Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа, ололт амжилт, төмөр замчин хүний хөдөлмөр зүтгэл, нэр төр, алдар гавъяаг сурталчлан мөнхжүүлэх зорилгоор гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.
Уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч бүх хүн оролцож болно. Уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид гэсэн хоёр ангиллаар тус тус шалгаруулна.
Уралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.
Оролцогч нь бүтээлдээ нэр өгсөн байх ба зургийг тайлбарын хамт ирүүлэхдээ хэзээ, хаана уг зургийг авсан зэргээ тодорхой дурдсан байна. Мөн уралдаанд ирүүлж буй бүтээлээ JPЕG формат руу хөрвүүлсэн байх шаардлагатай. Эх зургийг хэзээ, ямар камераар авсан тухай мэдээллийг компьютер дээр шалгах боломжтой байх шаардлагыг хангасан байна. Уралдаанд гар утасны камераар авсан гэрэл зургийг хүлээж авахгүй. Уралдаанд оролцогч нь өөрийн овог нэр, хаяг, утсыг тодорхой бичиж ирүүлнэ. Уралдаанд зөвхөн өөрийн авсан гэрэл зургийг ирүүлэх ёстой бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй.
Уралдааныг зохион байгуулах, дүгнэх, шалгаруулах комисс уралдаанд ирсэн бүтээлийг шалгаруулж байр эзлүүлнэ. Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2019 оны 05 дугаар сарын 24-ны дотор RailroadPhotoContest@gmail.com энэхүү хаягаар ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99091754, 99109253 утсаар авч болно.
Зургаа. Болзолт уралдааны шагнал урамшуулал:
Мэргэжлийн гэрэл зурагчдийн ангилал:
Сонирхогчийн ангилал:
Уралдааныг зохион байгуулагч:
Мэдээллийн эх сурвалж: УБТЗ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!