Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 23 жилийн хугацаанд 20 хүүхэд сураггүй алга болжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:29 2019/05/29

Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэснээр хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох боломжгүй

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/315149999405385/

Улсын ерөнхий прокурорын газрын Суралтын төвийн дарга М.Гантулга “Хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлууд, бууруулах арга зам, цаашид авах арга зам” сэдвээр илтгэл тавьлаа. 

Тэрбээр “Прокурорын байгууллага 2013 оноос үйл ажиллагаандаа цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа тул 2013 оноос 2019 оны 5 дугаар сарын байдлаар прокуророос хяналт тавьсан хүчиндэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн судалгааг гаргав.

2007-2012 оны байдлаар хүчиндэх гэмт хэрэг 2,055 бүртгэгдсэнээс 884 буюу 43 хувь нь хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг байна. Энэ гэмт хэргийн улмаас дөрвөн хүүхэд буюу 0.4 хувь нь нас барсан бол 397 хүүхэд буюу 45 хувь нь гэмтсэн байна.

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр 2019 оны 5 сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэгт хорих ял шийтгүүлэн, ял эдэлж байгаа нийт 584 хоригдол байна.

Мөн Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 онд Монгол Улсад бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг өсч байгаа нь сүүлийн 5 жилд бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх статистик мэдээ, тоон үзүүлэлтээс харагдаж байгаа учраас энэ төрлийн гэмт хэргийн үйлдэгдэн гарч байгаа шалтгаан, нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх ажпыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын газраас 2012-2016 онд Монгол Улсад үйлдэгдсэн, шүүхээр шийдвэрлэгдсэн “Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”-ийн талаарх суурь судалгааг мэргэжлийн судлаачдын баг бүрдүүлж, хамтран хийж гүйцэтгэсэн болно.

Энэхүү суурь судалгаагаар дээрх төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын суурь нь тохиолдол бүрийг нийгэм, эдийн засаг, хүн ам зүй, гэмт хэрэг үйлдсэн хүн, хохирогчийн амьдралын орчин, хувь хүний онцлог, сэтгэл зүй, төлөвшил гээд гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг олон талаас нь судлахыг зорьсон байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр эсхүл ял шийтгэлийн бодлогыг чангатгаснаар хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох боломжгүй бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөлийг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлыг уг гэмт хэргийн үйлдэгдэн гарч байгэа эрсдэлтэй орчин, үйлдэж буй хүнд чиглүүлснээр үр дүнгээ өгнө гэж үзэж байна

Судалгааны дүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт дараах саналыг гаргасан байна. Үүнд:

Нэг. Эрүүл мэндийн байгууллага хүүхдийн бэлгийн бойжилт хэвийн явагдаж байгаа эсэхэд улсын хэмжээнд өрхийн эмнэлгээр дамжуулан бүрэн хяналт тавьж ажилладаггүй, мөн бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг тодорхой давтамжтай хийдэггүйгээс удаан хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байсан хүүхдийг эрт илрүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж дүгнэж байна.

Иймд улсын хэмжээнд бага насны хүүхдийн бэлгийн бойжилт, 25 хүртэлх насны хүмүүсийн дунд бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол явуулж хэвших,

Хоёр. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 5.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зөвхөн өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулахыг хориглосон байна.

Гэтэл насанд хүрээгүй хохирогчийг өмгөөлөх эрхээр заавал хангах зохицуулалт байхгүй, хууль ёсны төлөөлөгн нь өмгөөлөгч сонгох эрхтэй байгаа нь насанд хүрээгүй хохирогчийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүйд нөлөөлж байх тул зохих эрх зүйн зохицуулалтыг анхаарах.

 Гурав. Хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд "хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан" гэсэн шинжийг оруулаагүй нь учир дутагдалтай байна. Учир нь бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн халдлагад өртсөний улмаас бий болсон хүчирхийллийн дараах олон төрлийн эмгэгтэй болж үлдэж байгаа бөгөөд олон тохиолдолд хохирогчийн сэтгэл зүй нь гэмтэж байгаа нь судалгааны явцад тогтоогдлоо.

Иймд бэлгийн халдлагад өртсөн насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл зүй, сэтгэцийн гэмтлийн улмаас үүссэн эмгэгийг сэтгэл зүйч, сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоолгож үүнийг хүнд хор уршигт тооцон энэ төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид оруулах нь зүйтэй байна.

Дөрөв. Гэмт хэрэг үйлдсэн 5 хүний 4 нь өөрийн бэлгийн зан үйлийн талаарх ойлголт, мэдээллийг телевиз, сонин сэтгүүлээс олж авсан гэж тэмдэглэсэн байна. Энэ нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлэг, нийтлэлийн бодлйго, стандартыг эргэж харах шаардлагатай гэдгийг харуулж байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийг эрсдэлт зан үйлээс сэргийлэхийн тулд бодлогын түвшинд анхаарч, хэвлэл мэдээллийн байгууллагаас хүүхдэд чиглэсэн нэвтрүүлгийн агуулга, стандартыг тоггоож мөрдүүлэх зэрэг саналууд болно.

13:58 2019/05/29

“Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал “Монгол Улсад бүртгэгдсэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавив. 

Тус илтгэлд дурдсанаар улсын хэмжээнд 2018 онд 36,220 гэмт хэрэг бүртгэгдсэний 1,657 буюу 4.6 хувийг хүүхэд хохирсон гэмт хэрэг эзэлж байна. Хүүхэд хохирсон гэмт хэрэг өмнөх оноос 35 буюу 2.1 хувиар буурсан байна. 

Гэмт хэргийн улмаас 2018 онд 1,688 хүүхэд хохирсныг өмнөх онтой харьцуулахад 69 буюу 3.9 хувиар буурсан бол хохирсон хүүхдийн 780 нь эмэгтэй, 908 нь эрэгтэй байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 672 гэмт хэргийн улмаас 680 хүүхэд хохирсон байна. Тэдний 379 нь эмэгтэй, 301 нь эрэгтэй. 

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн 62 буюу 22.5 хувь нь эмэгтэй, согтуугаар гэмт хэрэгт холбогдсон 5, бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт холбогдсон 47 хүүхэд байна.

Мансууруулах бодистой холбоотой

2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 14 гэмт хэрэгт 20 хүүхэд холбогдон шалгагдсаныг өмнөх онтой харьцуулахад хэрэг 6 буюу 75.0, холбогдогч 6 буюу 42.9 хувиар тус тус өссөн байна.

Оны эхний дөрвөн сард 2 хэрэгт 2 хүүхэд холбогдон шалгагдсаныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг, холбогдогч 4 буюу 33.3 хувиар тус тус буурчээ.

Хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд: 

Улсын хэмжээнд 2018 онд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдэн, 530 хүн хохирсны 238 буюу 44.9 хувь нь хүүхэд байгааг өмнөх онтой харьцуулахад хохирсон хүүхэд 39.1 хувиар өссөнийг насны ангиллаар нь авч үзвэл 20 буюу 8.4 хувь нь 0-7 хүртэлх насны, 91 буюу 38.2 хувь нь 8-13 насны, 127 буюу 53.4 хувь нь 14-17 насны хүүхэд байна.

2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 217 бүртгэгдэн, 218 хүн хохирсны 112 буюу 51.4 хувь нь хүүхэд байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхэд 22.5 хувиар өссөнийг насны ангиллаар нь авч үзвэл 9 буюу 8.0 хувь нь 0-7 хүртэлх насны, 39 буюу 34.8 хувь нь 8-13 насны, 64 буюу 57.2 хувь нь 14-17 насны хүүхэд байна. Бэлгийн мөлжлөг /Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйл/-ийн 2 гэмт хэрэг бүртгэгдэн, 2 хүүхэд хохирсныг өмнөх оны мен үетэй харьцуулахад хэрэг, хохирсон хүүхэд 1 буюу 50.0 хувиар тус тус өсчээ.

Хүчиндэх гэмт хэргийн холбогдогч: 

Ихэвчлэн үл таних, зүс мэдэх хүмүүс бага насны хүүхдийг хүчирхийлсэн байдаг байна. Мөн төрсөн эцэг, хойд эцэг, хүргэн ах, төрсөн ах, авга, нагац, өвөө нь хүчирхийлсэн байдаг судалгааг цагдаагийн байгууллагаас гаргажээ. 

 Зам тээврийн ослын улмаас хохирсон хүүхэд: 

Улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 2018 онд 940 бүртгэгдсэн нь өмнөх оноос 78 буюу 7.7 хувиар буурч, 2019 оны эхний 4 сард 219 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 буюу 1.9 хувиар өссөн байна.

Автотээврийн ослын улмаас нас барсан хүүхдийн 42.2 хувийг сургуулийн өмнөх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд өмнөх онтой харьцуулахад 36.7, гэмтсэн хүүхдийн 32.9 хувийг 8-13 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд емнөх онтой харьцуулахад 27.7 хувиар тус тус буурсан байна.

Хохирогч хүүхдийн 698 нь явганаар, 288 нь тээврийн хэрэгслээр, 63 нь дугуйгаар зорчиж байсан, үүнээс нас барсан хүүхдийн 24.4 хувь нь явганаар, 75.6 хувь нь тээврийн хэрэгслээр зорчин зам тээврийн осолд өртжээ.

Тээврийн хэрэгсэлд дайруулж, мөргөгдөн нас барсан хүүхдийн 7 нь буюу 63.6 хувь нь 10 хүртэлх насны хүүхэд байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалан гарсан ослын улмаас нийслэлд болон орон нутагт тус бүр нэг хүүхэд нас баржээ.

Сураггуй алга болсон хуухэд эрэн сурвалжлах ажлын талаар: 

Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах “ASAP” санд сүүлийн 23 жилийн хугацаанд /1996-2019 он/ 0-17 насны нийт 20 хүүхэд олдоогүй, эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд нутаг дэвсгэрээр авч үзвэл нийслэлд 6, орон нутагт 14, үүнээс эрэгтэй 12, эмэгтэй 8, насны байдлаар 0-5 нас хүртэлх 5, 6-16 насны 15 хүүхэд байна. 