Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монос эмийн сангийн хамт олон анхны тусламжийн иж бүрдэл бэлэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын хамгийн анхны хувийн хэвшлийн эмийн сан болох  Монос эмийн сангийн хамт олон Монгол улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын анхны тусламж, эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглахад шаардлагатай 6,000,000 сая төгрөгийн үнэ бүхий 15 нэр төрлийн 51 ширхэг анхны тусламжийн иж бүрдэл, багаж, хэрэгслийг бэлэглэлээ.

Анхны тусламжийн зүйлсд хүүхдийн тэргэнцэр, утлагийн аппарат, хүчилтөрөгчийн аппарат, зайнаас халуун хэмжигч, даралтны аппарат, эмчийн иж бүрдэл зэрэг анхны тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйлс байлаа.

 
 
 

Анхны тусламж нь аливаа осол гэмтэл, биеийн болон сэтгэл зүйн гэнэтийн хямрал, өвчлөлийн үед мэргэжлийн эмч ирж тусламж үзүүлэхээс өмнө гарын доорх материал ашиглаж, цаг алдахгүйгээр өөртөө болон бусад хүнд үзүүлэх тусламж юм.  

Анхны тусламжийг цаг алдахгүй, зөв багаж хэрэгсэл ашиглан үзүүлэх нь  хүний амь насыг аврах, тухайн гэмтэл, өвчлөлөөс үлдэж болох үлдэц, хүндрэлийг багасгаж, эдгэрэлтийг түргэсгэхэд гол зүйл байдаг.

 

 

ЭРҮҮЛ ЭНХ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ – МОНОС ЭМИЙН САН

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.