Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Галт уулын дэлбэрэлтээс Япон улс шинэ аралтай боллоо

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр далай дор галт уулын дэлбэрэлт болсны улмаас Токиогоос өмнө зүгт 1,000 км орчим зайнд шинэ арал бий болсон байна. 200 метр орчим диаметртэй энэ жижиг арал нь хүн амьдардаггүй Нишиношима арлын ойролцоо бий болжээ. Бонин хэмээх 30 орчим бүлэг арлуудын хэсэгт нэмэгдэж байгаа юм байна. Хэдийгээр бага хэмжээтэй арал боловч Япончууд газар нутаг нь "тэлсэнд" баяртай байгаа гэнэ.