Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шүдний эмнэлгүүдийн халдвараас сэргийлэх чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн дунд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах зорилгоор 2019-2023 онд хэрэгжүүлэх юм.

2019 оны хагас жилийн байдлаар нийт 39,417 хүүхэд амны хөндийн үзлэг, эмчилгээ оношилгоонд хамрагджээ.

ЭМЯ-наас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд амны хөндийн үзлэг, эмчилгээ оношилгоо явуулж буй хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулан халдвараас сэргийлэх чиглэлээр гурван шаттай сургалтыг зохион байгуулсан байна.

Энэхүү сургалтад хамрагдсанаар эмч, мэргэжилтний мэдлэг дээшилж, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх үйл ажиллагаа сайжирч халдвараас сэргийлэх чадвар бий болно. Мөн шүдний тусламж үйлчилгээний үеийн халдвараас сэргийлэх чадвар эзэмшсэн эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн бүртгэлийн сан үүсч, тусгай зөвшөөрөл олгох, сунгахад энэхүү сургалтаар заавал эзэмшсэн байх чадварыг үнэлдэг жишиг тогтох давуу талтай хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.