Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Sara, ikon.mn - text to speech

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үсчин, гоо сайхны 15 газарт мэргэжлийн хяналтаас шалгалт хийжээ.

Шалгалтаар зориулалтын бус байранд үйлчилгээ явуулж буй зөрчил нийтлэг илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны 1 дүгээр давхрын айлын сууцны хийц өөрчлөн хаалга гаргасан, орон сууцны зориулалттай байрны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байжээ.

Мөн гоо сайхны газруудаас таван газар буюу 33.3% нь, үсчний газруудаас 61.9% нь үйлчилгээнд хэрэглэгдэж буй багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлдэггүй нь илэрчээ.

Шалгалтад хамрагдсан гоо сайхны газруудаас 46.6%, үсчний газруудаас 76.1% нь үйлчилгээндээ гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний дүнгийн бүрдэлгүй, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд  хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэж байсан байна.

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 19 газарт 101 заалт бүхий албан шаардлага, таван газарт 15 заалт бүхий хугацаатай албан даалгавар өгчээ.

Мөн Налайх дүүрэг дэх нэг үсчний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар улсын ахлах байцаагчийн актаар зогсоосон байна.

 


Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар