Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

АЙДАХОТБ өдрүүдийн тухай

ikon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

1990 оны тавдугаар сарын 17-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчний жагсаалтаас хассаныг тохиолдуулан, 2005 оноос хойш жил бүрийн энэ өдрийг Гомофоби, Трансфобийн Эсрэг Олон Улсын Өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.

АЙДАХОТБ Монголд

  • 2011 оны тавдугаар сарын 17-нд Монголд анх удаа Гомофоби, Трансфоби, Бифобийн Эсрэг Олон Улсын өдрийг нийтэд нээлттэй хэлбэрээр тэмдэглэв. Олон улсын гей, лесбиян хүний эрхийн хорооны хийсэн “Зориг зүрх амьдаараа” баримтат киног монгол хадмалтай толилуулж, хүний эрхийн шинжээчидтэй панель хэлэлцүүлэг болон залуучуудын үйлдлийг театрыг зохион байгуулав.
     
  • 2014 оноос хойш жил бүр “Шилдэг бүтээлийн уралдаан” зарлаж, ирсэн бүтээлүүдээр “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэн олон нийтэд гаргадаг билээ.
     
  • 2019 оны “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэн тавдугаар сарын 17-ны 15 цагаас 19-ний 18 цаг хүртэл Монголын уран зургийн галерейн 2-р давхрын “Урлахуй” танхимд гарна.
 

Энэ жил бид Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр ЛГБТ Төвөөс хэрэгжүүлж буй “Урлагаар дамжуулан бэлгийн цөөнх эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь” төслийн тайлан үзэсгэлэн болон Шилдэг уран бүтээлийн уралдаанд ирсэн бүтээлүүдийн үзэсгэлэнг нэгтгэн гаргаж байна.

Мөн бид үзэсгэлэнгийн орон зайд дараах урлагийн лекцүүдийг Сингапур улсын уран бүтээлч Мосес Тантай хамтран зохион байгуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Урлагийн лекцийн цагийн хуваарь:

  • 5-р сарын 18-нд 15:00 цагт “Түүхэн дэх Күийр уран бүтээлчид-I”
  • 5-р сарын 19-нд 15:00 цагт “Түүхэн дэх Күийр уран бүтээлчид-II”
  • Зочин илтгэгч: Сингапур улсын уран бүтээлч Мосес Тан

Мөн та үзэсгэлэнгийн үеээр зохион байгуулагдах чимээгүй дуудлага худалдаанаас уран бүтээл худалдан авч ЛГБТИ хүний эрхийг дэмжих боломжтой. Чимээгүй дуудлага худалдаанд оролцох уран бүтээлүүдийн каталогийг хүлээн авахыг хүсвэл khulan@lgbtcentre.mn хаягаар бидэнд мэдэгдээрэй.

Холбогдох утас: 70110323, 88218922