, хөгжил цэцэглэл бүхий дэлхий ертөнцийг цогцлон байгуулах их үйлсэд тус дөхөм үзүүлж буй Монгол Улсын тууштай хүчин чармайлтыг миний бие сайшаан дэмжиж байна” гэж байсан билээ.

 

Энэхүү захидлын хариуд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс цаашид ч энэ статусаа хамгаалж үлдэх эрмэлзлэлтэй гэдгээ илэрхийлсэн хариу захидал илгээж байжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын захидалд,

"Дэлхий дахинаа цөмийн зэвсгийн аюул занал оршсоор буй энэ цаг мөчид цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлооход цөмийн зэвсэггүй бүсүүдийн үүрэг улам бүр нэмэгдэж байна. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд цөмийн зэвсэггүй статусаа олон улсын түвшинд баталгаажуулах замаар цөмийн зэвсгийг хураах, тийм зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхэд цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахад анхаарч ажиллах болно" гэжээ.

Монгол Улс НҮБ-ийн индрээс цөмийн зэвсгээс ангид байх статусаа зарлахаас гадна 2000 онд үүнийг баталгаажуулах холбогдох хуулийг ч УИХ баталгаажуулсан байдаг.

Монгол Улсын Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд:

4 дүгээр зүйл. Цөмийн зэвсгээс ангид байхтай холбогдуулан хориглох зүйл

  • 4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувь хүн болон хуулийн этгээд, гадаад улс цөмийн зэвсэгтэй холбогдсон дараахь үйлдэл, үйл ажиллагааг явуулах, санаачлан хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэхэд оролцохыг хориглоно:
  • 4.1.1. цөмийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх буюу бусад аргаар олж авах, эзэмших, хяналтдаа байлгах;
  • 4.1.2. цөмийн зэвсгийг байрлуулах буюу аливаа хэрэгслээр тээвэрлэх;
  • 4.1.3. цөмийн зэвсгийг турших буюу хэрэглэх;
  • 4.1.4. цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхт материал, шаар болон аюултай хог хаягдлыг булшлах буюу устгах.
  • 4.2. Цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглахаар бэлтгэгдсэн буюу үйлдвэрлэгдсэн цөмийн зэвсгийн эд анги, бүрэлдэхүүн, хаягдал болон бусад эд зүйлийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг хориглоно гэжээ.

Хуулинд  ”цөмийн зэвсэг” гэж цөмийн хянагдашгүй эрчим хүч гаргаж  дайны зориулалтаар ашиглаж болох цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг хэлнэ гэж тодорхойлжээ.

Мөн Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуулийн  5.1.-д “Дайсагнагч талууд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулаагүй бол тэдгээрийн аль нэгний цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Тус хуульд гадаадын цэргийн хүчин гэж “Орон тооны бие бүрэлдэхүүн, зэвсэг, байлдааны болон тусгай зориулалтын техник хэрэгслээр хангагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын бусад байгууллага, гадаад улсын зэвсэгт хүчний харьяалал бүхий цэргийн зохион байгуулалттай бүлэг, салбар, анги, нэгтгэл, байгууллагыг хэлнэ” гэж тодорхойлж өгсөн байна.

Үүнээс үзвэл одоогийн Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиудаар АНУ Монгол Улсад пуужин байршуулах ямар ч боломж, нөхцөлгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
bi Bolormaa [208.250.68.66] 2019/12/20
Opoc gej tomoor bicheejee! Uls ornii hotiin hunii nerniii ehnii usgiig Tomoor bichdeg shdee!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.113] 2019/8/10
Энэ нармай Ази гэж солиороод байгаа пязда жинхэнэ хужаа байх даа
0 | 0 Хариулах
narmai gedeg yu gesen ug [208.250.68.66] 2019/12/20
Dahij iim teneg humuus yuumaa!
0 | 0 Хариулах
Шинэ эргэлтийн бодлого [192.82.64.23] 2019/8/8
Америкийн агаараас эсрэгүүцэн хамгаалах цэргийн баазыг байрлуулж дунд тусгалын пуужингуудыг Оросын Сибир Алс Дорнод руу чиглүүлэн зоох хэрэгтэй. Үүнд Новосибирск Мурманск Владивосток хотууд болон бүс нутагт буй бүх цэргийн баазууд орно. Patriot систэмийг суурилуулж агаарын орон зайг бүхэлд нь хянах нь зөв. Орос бол 21-р зууны Монголын хамгийн том гадаад эрсдэл мөн!
4 | 3 Хариулах
Зочин [202.55.188.81] 2019/8/8
Шинэ эргэлтийн бодлого гээч чинь манжийн төр нурж байх үед кятдууд гаргасан бодлого гээч шдээ нэг ёсондоо чиний өвөө нар гэсэн үг кккк
0 | 0 Хариулах
Шинэ эргэлтийн бодлого [192.82.64.23] 2019/8/8
Одоо Хятадтай дээд түвшинд ойлголцож харилцан тохирох шаардлагатай нэг зүйл байгаа нь оросууд Монголыг Хятадад үнэ хүргэж "зарах" эсвэл тохирох гэсэн ямар ч оролдлогыг Хятад хүлээж авахгүй байх. 20-р зууны эхээс эхлэсэн энэ алдааг Хятад болон Монгол аль аль нь хүлээн зөвшөөрч сөрөг үр дагаврыг нь цэрэг улс төр эдийн засаг соёл хүмүүнлэг зэрэг бүх талаас нь нээлттэй ярилцаж дүгнэн ирээдүйн зарчимаа хоёр улс тунхагламаар байна. Зүүн Азийн хамгийн эртний хоёр ард түмэн хоорондоо үл итгэлцэж дундуур нь Уралын цаанаас дөнгөж 300 хөн жилийн өмнө давж ирсэн оросууд яс хаядаг ашиг хонжоо олдог нэгнийх нь эсрэг турхирдаг байж таарахгүй. Энэ бол гутамшиг. Тэр тусмаа Нармай Азийн соёлын хамгийн том төлөөлөгч Хятад хэзээ ч зөвшөөрөх учиргүй. Энэ өнцөгөөс нь Хятадтай өндөр дээд түвшинд ярьж ойлголцох шаардлагатай байна. Үүнд хятад хэлтэй дипломатчид санаачилгыг гартаа авах нь зөв болов уу. 21-р зууны Монголын хамгийн том гадаад эрсдэл бол Орос мөн!
4 | 0 Хариулах
hyatad heltei hun [208.250.68.66] 2019/12/20
haanaas ch olno! Harin Herhen huchirhiilel uildegchiig songoson chini sonin l baina shuu!!! Amerikad hun hund hunii bie haldval hunii erhend haldsan huulitai gej meden shuu dee! Gerlesen humuus bie biedee haldah criminal buyu Eruugiin erh uusdeg! jiriin taniluud hoorondoo tsodoldvol hunii erh erh chuluund haldsan baidag! huniig hel amaar doromjilbol medeej huulitai!
0 | 0 Хариулах
оросын өдөөн хатгалга [103.229.122.225] 2019/8/8
стратеги судалдаг гэх нэг мангар оросын бичсэн нийтлэлээс болж Монголчууд талцаж хэрэлдэж тэнэгтэхийн Мангар оросын бичсэн нийтлэлийг бүтэн орчуулсан бол Монголчууд гомдох байсан даа Нийтлэлд дундад зууны үеийн бүдүүлэг хоцрогдсон сэтгэхүйтэй ард түмэн юмны учрыг ойлгодоггүй доромжилсон юм шүү
4 | 0 Хариулах
Bi Bolormaa [208.250.68.66] 2019/12/20
Mangar gej manager gesen ug!
0 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2019/8/8
ТАЙВАН АМГАЛАН БАЙ. ХЭЗЭЭ Ч ИЙМ ЮМ БОЛОХГҮЙ. ОРОС ХЯТАДЫН ҮНДСЭН ЭРХ АШИГ ЗӨРЧИГДӨХ МАШ НОЦТОЙ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА. ИЙМ БАЙХ БОЛОМЖГҮЙ. БИД 2 ХӨРШТЭЙГЭЭ НАЙРСАГ, ХАРИЛЦАН ИТГЭЛЦЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ. БОЛЖ ӨГВӨЛ ХАРИЛЦААГ ТЭНЦВЭРЖҮҮЛЖ 3-ДАГЧ ХӨРШТЭЙ БОЛОХ Л ЗОРИЛГОТОЙ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.75] 2019/8/8
Мөнхийн юм гэж байхгүй....
1 | 0 Хариулах
зочин [202.179.27.248] 2019/8/8
нэг л их Хууль ярьсан Дарга нар манай Дарга нар Өөрсөдөө Хуулиа барьж ажиллдаг бил үү Сонирхолтой нь АНУ-ын БХ-ын Сайд ямар зорилготой манайд ирэв Зүгээр нэг ирээгүйн нь лавтай, нэгэнт Ардчилсан орны Иргэд юм бол Хардах үндэслэл байна шүү дээ,
2 | 1 Хариулах
ug usgiin aldaa gargasan! [208.250.68.66] 2019/12/20
Uursduu daraalsan 3 giiguulegch orvol suuliin giiguulegchiin umnuh egshig geegdene! Mongol helnii hel bichgiin durem!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.90] 2019/8/8
Та нар юу л хийх гээд байна даа. Энэ бол учир хороор дүүрэхийн үгүйсгэх аргагүй
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.34] 2019/8/8
Tuugeer yavsan gaig uugeer duudaj bolohgui baihaa.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.161.46] 2019/8/8
Эрсдэл хийж байж амжилт олно. Монголд томоохон түлхэц хэрэгтэй энэ буурай байдлаасаа гарахынт тулд.
3 | 0 Хариулах
юу ч хийчихээд ирэв. [202.21.108.146] 2019/8/8
Батлан хамгаалах яамны сайд ноолуур ярих гэж ирэх үү
2 | 0 Хариулах
"нолуурчин" [202.21.108.146] 2019/8/8
Учиртай, учир учиртай, тэр нь учиртай...
0 | 0 Хариулах
Pax America [202.179.25.191] 2019/8/8
Нармай Азийг доорд үздэг Оросуудын 100 мянган цэрэг Монголд үнэгүй байрлаж Улаанбаатарын гудамжаар Орос цэргүүд эргүүлд гардаг байлаа.Орос дэлгүүрүүдийн өмнө Монголчууд дорой царайлан нусаа татан зогсоцгоож жаахан хиам авч баярлалддаг л байлаа.Одоо Монгол Америкийн цэргийн баазыг нутагтаа байрлуулж дунд тусгалын цөмийн пуужинг Орос руу харуулан байрлуулах нь зөв.Ганц ганц пуужин ТрансСиб,БАМ руу харвахад л Оросын Алс дорнод,хамгийн хүчирхэг Номхон далайн флоттойгоо бүрэн жагсаалаас гарна шүү дээ. Америкчууд баазаа байрлуулж байгаа улсуудад өндөр төлбөр өгдөг,цэргүүд нь зөвхөн тодорхой бааз дээрээ байрладаг,Оросууд шиг улс орноор таран байрладаггүй.Тухайн улсын иргэдийг олноор үйлчилгээний албандаа авч ажиллуулдаг.Хамгийн гол нь Протестант Америк Нармай Азид элэгсэг.Япон Солонгос Хятадаас эхлээд хөгжлийг Азид Англи Америк ертөнц түүчээлсэн.
14 | 4 Хариулах
Зочин [209.89.142.82] 2019/8/8
АНУ-ын цэрэг ОХУ, БНХАУ-ын нутаг дээгүүр алхаад эсвэл нисээд ороод ирэх үү? Жаахан бодитой сэтгээсэй. Цэрэг байрлуулсны дараа ОХУ-ын шатахуунаар байлдааны хэрэгслийг нь цэнэглэх үү? ОХУ энэ мөчийг ашиглаад крантаа хаачихна, таны Приус машин шатахуунгүй зогсож, УБ хотын дэлгүүрдэд талхгүй болсны дараа яах уу? АНУ-тай найзлах нь сайн, гэхдээ 2 хөршөө гомдоож болохгүй. Цэрэг байтугай Пуужин байрлуулах ямар ч боломж байхгүй.
7 | 2 Хариулах
Столица Россий Васюки [202.179.25.191] 2019/8/8
Япон Солонгосын баазуудаасаа нисээд л орж ирнэ шүү дээ.Гачуурт Чинбат Оросын дээгүүр Франц Англиас шилмэл үүлдрийн үхэрнүүдийг элдэв зөвшөөрөл энэ тэр гэхгүй шууд онгоцоор авчирчихсан л юм. Цэрэг Монголд байрлуулах шаардлагагүй зүгээр ганц пуужингаас эсэргүүцэн хамгаалах бааз л байгуулахад болно. Patriot пуужингаас эсэргүүцэн хамгаалах системд дайралтын доогуур нисдэг радарт баригдахгүй далавчит Tomahawk пуужинг бас байрлуулж болдог.Оросоос бензин авах тэртэй тэргүй хэрэггүй болно.Цэргийн хангалтанд шатахуун хамгийн чухал байдаг.Америк нефть нэрэх үйлдвэр,нисэх онгоцны буудал,хотууд цэргийн зам харилцаа төмөр засмал зам цахилгаан санц бүгдийг барина.Чингисийн Монголчууд бид зөвхөн хөлөө жийгээд сайхан амьдарцгаана.
6 | 1 Хариулах
Зочин [192.82.66.139] 2019/8/8
Bairluulbal oros hyatad 2 ni shuud baildana geed Caribbean missile crisis shig yum boloh bailguidee
1 | 0 Хариулах
Зочин [209.89.142.82] 2019/8/8
202.179.25.191 Найздаа - АНУ-ын цэрэг Иракт 16 жил, Афганистанд 18 жил байрлалаа. Нефть нэрэх үйлдвэр, нисэх онгоцны буудал, хотууд, цэргийн зам, харилцаа, төмөр засмал зам, цахилгаан станц барив уу? БНХАУ руу бид жил бүр экспортынхоо 90%-ийг гаргадаг, Хятадтай муудчихвал тэд төмөр замаа хаана, бидний Японоос Приус авч ирдэг чингэлэг хаагуур орж ирэх вэ? ОХУ бол Хятадтай нэгдээд Монголыг нэг мөр бүслэлтэнд оруулаад ертөнцөөс тасалж орхино. Экспорт үгүй бол бид мөнгөгүй болно, ямар арга замаар гар утас, горшоонк, бандаашны даавуу, компьютер, автобусныхаа сэлбэгийг гадаадаас авч ирэх вэ? Шатахуун олж чадахгүй бол Вагон ажиллахгүй, Вагон нүүрс зөөхгүй бол Дулааны цахилгаан станцгүй түлшгүй болоод Цахилгаан тасарна. Цахилгаан байхгүй бол усны худгууд ажиллахгүй. УБ хот тоггүй, усгүй, тээвэргүй, хүнсгүй хэд хонож чадах бол? Эелдэгээр мэтгэлцэж байгаа юм шүү, ойлгоорой.
4 | 0 Хариулах
Чукча дурак [202.179.25.191] 2019/8/8
209.89.142.82 Улс болгонд хөгжил авчраад байвал өөрсдөө бусдаас дээрдэх юмгүй болно биз дээ?Бусдаас түрүүлэх 2 алхам байдгийн нэг нь өөрөө хөгжих бол нөгөө нь бусдыг сөнөөх байдаг. Өмнөдийн дээр нь Исламын Афганистан Ирак Ливи Боснид хөгжил хэрэггүй. Нармай Азийн дайсан Оросуудын бөгсийг нь долоодог Халтаруудыг Оростой нь адил хүчтэй болгож болохгүй.Азийн Хятад орон Япон Солонгос Вьетнамтай адил хэзээ ч расист Оростой стратегийн төвшинд холбоо тогтоохгүй гэдгийг оросжсон Монголчууд ойлгох цаг болсон. Одоо худалдааны маргаантай байгаа ч Англи Америк ертөнцтэй л Хятад харилцана.Тэгээд ч Хятад Монгол үндэстнийг түүхтэй нь уламжлалтай нь сайнтай муутай нь төрийнхөө төвшинд хүлээн зөвшөөрдөг улс хэзээ ч Монголчуудад дайсагнахгүйг бид бас сайн ойлгох хэрэгтэй.Оросын Үнэн алдартны шашин Барууны Христийнхнээс ялгаатай нь Нармай Азийн Будда Күнз сургаальтай ард түмнүүдийг хүний ч тоонд багтаадаггүйд бүх учир байгаа юм.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.55] 2019/8/8
Энэ нэг х.у.жаа суртал ухуулаг их болж дээ. Эсвэл ингэтлээ толгой нь эргээд бичээд байна уу. Х.у.ж.а.а сайн Орос муу л гэж бичдэг болж энэ дүлзэнгүүд.
0 | 1 Хариулах
Шинэ эргэлтийн бодлого [192.82.64.23] 2019/8/8
Оросууд Сирийг Крымээр наймаалцах гээд барууныхан тоохгүй хүлээж авахгүй байгаа.Яг үүнтэй адилхан Хятад ямар ч тохиолдолд Монголыг үнэ хүргэж зарах гэсэн оросуудын оролдлогыг хүлээж авахгүй байх нь бүс нутагт оросын нөлөөг бууруулж дураар нь тонгочуулахгүй байхгүй үндсэн нөхцөл мөн.Монгол-Хятадын харилцааны дундуур оросууд орж ирж ашиг хонжоо олдог явдлыг цэглэж энэ талаар Монгол Хятад хоёр улс зарчимын тохироо хийх шаардлагатай байна.Монгол-Хятадын харилцаанд оросууд орж ирсэн түүхэн нөхцөлийг дүгнэж аль аль нь энэ байдлаас хохирсоноо хүлээн зөвшөөрч ирээдүйн зарчимаа зарлах цаг болжээ. Энэ бол манай гадаад бодлогын шинэ даалгавар мөн бөгөөд үндсэн эргэлт гаргах цэг мөн!
1 | 0 Хариулах
Bi Bolormaa!!! [208.250.68.66] 2019/12/20
Ugui!!! Aziig dord uzdeg baij magadgui ch Mongolchuudiig DEEDED uzdeg Mongolchuud! Oposoor duuren hujaa baigaad heden huuhnuud ni bas l tedentei suugaad eliitch balairch baigaa bolohoor ted durguitsej baigaa yum! Amerikuud bas gadaadiin huuhentei suusan zaluusdaa durguitsej gadaad emegteichuud eregteichuudtei suuj gerlesen humuus tegj uzej baigaa yum salsan deer ni! uur yum baihgui!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.219] 2019/8/8
Хотын А бүсэд машин оруулахгүй гээд байгаа чинь тэнд Америкийн цэргийн бааз байгуулж пуужингууд байрлуулах гэж байгаатай холбоотой. Тэгээд монголчуудыг хотын захын Б, С бүс рүү хөөгөөд байгаа байж болох юм.
1 | 7 Хариулах
Зочин [203.226.208.190] 2019/8/8
ЭРҮҮЛЭЭРИ БОДИТООР СЭТГЭЭЧ ҮМБҮҮКАНУУД АА! МОНГОЛЫГ АМЕРИК ТООЛОО ЮУ? САЯНЫ АЙЛЧЛАЛААР ТРАМП МОНГОЛ ГЭЖ НЭГ УЛС ШИГ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА ЧААВААС ГЭЖ МЭДЭЖ АВСАН ГЭНЭЛЭЭ. БАНГЛАДЕШ МЪЯНМАРААСАА ДЭЭРДЭХ ЮМГҮЙ МАЙР ЯДУУ, ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД НЬ ИЙШ ТИЙШЭЭ АЙЛЧЛАХ НЭРЭЭР ГУЙЛГА ГУЙГААЛ ЯВНА. ИЙМ УЛСАА НЭЭХ ТОМД БОДНО ООРК АРД ТҮМЭН НЬ.
8 | 3 Хариулах
Зочин [202.126.89.53] 2019/8/8
Zaaa solior2
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.46] 2019/8/8
Трамп та хоёрын бодол хэнд хамаатайн. Олон улсын харилцаа төрийн залгамж халаан дээр төвлөрч явагддаг юм.
0 | 2 Хариулах
Зочин [64.119.23.35] 2019/8/8
Нэгт, оросууд шоглож байгаа, тэд тэнэгүүд биш, угаасаа монголд ямар нэг зүйлийг ану байрлуулах боломж байхгүй, хоёрт пуужин байрлуулна гэвэл ганц орос ч биш хятад эсэргүүцнэ, юм болгонд энэ хятадыг орхичих юм аа, сонин хүмүүс шүү
4 | 0 Хариулах
Зочин [66.181.191.87] 2019/8/8
Хойд Солонгос, Хятад, Орос гурвын дунд бааз байгуулаад, дунд тусгалын цөмийн пуужин байршуулчихвал Америк энэ гурвын араас нь буу тулгах хэмжээний ашигтай байрлалд очино гэсэн үг. Ингэвэл энэ гурав галзуурдаг юм байгаа биз дээ. Манайхан ингэж шидсэн яс болгон руу үсчиж, хоорондоо хэмлэлддэггээ боличихмоор юм даа. Төвийг сахисан (neutral) статусаа алдчихгүй, гуравдагч хөршийн бодлоготойг, хоёр хөрштэйгээ эвтэйхэн явж байхад л болно доо.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.46] 2019/8/8
Манайх Швейцар шиг хэзээ ч болох боломжгүй. Ану тай хамтраад үзэх нь зөв.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.53] 2019/8/8
Ter ni ch tiim l dee, tehdee yaagad zaawal neg ter uls shig baih yostoi gej bid uursduu shine hew mayagtai baij bolnoshdee
2 | 0 Хариулах
Зочин [64.119.25.41] 2019/8/8
Оросын “Комсомольская правда” агентлагийн цэргийн тоймч Виктор Баранец- Түүнчлэн Монголын газар нутаг том, хүн ам нь бага. Хүн ам нь нэг их хөгжөөгүй, сэтгэлгээний хувьд дундад зууны үеийн нүүдэлчид шиг. Феодализмаас социализм руу шилжих гэсэн оролдлого нь, шударгаар хэлэхэд, бүтэлгүйтсэн. http://www.shuud.mn/a/511407
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.191] 2019/8/8
Оросууд Монголчуудыг элдэв зардалгүй,эзэнгүй цуурхал,хямдхан жүжгээр л хуурчихдаг.20-р зууны эхэнд Амарсанаа дахин төрж Монголыг чөлөөлнө гэдэг цуурхал Баруун Монголчуудад тараагаад, халимаг Дамбийжаа тагнуулаа Монголын хил давуулан хөөж нөгөөдөх нь зугтаж байснаа зогссон ч хөөж байсан Оросууд нь харалгүй хажуугаар нь өнгөрөхөд л жүжгийг нь халиаж байсан Монголчуудад Жа лам шууд сум нэвтэрдэггүй,дайсанд үзэгддэггүй Амарсанаагийн хойд дүр хувилгаан болчихож байгаа юм.Энэ бол ганцхан жишээ! Малаа Орос цэргүүдэд алдсан өвгөн Орос даргад ирж гомдоллоод нөгөө дарга нь хулгайлсан цэргийг буудчихсанд өвгөн санаагаар унаад байсан ч дараа нь нөгөө цэрэгтэйгээ дайралдаж үхтэлээ баярласан түүх бол олон шүү дээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.46] 2019/8/8
Оросууд зүгээр л тоглоом шоглоом хийж байхад сандраад юун ч хурдан үгүйсгэдэг юм. Чимээгүй байж байгаад бүр тулгаад чичрээд эхлэхээр нь мэдэгдэл хийхгүй.
10 | 0 Хариулах
Зочин [202.126.89.53] 2019/8/8
IQ +2000 hahahhah neeree pzda tegehguidee
3 | 0 Хариулах