ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

О.Анужин: Та бүхнийгээ хайраар дүүргээд, сэтгэлээр баясгаад гаргахын төлөө бид хичээх болно

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn
Монголын сонгодог урлагт шинэ өнгө төрх нэмж ирсэн “Их Эзэн хааны театр”-ын уран бүтээлчид “Ромео, Жульетта” бүжгэн жүжгийг энэ сарын 17, 18-ны өдөр үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЗХУ-ын гурван удаагийн төрийн шагналт, хөгжмийн нэрт зохиолч Сергей Прокофьевын хөгжим, Уилльям Шекспирийн энэхүү бүтээл нь “Их Эзэн хааны театр”-ын анхны бүрэн хэмжээний балет төдийгүй Монголын сонгодог урлагийн урын санд нэгэн шинэ хуудас нээж байна. 

“Ромео, Жульетта” бүжгэн жүжгийн голд дүрд ДБЭТ-ын гоцлооч А.Эрдэнэболд, гавьяат жүжигчин, бүжигчин О.Анужин нар тоглох бөгөөд ерөнхий найруулагчаар “Их Эзэн хааны театр”-ын захирал, балетмейстер Д.Дашлхагва нарын олон уран бүтээлч хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн бүжгэн жүжгийн зөвлөхөөр Төрийн шагналт ардын жүжигчин Жамъяндагва, Азийн уран зохиолын шагналт зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа нарын нэртэй уран бүтээлчид ажиллажээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр бүжгэн жүжгийн ерөнхий найруулагч, балетмейстер Д.Дашлхагва:

Бид энэ хорвоо дээр яах гэж ирснээ, хэзээ буцахаа мэдэхгүйгээс хойш бие биенээ хайрлаж амьдрах ёстой. Энэ хайрыг бид тайзнаа амилуулах гэж байна. Гавьяат жүжигчин, О.Анужин, ДБЭТ-ын гоцлол бүжигчин А.Эрдэнэболд нарын ийм гоё залуусыг тайзан дээрээс харж, гоё амьдралыг сэтгэлдээ төсөөлж чадвал залуус маань бие биедээ хайраа  түгээх болов уу. 

Хайр өөрөө ойлгомжгүй байдаг тул асар их тэр хайрыг үзүүлэхийн тулд бид ахмад үеэсээ дэмжлэг авч байгаа. Энэ олон мундаг хүмүүстэй хамтран ажиллаж байгаадаа хязгааргүй талархаж байна. Сонгодог урлагийн театр маань ямар их хүчтэй, далайцтай болохыг “Ромео, Жульетта” харуулна. Дэлхийн сонгодог бүтээлүүдээс бага ч болов хүртэж амжихыг хүсэж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Азийн уран зохиолын шагналт зохиолч, яруу найрагч Д.Урианхай:

“Ромео, Жульетта” бол хайрын далд мөн чанар, философийн тухай жүжиг. Хүн төрөлхтөнд зол дутдаг зүйл нь хайр. Амьдралаас харж байхад мөнхөд дутагдаж байдаг хоёр л зүйл байдаг юм байна. Нэг нь хайр, нөгөө нь мөнгө. Мөнгийг олж болж байна. Арга ядахад хулгайлж, луйвардаад ч олж болж байна. Харин хайрыг олж болохгүй. 

Хүн төрөлхтөн яагаад буруу амьдраад, эмгэнэлт үйл явдал тохиож байгаагийн шалтгаан нь хайр. Бурхантай л нөхцөж, бурхны чанарыг олохоос нааш хайр гэдэг зүйл суухгүй юм байна, тэр дундаа манай монголчууд бие биенээ хайрдлаж чадахгүй байна. Миний шавь нэрт бүжгийн эрдэмтэн хүн Дашлхагва энэ бүтээлийг зориглож барьж авсанд бахархаж байна. Би Анужин, Эрдэнэболд нарын бүжиглэж байгааг хараад үнэхээр жаргасан. Жаргал эдлэх хором бол хүнд их үнэтэй. Ялангуяа, гоо сайхан, гоо зүйн, урлагийн жаргал эдлэх их ховор. Манай хатуу хахир, хайргүй амьдарч байгаа энэ нийгмийн амьдралд “Ромео, Жульетта” бүтээл маш их нөлөөлнө гэж итгэж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа:

Шинэ дэглэгдэж байгаа “Ромео, Жульетта” бол 20-р зууны хөгжмийн нэрт зохиолч Сергей Прокофьевын зургаан балетын тав дахь бүтээл нь. Монголд 1990-ээд онд өөр байдлаар тоглогдож байсныг эс тооцвол энэ удаагийнх жинхэнэ сонгодог, хамгийн төгс дэглэлт гэж би бодож байгаа. 

С.Прокофьев бол балетын хөгжмийг шинэ шатанд гаргаж ирсэн, Чайковскийн балетын хөгжмийн уламжлалыг хөгжүүлж, нээлт хийсэн хүн. 

Энэ шилдэг бүтээлийг Д.Дашлхагва балетмейстер анх удаа тавих гэж байгаа бөгөөд УДБЭТ-ын төлөвлөгөөт ажил биш. Харин УДБЭТ-ын балет ангийнхан бүжиглэж байгаа. Манай соёл, хөгжим, балетын түүхэнд шинэ үзэгдэл болж байгааг талархан тэмдэглэн хэлмээр байна. Сайн бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Гавьяат жүжигчин, бүжигчин О.Анужин:

“Ромео, Жульетта”-д тоглоно гэдэг миний хувьд ч биш, бүх эмэгтэй балетчдын мөрөөдөл. Ийм сайхан дүр бүтээх боломж олгож байгаад баяртай байгаа. Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сонгодог урлагт шинэ бүтээл гаргахад биднийг дэмжиж байгаад талархал илэрхийлмээр байна. 

Уран бүтээлчид бид маш сэтгэл хангалуун оролцож байгаа. 17, 18-нд тоглох бэлтгэлээ базаагаад, гайхалтай уран бүтээлийг амьдруулахаар өдөр бүр сургуулилалтаа хийгээд явж байна. Та бүхнийгээ нэг өдөр хайраар дүүргээд, сэтгэлээр баясгаад гаргахын төлөө бид хичээх болно.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [74.118.178.4] 2019/5/17
Yag Huduu tsaraitai. Muuhai [хориотой үг] ohin
0 | 0 Хариулах
Zochin [74.118.178.4] 2019/5/17
Ene Genkod shaalguuldag baihaa iim ert Mugj awaad Baingiin siteuudaar yawaad
0 | 0 Хариулах
Zochin [74.118.178.4] 2019/5/17
Neg ahad shaalguulaaad ingeed ywdag huuhnuudiin neg.
0 | 0 Хариулах
Zochin [74.118.178.4] 2019/5/17
Namd biee uneldeg [хориотой үг] huuhnuudiig ah nariig ingej jujigchin duuchin olnii tanil bolgoj demjdeg yum
0 | 0 Хариулах
Зочин [174.197.28.67] 2019/5/13
Teatriin ner neg tiimerhvv yumuda. Busadaaraa goy bnoo
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/5/13
Пермь-д олон жил сурсан нэг бүжигчин бүсгүйн тоглолтыг үзнээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.210] 2019/5/13
Huurhii doo, havar beltgel gej guigeed yadraa blgui de
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.51] 2019/5/13
:thumbsup:. Ерөнхий найруулагчаас бусад нь ямар гунигтай харцтай юм бэ? Урианхай гуай ч тэр анужин ч тэр жаахан инээмсэглэ. Хоёулаа л мундаг амжилттай явж байж ийм харцтай байж болохгүй. Өөдрөг гэгээлэг энерги түгээн дэлгэрүүлж амьдар л даа. Амжилт хүсье. Инээвэл бүр хөөрхөн харагдана шүү!:heart_eyes:
4 | 0 Хариулах
Зочин [185.220.101.5] 2019/5/13
нээрээ үнэхээр уйтгартай харагджийна
3 | 0 Хариулах
Зочин [124.158.73.28] 2019/5/13
Sex hiilgui udaa yum bailgui
0 | 0 Хариулах
Зочин [119.40.99.101] 2019/5/13
Хөөрхөн охин байна
2 | 0 Хариулах