• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хогны асуудлаа шийдсэн Булган аймгийн САЙН ТУРШЛАГА

Г.Номин, iKon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
 

Булган аймагт очсон, төвөөр нь дайран өнгөрсөн аялагчид хоггүй цэвэрхэн, ногоон байгууламж ихтэйг нь ярих нь элбэг. Үүнээс гадна хашаа бүрт шар, ногоон өнгийн хоёр хайрцаг байх нь шууд л нүдэнд тусна. Орон сууцны хороолол, гэр хороолол , замын хажууд яг адилхан хоёр сав зэрэгцүүлэн тавьсан байх бөгөөд шар нь энгийн, ногоон нь дахин ашиглах хог хаягдлын сав гэсэн хаягтай. Хашаан дотроосоо хогоо саванд хиймэгц гаднаас нь онгойлгож авч болохоор бүтэцтэй.

 

Булган сум/аймгийн төв/ "Хатуу хог хаягдлын менежментийн мастер төлөвлөгөө"-г аймгийн ИТХ-аар батлуулан 2011-2016 он, 2017-2020 онуудад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд хур хог хаягдлыг цуглуулан 2 га газарт байгальд халгүй аргаар дарж булах ажлыг хийж, хогийн цэгийн талбайн хэмжээг багасгасан байна. Түүнчлэн Булган сумын төвлөрсөн хогийн цэгт Хог ангилан ялгах цех, Хог боловсруулах үйлдвэр байгуулан хуванцар хайлуулж машины дугуйны ивээс, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал, траншейны таг зэргийг хийж туршаад эхэлжээ. Мөн хаягдал яснаас гаргаж авсан тосоор хийсэн барааны саванг "Булганд үйлдвэрлэв" нэрийн дэлгүүрт худалдаалдаг байна.

Булган сумын орон сууцны гадаа 22, нийтийн эзэмшлийн талбайд 114, гэр хорооллын айл өрхийн хашаанд 2,037 ширхэг хог төрөлжүүлэн хийх хогийн савыг 2013, 2016, 2017, 2018 онд байрлуулсан байна.

Булган аймгийн иргэн Д.Баярмаа "Хашаа бүрт хоёр хогийн сав байрлуулсан ч иргэд хогоо ялгаж хийх нь дадал болохгүй байлаа. Тэр үед хогны машин ирээд бүх хогийг нийлүүлээд ачаад явдаг байсан. Хүүхэд маань "Угаасаа хольж авч яваад байгаа юм чинь хогоо ялгаж яах юм бэ" гэж асууж байв. Үүнийг ажигласан албаныхан дахин боловсруулах хог, энгийн хогийг ялган өөр өөр өдрүүдэд ачдаг болсон. Нэг л мэдэхэд айлууд хогоо ангилаад сурчихсан" хэмээн ярьж байлаа.

Энэ онд 833 айл өрхийн хашаанд хогийн сав байрлуулснаар Булган аймгийн төвийн гэр хорооллын айлууд бүгд хогоо эх үүсвэр дээр нь ангилан хаях боломжтой болжээ. Тиймээс үргэлжлүүлэн сумдын нийтийн эзэмшлийн талбайд хогийн сав тавихаар сум бүрт 10 хогийн сав олгоод байгаа юм байна.

Түүнчлэн сумдын хатуу хог хаягдлыг бууруулах, төвлөрсөн хогийн цэгүүдийг цэгцлэн хогийг дарж булах зорилгоор 15 сум, нэг тосгонд ухдаг, түрдэг трактор хог тээвэрлэх өөрөө буулгагч автомашин олгожээ.

Тус аймгийн БОАЖГ-аас "Ногоон хөгжил" хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаагаар/2016/ аймгийн төвд жилд дунджаар 9,881.1 тн хог хаягдал үүсдэг байна.

Зуны улиралд нэг өдөрт 18,332 кг хог үүсдгээс:

  • 24 хувь нь хүнсний,
  • 11 хувь нь цаас,
  • 12 хувь нь хуванцар, 
  • 20 хувь нь шил,
  • 22 хувь нь үнс,
  • 3 хувь нь даавуу,
  • 5 хувь нь металл,
  • 2.3 хувь нь эмнэлгийн болон аюултай хог хаягдал,
  • 2 хувь нь бусад хог хаягдал гардаг болох нь тогтоогджээ.

Тэгвэл өвлийн улиралд нэг өдөрт хог хаягдал 27 кг болж өсдөг бөгөөд энэ үед үнс нурам 27 хувиар нэмэгддэг байна.

Сонирхуулахад, хогны асуудлаа шийдвэрлэсэн гэж хэлэхэд буруудахгүй тус аймагт Азийн хөгжлийн банкны 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр аймгийн төвийн цэвэрлэх байгууламж барих ажил хийгдэж байгаа ажээ. Тус цэвэрлэх байгууламж нь хоногт 3,000 м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай байх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [112.72.11.115] 2019/8/10
АН засаглаж байхад хийгдсэн ажил байна
0 | 0 Хариулах
saran [45.117.32.130] 2019/8/6
uneheer saihan ajil bolson. bulgan hot tsever tsemtsger hognii asuudalgui. zam daguu gereltuuleg, zogsool geed tumend heregtei olon sain ajil hiisen shuu
0 | 0 Хариулах
Зочин [202.21.126.214] 2019/8/6
ОУ-ын төсөл хөтөлбөргүй бол улс маань дангаараа юм хийнэ гэдэг ч худлаа л юм байна дөө хөөрхий
1 | 0 Хариулах
Иргэн [43.242.243.95] 2019/8/6
Шуналтай дарга нарыг сонгодог тэнэг бид өөрсдөө буруутай
0 | 0 Хариулах
Ганболд [203.91.115.46] 2019/8/10
Булганчууд орон нутгийн байгаль хамгаалах сангаар энэ ажиллаа өөрсдөө хэрэгжүүлсэн юм.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.11.108] 2019/8/6
Enees ooroo deeshij hogjij tsetseglej bgaa yum haragdanuu naad bulgan aimagt chini erdenetiin hajuud tosgon shig ichlee gej
0 | 5 Хариулах
Burne [37.47.177.209] 2019/8/6
Uneheer chihend chimegtei saihan ajil boljee. Tsaashdiinh n ajild amjiltiig husie. Ерөөлтэй болтугай:kissing_heart::kissing_heart::kissing_heart::kissing_heart::kissing_heart:
1 | 1 Хариулах
Зочин [122.201.26.237] 2019/8/5
Ямар сайхан мэдээ вэ. Хөгжлийн гарц яг л энэ шүү дээ. Гаргалгаа, шийдэл л чухал. Тэрнээс хогоо ялгаж хаяхгүй байна гээд сууж байж болох л байсан. Ээлжилж ачдаг болсон шийдэл бол маш гоё санаа байна.
4 | 0 Хариулах