ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оргил: Кинотой холбоотой мэдээллийн нэгдсэн сан үүсгэхээр зорьж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монголын үндэсний кино хорооны талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн кино салбар хариуцсан орон тооны бус зөвлөх, жүжигчин, продюсер М.Оргил мэдээлэл хийлээ.  Тэрбээр Монголын үндэсний кино хорооны тэргүүн юм.  

Тус хороог нь 2017 онд үүсгэн байгуулсан бөгөөд олон улсын томоохон кино төсөл, хөрөнгө оруулалтыг эх орондоо татах, монголын кино уран бүтээлчдэд бодит дэмжлэг үзүүлэх, киногоор дамжуулан үндэсний өв соёл, ёс заншлаа дэлхийд таниулах зорилго агуулжээ. 

Тус хорооны үйл ажиллагааны талаар М.Оргил "Бид 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр дэлхийн олон улсын 300 гаруй кино хороог нэгтгэсэн "Association of Film Commissioners International" /AFCI/ буюу Олон улсын кино хороодын ассоциацийн албан ёсны гишүүн болсон. Тус байгууллагад элссэнээр Холливуудын кино компаниудтай шууд харилцаж, тэдэнд кино зураг авалт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжлийн баг, жүжигчид, өвөрмөц байршлын нөөц бололцоо Монголд их байдаг талаарх мэдээллийг хүргэх боломжтой болсон юм. 

Ингэснээр олон тэрбум долларын эргэлттэй киноны зах зээлээс тодорхой хувийг Монгол руу чиглүүлж, Монголыг олон улсад танигдсан кино үйлдвэрлэлийн төв болгох үүд хаалга нээгдэж байгаа юм.

Түүнчлэн УИХ-д өргөн баригдсан Кино урлагийг дэмжих тухай хуульд Монгол болон Монголын оролцоотой үйлдвэрлэгдсэн кино, Монголын кино уран бүтээлчдийг дэмжих зорилгоор олгох татаас, гаднаас кино төсөл, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор татварын хөнгөлөгтийн зохицуулалтыг тусгуулахаар зорин ажиллаж байна. Мөн кино, кино уран бүтээлчид, кино продакшн, кино зураг авалт хийх байршил, тоног төхөөрөмж зэрэг кино үйлдвэрлэлийн дэд бүтцэд хамаарах улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сан үүсгэхээр зорьж байгаа.

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын хамгийн ололттой зүйл нь олон улсын жишигт нийцсэн Монголын анхны кино үйлдвэрийн төслийг боловсруулж дууссан явдал юм. Мөн өөрийн орны болон олон улстай хамтарсан уран сайхны, баримтат кино, контентийн төслүүдийг эхлүүлээд байгаа" гэлээ. 

Монголын үндэсний кино хороо нь алдартай хэвлэлүүд болох Hollywood Reporter, Variety зэрэг сонин, сэтгүүлтэй харилцаа холбоо тогтоож, Монгопын кино урлагийн салбарын мэдээллийг байнга өгч, дэлхий дахинд хүргэх боломжтой болсон байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.18.92] 2019/5/11
Худлаа п*[хориотой үг] шиг санагддаг шүү энэ бол.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.19.99] 2019/5/10
Хоосон хул-гайч хулгай хиих нь
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.235] 2019/5/10
Мань хүн ч улсын төсөвөөр баахан байшин барьж өрмийг нь хусаж, өөрөө дарга болчих гээд сүйд болж байх чинь. Тэгээд ч Монголын киночид загвар өмсдөг байсан залуугаар Кино хороогоо удирдуулах уу? Сонин л санаглаж байна
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.184] 2019/5/10
Баяр хүргэе, сайхан ажил эхлүүлсэн байна.
0 | 0 Хариулах
Zochin [139.5.219.184] 2019/5/10
Hollywood reporter Variety wow good luck
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.51] 2019/5/9
Мояачууд Голливуд, Болливудыг будаа болгох нь дээ.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2019/5/9
Хоосон хотдоо шав тавиад, чөлөөт зах зээлтэй нийгэмд төрийн кино институт байгуулаад л манай ерөнхийлөгч яав ч эрүүл хүн биш ээ.
1 | 0 Хариулах