Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: "Стандарт" банкны 115 сая ам.долларыг төлөх асуудлаар Шадар сайд удахгүй мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 3
iKon.MN

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/651146195322244/

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж, бүх шатны төрийн албан хаагчийг мөрийтэй/Казино тоглох/ тоглохыг хориглолоо.

Зарим газарт төрийн албан хаагчдын цалин хүрэхгүй байхад өндөр албан тушаалтнууд казинод тоглох статистикаар дээгүүрт явж байгааг олон улсын хэвлэлүүд онцлох болоод байна.

Засгийн газар уг шийдвэрийн биелэлтийг улирал бүр тайлагнаж байхаар холбогдох албаныханд үүрэг өгсөн.

Төрийн албан хаагч казино тоглож байгаа талаар мэдээлэл ирж, энэ нь батлагдвал ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.

Төрийн бүх шатны албан тушаалтан гэдэгт улс төрийн албан тушаалтнууд ч багтана. Гэхдээ УИХ-ын гишүүдэд Засгийн газраас хариуцлага тооцох эрх байгүй. Харин мэдээлэх боломжтой.

Эхний ээлжинд журмыг хэрэгжүүлээд зургаан сар харж, үр дүнг нь харъя гэж байгаа. Журам хэрэгжихгүй, үр дүнд хүрэхгүй байвал хуулийн төсөл санаачлахаар Засгийн газрын хуралдааны үеэр ярилаа.

Эрдэнэттэй холбоотой асуудлаар Монголын зэс корпорациас Ерөнхий сайдад санал ирсэн. Ерөнхий сайдын хувьд эрүүгийн нөхцөл байдал буюу Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авсан мөнгө хаанаас гарсныг тогтоосны дараа зөвшилцөх саналтай байгаа.

"Хөгжлийн банк"-нд хийсэн шалгалтын дүнг дөрөвдүгээр сарын 18 юмуу 19-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, олон нийтэд танилцуулах болно.

Хөгжлийн банктай холбоотой эх үүсвэрийн асуудал шалгагдаж байгаа.

"Стандарт" банктай холбоотой асуудал дээр Засгийн газар ажиллаж байна. Тус банкнаас 115 сая ам. долларыг төлөхтэй холбоотой бичиг Монгол Улсын Засгийн газарт ирсэн нь үнэн. Хувийг Ц.Пүрэвтүвшинд гэсэн бичиг ирсэн. Одоогийн байдлаар энэ бичиг нь Стандарт банкных уу, хуурамч уу гэдгийг тогтоохоор холбогдох байгууллагуудад өгөөд хамтарч ажиллаж байгаа.

Арбитрын шүүх дээр зохион байгуулалттайгаар ялагдсан байж магадгүй гэсэн мэдээллийг би өмнө нь өгч байсан. Энэ асуудал дээр холбогдох арга хэмжээг аваад ажиллаж байна. Удахгүй энэ талаар Монгол Улсын Шадар сайд мэдээлэл хийх болно" гэлээ.