Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Интерьер дизайны зураг, засвар гүйцэтгэл хийлгэх хүмүүст зөвлөж байна

САЯСАНАА
2019 оны 7 сарын 2
САЯСАНАА
 

Дулааны улирал ирж  томоохон төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтууд ид өрнөж байна.

Барилгын ажил хийгдэж байгаа л бол түүнийг дагаад дотор засал гүйцэтгэлийн ажил явагддаг. Аливаа бизнесийн хувьд орчин маш чухал байдаг тул компаниуд интерьер дизайны гүйцэтгэгчийг сонгохдоо сайн судалж зөв баг сонгохыг эрмэлздэг.

Интерьер дизайны ажлыг эхлүүлэхдээ юуг анхаарах, хэрхэн зөв гүйцэтгэчийг сонгох тухай мэдээлэл, зөвлөгөөг хүргэхээр СаяСанаа ХХК-н Дизайнер, Гүйцэтгэх захирал Х.Одбаяртай ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.


-Засал гүйцэтгэл хийхэд заавал интерьер зураг хийлгэх шаардлагатай юу? Гадны гоё дизайнтай зургууд харж байгаад зар дээрээс засал хийдэг хүмүүс олоод хийлгэчихэж болдоггүй юу?

-Зураггүйгээр засал гүйцэтгэл хийхэд ашиглалтгүй төлөвлөлт муутай орон зай, ил замбраагүй цахилгааны утас разеткууд, өнгө зохицолдлогоо муутай орчин бий болох магадлал өндөр. Эдгээр алдаанууд хэт даамжирвал тухайн засал үр ашиггүй зардал болдог.  Хүн бүр энэ асуудлыг шийдэхээр бэлтгэгдээгүй тул дийлэнх тохиолдолд дээрх асуудлыг  зөвөөр шийдэж чадаагүй байдаг.

Тус асуудлуудыг шийдэхийн тулд архитектор болон интерьер дизайнер мэргэжлүүд  үүсч бий болсон. Өдөр ирэх тусам гарцаагүй интерьер зурагтай үед заслын ажлаа эхлүүлдэг, хийдэг,  энэ л хөгжил рүү Монгол улс явж байна. Өндөр хөгжилтэй орнуудад олон жилийн өмнөөс зөв хөгжлийн гольдрогдоо орсон байдаг.

-Интерьер дизайн хийлгэх хүмүүс хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Туршлагагүй хүмүүс таны чухал ажлыг туршлагатай болчихоод хийх нь зүйтэй. Тиймээс туршлага, сэтгэлгээ, чадварыг харах хэрэгтэй. Үүнийг тухайн гүйцэтгэгчийн түүх, хийж гүйцэтгэсэн ажлуудаас харж болно

-Компаниудаас хэрхэн зөв сонголт хийх вэ?

-Монголын нөхцөлд тухайн гүйцэтгэгчийн нөөц бололцоо, тогтвортой байдал, шаардлагатай орон тоонууд байгаа эсэхийг  харахад илүүдэхгүй санагддаг. Дизайнерууд ганцаараа эсвэл өөр нэг дизайнер найзтайгаа нийлээд компани байгуулсан  тохиолдол их байдаг.

Хоёр хүн компани аваад явах мэдээж амаргүй даваа. Татвар тайлан, оффис ашиглалт, борлуулалт, дээрээс нь үндсэн ажлаа хиймээр байдаг санаа зовох асуудал их. Хэдий чадвартай ч зэрэг олон асуудал даагаад ирэхээр нэгж асуудалд хүрч чадах бүтээмж, чанар мууддаг.

-Старт-ап шинэ компани сонгож болохгүй гэсэн үг үү?

-Тухайн ажлын цар  хүрээнээс хамаарч шийдвэр гаргах хэрэгтэй. Компаниа байгуулаад удаагүй ч олон жилийн ажлын туршлагатай залуучуудад төвөгшил боломжийн, цар хүрээ томгүй ажлыг даатгахад мэдээж болно. Сургуулиа төгсөөд удаагүй ч шинэ компани байгуулаад ажиллаж буй тохиолдол олон байна. Бид захиалагчийн их мөнгөөр, хамгийн чухал асуудлыг нь шийдэж өгөх гэж байна. Энэ бол тэр чигтээ хариуцлага. Тиймээс л би туршлагатай компанийг санал болгоно.

- Зураг болон заслын ажлыг цогцоор нь хийдэг компаниуд нилээдгүй болсон байна. Ийм байгууллагад хандахад их өндөр үнэлгээтэй байдаг гэлцдэг?

- Энэ салбарын тодорхой хэмжээний туршлага мэдлэгтэй, мөн цаг завтай байвал интерьер зураг зурахаас эхлээд засал гүйцэтгэлийн ажил дуусах хүртэл нийт ажилбаруудаас өөрөө аль чадахаа хийж гүйцэтгэх байдлаар төсөв мөнгө хэмнэж болно. Хамаатны эсвэл найз нөхдөөрөө зах зээлийн өртгөөс хямдаар ажил гүйцэтгүүлэх байдлаар мөн хэмнэж болно. Гэхдээ зөвхөн орон гэрээ засварлах үед  ингэж ажиллавал зүгээр. Зарим нэг хүлцэх алдаа гарахад хувь хүн өөрөө хариуцаад өнгөрөөнө гэсэн үг.

Бизнес, үйлчилгээний салбарт бол алдах эрхгүй, бүх зүйл цаг хугацаагаар хэмжигддэг. Зураг, засал гүйцэтгэлийн ажлаа хамгийн сайн чаддагт нь даатгах хэрэгтэй. Бүх компаниуд өндөр үнэтэй байдаггүй. Дийлэнх компаниудын төсөв дараах бүтэцтэй байдаг. 

  • Тухайн төсөл дээр ажиллах ажилчдын цалингийн  зардал болон тухайн төслийг хөтөлж авч явах үйл ажиллагааны зардал
  • Төсөлд хэрэглэгдэх материалын зардал
  • Тухайн компанийн ашиг (Ажлын төвөгшлөөс хамаарч янз бүр байна)

Өөрөө бүх зүйлийг зохицуулж ажилласнаар магадгүй 20% хэмнэж чадах ч өөр зүйл амжуулах үнэт цагаа алдах, алдаа ихтэй гүйцэтгэл хийх зэрэг эрсдлүүд байдаг тул байгууллагууд зураг, заслын ажлаа иж бүрнээр нь интерьер заслын  компанид даатгадаг.         

-Одоо СаяСанаа ХХК-н тухай ярилцъя, Таны дээр ярьсан шиг компани байж чадах уу?

СаяСанаа ХХК үүсгэн байгуулагдаад 3 жил болж байна. Өнөөдөр 300 орчим төсөл дээр ажиллаж, амжилттай ард нь гарсан байна. Бид компаниа үүсгэн байгулахаас өмнө Монголын шилдэг барилгын компани болох М-Си-Эс Проперти ХХК болон өөр томоохон барилгын компаниудад цөөнгүй жил ажиллаж туршлага хуримтлуулсан байдаг. Одоогоор зураг дизайнтай холбоотой 20 хүн, засал гүйцэтгэлтэй холбоотой 25 орчим хүнтэй болсон.

Бид сүпер мундаг бүгдийг чадна гэж ярих дургүй. Дэлхий дахинд энэ салбарын хөгжил хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Сурах зүйл маш их байна. Өнөөг хүртэл суралцаад хөгжөөд явж байгаа. Зарим үед алдаа гаргах нь ч бий. Өдөр өнгөрөх тусам бид дэлхийн стандарт, үйлчилгээг Монголчууддаа хүргэхэд ойртож байгаа. Бидний ажилладаг салбар хөгжлийн зөв замдаа ойртож байна.

Үүний төлөө хөдөлмөрлөж явдаг баг хамт олноороо болон салбар нэгт компаниудаар бахархаж явдаг.

www.facebook.com/SaySanaaLLC

www.saysanaa.mn

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.