2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
15°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S30
23°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
17°
23:00
S29
15°
00:00
S29
14°
01:00
S31
13°
02:00
S29
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаашдаа бид илүү олон, илүү тод хар нүхний зурагнуудыг харах болно

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN

Өнгөрсөн долоо хоногт эрдэмтэд анх удаа хар нүх хэмээх сансрын онцгой биетийн дүрсийг буулгаж чадсанаа хүн төрөлхтөнд харуулсан билээ.

Тэгвэл энэ бол хар нүхийг судлах аялалын дөнгөж эхлэл нь юм байна.

Сүүлд үзүүлсэн зураг нь манай дэлхийгээс алсад орших галактикийн Messier 87 нэртэй хар нүх байсан. Уг зургийг буулгахдаа дэлхийн өөр өөр цэгт орших найман телескопыг нэгтгэн нэг том дуран мэт ажиллуулсан байдаг.

Телескопууд нь Чили, Хавай, Аризона, Мексик, Испани болон Өмнөд туйлд байрлаж байв.

Телескопуудын тоог нэмэх тусам зурагны нарийвчлал сайжрахыг Харвардын их сургуулиас EHT (Event Horizon Telescope) төсөлд оролцсон Шеперд Дуэлмэн хэвлэлийн хурал дээр тайлбарласан юм.

“Зөв газарт байрлуулсан хоёроос гурван телескоп нэмэхэд л зурагны чанар эрс сайжирна” гэж тэр ярьжээ.

Үүнээс гадна бид өөрийн Сүүн замын галаксийн төвд байгаа Sagittarius A нэртэй хар нүхний зургийг удахгүй харах юм байна. Бидэнд хамгийн ойр байгаа хамгийн том хар нүхний зураг одоо боловсруулах шатандаа яваа ажээ.

Саяхан бидний үзсэн хар нүхний зургийг 2017 оны дөрөвдүгээр сард буулгаж байсан гэнэ. Тэр үеэс хойш астрономичид дээрх хоёр хар нүхний зургийг нэмэлт телескопын тусламжтай дахин аваад байгаа юм байна. Тиймээс илүү тод зураг үзэх цаг ойрхон байгаа гэнэ.

2017 онд анхны зураг авахад дэлхийн зургаан бүс нутагт нийт найман телескоптой байсан бол 2018 онд Гринландад байгаа нэг телескопыг нэмснээр зургийн чанар сайжрах боломж бүрдсэн ажээ.

Тиймээс 2018 онд авсан хар нүхний сайн чанартай зургийг үзэх цаг ойрхон байна. Дэлхий дээрх телескопуудынхаа тоог нэмэхээс гадна дэлхийн гадна телескоп байрлуулж зураг авах мөрөөдөл байгааг судлаачид ярьжээ.

Тухайлбал радио телескопыг дэлхийн тойрог замд байрлуулбал зургийн нарийвчлал бүр илүү сайжрах юм байна.

Мөн EHT төслөөс гадна хар нүхний зургийг авах өөр хоёроос гурван тусдаа төсөл NASA, ESA (Европын Сансрын Агентлаг) дээр хэрэгжиж байгаа тул удахгүй сансрын энэхүү нууцлаг биет хүн төрөлхтөнд улам ойр танил болох ажээ.

Тиймээс “Хар нүхний сэдэв тайзанд гарахад бэлэн болоод байна” гэж астрономичид хэлж байна.

 

Эх сурвалж: Space.Com

 

 

x