• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд төрсний дараа хийдэг сүрьеэгийн вакцин найм орчим жилийн дархлаа тогтоодог. Давтан вакцин хийдэггүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүрьеэгээр өвдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач Б.Нямдуламаас тодрууллаа. 

-Хүүхэд төрснөөс хойш 24 цагийн дотор сүрьеэгийн вакцин хийдэг. Ингэснээр хэдэн жилийн дархлаа тогтдог вэ?

-Төрснөөс хойш 24 цагийн дотор сүрьеэгийн вакцин хийснээр сүрьеэгийн хүнд хэлбэр буюу тархмал хэлбэрийн сүрьеэ, сүрьеэгийн менингэтээр өвчлөхөөс сэргийлдэг. Дархлаа тогтох хугацаа найман жил орчим байна. Мөн давтан вакцин гэж хийдэггүй. Өмнө нь найм болон 15 настайд сэргээх тунг хийдэг байсан ч энэ нь үр дүн багатай байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

-Найман жил орчмын хугацаанд дархлаа тогтдог гэлээ. Тэгэхээр үүнээс хойш сайн дурын дархлаажуулалт хийлгэх боломжтой юу?

-Хийдэггүй. Учир нь үр дүн муутай.

-Тэгвэл халдвар авахаас, өвчлөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Урьдчилан сэргийлэхэд өвөрмөц болон өвөрмөц бус гэж бий. Өвөрмөц нь вакцинаар дархлаажуулж хамгаалах бол өвөрмөц бус арга нь халдвар авахаас урьдчилан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд сүрьеэгээр өвдөхөөс сэргийлэх юм. 

Дэлхийн хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан байдаг тухай мэдээлэл бий.

Түүнчлэн манай улсын хүн амын 35 орчим хувь нь сүрьеэгийн халдвар авсан байдаг. Дархлаа сайтай хүний биед тэрхүү нян унтаа байдалд ордог бол дархлаа муудах үед сүрьеэгээр өвчилдөг. Нийгэмд халдвар авсан л болд сүрьеэгээр өвдөнө гэсэн буруу ойлголт үүсээд байна. Үүнд хариулт өгөхөд халдвар авсан хүн гэдэг бол биед нян орсон болохоос биш эрүүл хүн гэсэн үг. Тодруулбал, сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь өвчилдөг.

Энэ нь хүний дархлаа ямар байхаас л хамаарна. Тиймээс халдвар авсан хүмүүс өвчлөхөөс сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих, ажил амралтын дэглэмээ зохицуулах шаардлагатай. 

Мөн хүн ам олноор цуглардаг үзвэр үйлчилгээний газар, банк, сургууль, цэцэрлэгийн орчинд агаар сэлгэлтийг сайн хийж байх ёстой. Ингэснээр халдвар тарахаас сэргийлж болно. 

Сүрьеэ өвчний үед илрэх шиж тэмдэг:

Сүрьеэгийн нян биеийн аль хэсэг, эрхтэнийг гэмтээснээс хамаарч шинж тэмдэг илэрдэг, тухайлбал уушгины сүрьеэгийн үед доорх шинж тэмдэг илэрнэ.

  • Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цэр, цустай цэртай ханиалгах

Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдэг:

  • Сульдаж ядрах
  • Биеийн жин буурах
  • Хоолны дуршил буурах
  • Жихүүдэс хүрэх
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

Илрүүлэх шинжилгээ:

Сүрьеэгийн арьсны сорил

Сүрьеэгийн нянгийн халдвар авсан эсэхийг мэдэхийн тулд сүрьеэгийн арьсны сорилыг хэрэглэдэг. Та өөрийн амьдардаг аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт хандаж, туберкулины арьсны сорилыг  хийлгэж болно. Сүрьеэгийн арьсны сорилыг эмчийн шийдвэрээр тусгай бэлтгэгдсэн сувилагч хийнэ. Сорилын хариуг 72 цагийн дараа хэмжилт хийж “Эерэг” эсвэл “Сөрөг” гэсэн хариуг гаргана.

“Эерэг” хариу урвал гэдэг нь сүрьеэ өвчтэй хэн нэгэн хүнээс та халдвар авсан гэсэн үг юм. Хэрэв та сүрьеэгийн халдварыг саяхан шинээр авсан үед сүрьеэгийн арьсны сорилын урвал эерэг гарахгүй байх боломжтой. Иймд та хамгийн сүүлд сүрьеэ өвчтэй хүнтэй хавьтал болсоноос хойш 8-10 долоо хоногийн дараа хоёр дахь арьсны сорил хийлгэх шаардлагатай.  Хэрэв хоёр дахь арьсны сорилын хариу урвал “сөрөг” гарвал танд сүрьеэгийн халдвар байхгүй байна гэсэн үг.

Сүрьеэгийн далд халдвартай болон Сүрьеэгээр өвчилсөн хүний ялгаа

Сүрьеэгийн далд халдвартай хүн

  • Ямар нэг зовиур, шаналгаа байхгүй
  • Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй
  • Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй
  • Ихэвчлэн туберкулины арьсны эерэг байдаг
  • Цээжний рентген шинжилгээ хэвийн, цэрний түрхэц болон молекулбиологийн шинжилгээ сөрөг
  • Сүрьеэ өвчнөөс сэргийлж, сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай

Сүрьеэ өвчтэй хүн

  • Ихэвчлэн зовиур, шаналгаа илэрнэ
  • Дараах шинж тэмдэг ихэвчлэн илэрнэ -Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах, Цээжээр өвдөх, Цэр, цустай цэртэй ханиалгах, Сульдаж ядрах, Биеийн жин буурах, Хоолны дуршил буурах, Жихүүдэс хүрэх, Халуурах, Шөнө хөлрөх, Сүрьеэгийн нянг бусад хүмүүст тараах боломжтой
  • Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг
  • Цээжний рентген шинжилгээ өөрчлөлттэй, цэрний түрхэц, молекулбиологи, өсгөвөрлөх шинжилгээ эерэг
  • Сүрьеэ өвчний шууд хяналттай өвөрмөц эмчилгээ хийлгэх шаардлагатай

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Shinebold Bvrentogs [202.55.188.41] 2021/11/1
👍
0 | 0 Хариулах
Түүх [202.126.89.127] 2020/4/2
Монгол улс дархлаажуулалтад сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг 1946, полиомиелитийн вакциныг 1965, сахуу хөхүүл ханиад татрангийн хавсарсан гуравт вакциныг 1967, улаанбурханы вакциныг 1974, вируст гепатит В-ийн вакциныг 1991 тус тус нэвтрүүлсэн.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.127] 2019/5/15
Сүрьеэтэй хүмүүс гудамжаар нэг нус, цэр, шүлсээ хаяаал тараагаал явж байгаашд, та нар бүгд тэрийг нь амьсгалаал
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.161] 2019/5/15
Зарим хүиүүс их хүйтэн тамаас ирсэн юм шиг хүмүүс баяхиямаа ойлгохгүй байгаадаа биш хүүхдийн ирээдүй үр удам хойч аав ээж ах дүүги ийнх нь э рүүл мэндэд санаа зовоод сүйд болж байхад сүртэя юм биш гээд байхын. Өөрөө ёстой халдвар тараагч юмуу эсвэл манай улсын иргэн биш үр хүүхэд удам угсаа байхгүй [хориотой үг] байхаа.
4 | 2 Хариулах
ичдэг [49.0.212.176] 2019/5/15
D витамин хүнд ашиг тустай гэдэг юм бол сүрьеэгийн няндаа бас хэрэгтэй ашиг тустай витамин болохгүйэ гэсэн баталгаа хаана байнаа. адилхан амьд организм. ичээнд орж унтдаг л болхоос.
0 | 4 Хариулах
Зочин [49.0.212.176] 2019/5/15
найм болон 15 настайд сэргээх тунг хийдэг байсан ч яагаад үр дүн багатай байгааг нь мэдэж байх хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.31.62] 2019/5/15
Харин судалмаар л юм. Вакцингүй гэхээр сонин санагдаад байна.
0 | 1 Хариулах
Зочин [195.113.135.15] 2021/7/18
давтан вакцин хийх нь үр дүн багатай байдаг гэсэн өвчтэй хүнтэй хамт амьдардаг байсан ч дархлаа сайтай бол яахчгүй. хүмүүсийн боддог шиг шууд ханиад шиг халдадгүйн байнлээ.би гадаадад байдаг яг одоо эмчилгээ хийлгэж байгаа манайхаар бол өрхийн эмч буруу оншлосноос болоод сар гаран болоод нилээн хүндэрсэн.Гэр бүлийнхэн хүүхдүүддээ халдвар тараасан байх гэж их айсан гэхдээ бүгд зүгээр гэсэн.Анх сүрье гэхэд нь их гайхсан бага байхад вакцин хийгээл байдаг байсан ойр хавид сүрье туссан хүн байхгүй 3жилийн өмнө дотно биш найз туссан гэж байсан өөр хүн мэдэхгүй сүүлийн 2жил байнга масктай яваж байгаа .Хаанаас халдсан нь тодорхойгүй.Гол нь хүний дархлаа л юм байна гэдгийг ойлгосон.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.62] 2019/5/15
Ингэж тэнэг хүн шиг ярихаа болиоч ! Халдвар авсан хүн яавч ЭРҮҮЛ хүн биш ! Нян нь идэвхжээгүй л болохоос өвчний нян тээж л байгаа биз дээ? Эрүүл хүн гэж огт халдвар аваагүй хүнийг хэлнэ. Нян идэвхжсэн идэвхжээгүй гэвэл өөр хэрэг.
5 | 3 Хариулах
Зочин [103.229.120.146] 2019/5/15
3,000,000 hunii 1,050,000 n haldvar awsan, tednii 105,000 n suryegeer uwchilnu l gej baina. Uldsen 945,000 hun haldvar awsan ch hund haldaahgui uuruu uwchluhgui yawsaar jam yosooroo uhne. Yu ni oilgomjgui baina
2 | 1 Хариулах
Зочин [202.179.31.62] 2019/5/15
Халдвар авсан хүнийг эрүүл хүн гэж хэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Нян тээгчийг эрүүл гэдэг үгээр тодорхойлохоор боловсролгүй эсвэл монгол хэл мэддэггүй мэт санагдаад байна ! Миний бичсэнийг дахин унш. Эхлээд хүний бичсэнийг ойлгочихоод урцалд !
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.62] 2019/5/16
3 мөр уншаад ойлгож чадахгүй хэвтэж байж ! Наад халдвартынхаа эмч нарыг дагуулаад монгол хэл сур ! Эхний ээлжинд ! Дараа нь чи уншаад ойлгох дасгал хийдэг хичээлд нь суу !
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.193] 2019/5/15
c
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.193] 2019/5/15
b
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.193] 2019/5/15
a
1 | 0 Хариулах