Ажлын ширээ хүртэл энгийн тавилга байхаа больжээ. Энэ ухаалаг гэгдэж байгаа ширээ нь олон ид шидтэй. Өөртөө мэдрэгчтэй, touch дэлгэцтэй ба таныг босож зогсох болон суухад мэдрээд өндөр намаа автоматаар тохируулдаг. Өөрөө WiFi үүсгэгчтэй тул холболтонд асуудал байхгүй.
Мөн таныг удаан зогсож ажиллахыг мэдрээд суухыг сануулдаг. Зогсоогоор, суугаагаар ажилласан хугацааг бүртгээд зарцуулсан калори зэргийг нь тооцоолоод хэлээд өгнө.
Stir Kinetic Desk гэгдэх энэ хагас ширээ, хагас төхөөрөмж нь харин чамгүй үнэтэй. 3,890$ төлж байж өөрийн болгохнээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!