ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн “бэлэг”

Д.Мягмардорж
2019 оны 1 сарын 31
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа хойш тоотой цөөхөн хуулийн төсөл санаачилсан ч ганцыг нь л УИХ-ын босго давуулж чадсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга cap шинийн өмнө ээлжит бэлгээ задаллаа. Тэр нь “Сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон” нэмэлтийг Сонгуулийн хуульд оруулах санаачилга.

Энэ тухай хэдхэн хоногийн өмнө Улсын Ерөнхий прокурорын газарт Ерөнхийлөгчийн гар дахь мөнгөн аягыг хурааж дөнгөсөн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн нь тэрүүхэн тэндээ олон нийтээс дэмжлэг аваад амжив. Ингэснээр Ерөнхийлөгчийн Тамгын газар дахиад нэг удаа УИХ-ын гишүүдийн эмзэг цэгийг онож хатган, ээлжит удаагаа нийгмийн сэтгэл зүйн загатнасан газар маажив бололтой.

Учир нь, чуулганы хуралдаан өндөрлөж буй энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нараар оройлуулсан төлөөлөгчдийн “сүрэг” сонгогчдодоо алд цэнхэр хадаг барьж, бэлгийнхээ том жижгээр уралдсан видео бичлэг, фото зураг олон нийтийг баясгах болсон. Зарим шүүмжлэгчдийн зүгээс гишүүдийн овог нэр, бүр зургаа наасан хэвийн боов, чихэр, гурил будаа, ургамлын тос төдийхнөөр ахмад настнуудыг “хуурч“ буй үйл явцыг сонгогчдын боловсролтой холбон тайлбарлаж байгаа.

Бэлгэнд авсан ул боовныхоо хатуу зөөлөн, амт шимтийн талаар гомдол гаргах болсон нь ч үүнтэй холбоотой. Харин нөгөө хэсэг нь төрийн түшээдийн ёс зүйн хэм хэмжээг гадаад, дотоодын нэр хүндтэй сургуульд суралцан дүүргэсэнтэй нь харьцуулан дүгнэж байна. Хэрэв гадаадын нэр хүндтэй их сургуульд тавгийн боов тараахыг заадаг бол манай боловсролын систем тийм ч дорд ороогүй гэж ойлгож болохоор.

Гэхдээ гадаадад ном үзсэн хэд нь боов, чихэр гэсэн уламжлалт сэтгэлгээг даралтын аппарат, зөөврийн гэрлээр баяжуулан бэлгийн багц болгож буйгаараа дотооддоо оройгоор хуулийн диплом өвөртөлсөн нөхдөөсөө ялгарчихаж байгаа юм. Ерөнхийдөө төр түшилцэж буй эрхмүүдийн намрын чуулганы тайлан хамгаалалт нэг иймэрхүү, тэдний бэлгийг тэтгэврийн мөнгөөрөө ганц баярынхаа ард гарч дийлдэггүй ахмадууд баярлан авч байгаа нь ч бас ядуу нийгмийн үнэн төрх. Харин нийгмийн эмзэг асуудал дээр боов, чихэрхэн мэтээр тоглолт хийж байгаа улстөрчдийн үйлдэл Монголын эмгэнэл болсон нь хамгийн харамсалтай дүр зураг.

 

Тэгвэл УИХ-ын гишүүнээс авахуулаад хоёр ч салбарыг толгойлон сайд хийж явсан Ерөнхийлөгч Х.Баттулга энэ байдлыг таслан зогсоох гарцыг олж, хуулийн төсөл санаачлах гэж байгаа нь түүнийг магтууштай харагдуулж байгаа. Гэхдээ нөгөө талаас нь харвал эрхэм Ерөнхийлөгч маань ч УИХ-ын гишүүн байхдаа бусдын жишгийг тойрч биш дайрч гарсан, бэлэг тараагчдын нэг явсан үе бий. Энэ тухай зөвхөн нэг баримт сөхөхөд л тэрбээр 2015 онд УИХ-ын гишүүн байхдаа Баянхонгор аймгаас ижилдэн сонгогдсон Д.Ганбатынхаа хамт зурагт харагдаж буй бэлгийн багцыг ахмадуудад цагаан сарын өмнө бэлэглэж явжээ.

Энэхүү хүндэтгэлийн тодотголтой арга хэмжээнд оролцогчдод нас заасан бөгөөд 66-аас дээш насны ахмадуудад жил бүр cap шинийн гарын бэлэг гардуулдаг уламжлалыг ч тасралтгүй дагаж мөрдсөн байх юм. Үүнээс өмнө Ардчилсан намын албан ёсны DEMPARTY.MN цахим хуудаст дурдсан бөгөөд “ҮХАА-ын сайд Х.Баттулга, УИХ-ын Д.Ганбатын хамт 2013 онд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлэв” гэдэг мэдээ архив болон үлджээ. Гэхдээ энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн үе. Учир нь, тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш бэлэг тараах нь буруу гэдэг итгэл үнэмшилтэй болсон бололтой юм.

Тэгээд ч хууль тогтоогчид болох УИХ-ын гишүүд намрын чуулган завсарлаж буй энэ өдрүүдэд өнгөрсөн хугацаанд баталсан хуулиа олон нийтэд танилцуулж, олон нийтийн санал шүүмжийг ирээдүйд авч хэрэгжүүлэх бодлогодоо шингээх зорилгоор уулзалт хийж байх учиртай. Гэвч баталсан хуулиа тавгийн боов, төрийн бодлогыг атга чихрээр орлуулах хямд арилжааны шинжийн хууран мэхлэлтээр аргал-даг нь бараг л 20 жилийн уламжлал.

Иймд сонгогчдодоо таалагдах гэсэн хүн “сүрэг”-ийн бэлгийн урт цувааг төсвийн мөнгөөр санхүүжүүлж ирсэн эсэхэд албаныхан нь тодорхой тайлбар өгөх цаг иржээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилгаа хуулийн төсөл болгон УИХ-аар оруулан хэлэлцүүлсэн тохиолдолд бэлэг тарааж явсан өөрийнхөө өнгөрсөн үеийн алдаанд уучлал гуйх нь түүнийг санасандаа хүргэх улс төрийн тоглолт болохыг үгүйсгэхгүй юм аа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [184.65.160.60] 2019/2/1
Зайлуул хуулийн мэдлэг нь энэнээс давахгүй
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.254] 2019/1/31
Санаа нь зөв, дэмжүүштэй. Гэхдээ хүн гэнэт өөрчлөгддөгүй л юм. Эрэгтэй хүн 40-50 хүрсэн бол хүмүүжил, ёс суртахуун нь хэлбийхгүй дээ. Зүгээр л манай ерөнхийлөгчийн ард түмний дэмжлэгийг эргүүлж олж авах гэсэн арга зам. Гэхдээ яахав2 энэ санааг нь бол дэмжиж байна.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.43.148] 2019/1/31
Ждү чдииг дахин шалгах хэрэгтэй байнааа
2 | 0 Хариулах
Зочин [202.21.124.239] 2019/1/31
хуц, чамаас л лав дээр. энэ эхлүүлсэн ажил нь зөв. чамшиг монгол улсынхаа ерөнхийлөгчийг тэнэг гэдэг жижиг тэнэгүүд дүүрээд байна,хамуудтайгаа тэр цагаас массуудтайгаа монголоос зайл.
0 | 2 Хариулах
Зочин [120.16.104.212] 2019/1/31
Энэ тэнэгийг огцруцлаач. Новшийн Монгол ялнад итгэдэг хар массуудаа
2 | 0 Хариулах
Зочин [203.169.48.34] 2019/1/31
taarsan taar shuudainuud bolj dee. nuguudul huuli sanaachiltal beleg taraaj baidag kakakla
1 | 0 Хариулах
Зочин [86.111.138.164] 2019/1/31
Uurin kompaniin pecheni.boob,ul boob,mungu,geed m mash ih zuilsiig taraaj ih huralin gishuun bolj bsan umdag.Hen uy taraaj ugsunuuruu uralddag bsang bugd medne
1 | 0 Хариулах
Zochin [202.170.68.162] 2019/1/31
Ium oorchlogdood baina. Odoo beleg taraadag tsag duuschaad baina. Neg huluu boovoor.
0 | 0 Хариулах
Хаха [103.10.21.83] 2019/1/31
Ингэж л таараа
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.56] 2019/1/31
ard tumniihee uriig hezee darj uguh be .ter tuhaigaal helj yariachee.
4 | 0 Хариулах
Zochin [66.181.161.14] 2019/1/31
Chi ortei bol ooroo tol. Chinii oriig yaagaad uls toloh gej
1 | 2 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/1/31
ooroo tegj amlalt ugch garch irsen hun shu de ter amlaltiinh n tuhai youtube deer baij l baina chadahgui yum bol yah gej ard tumniig huurch garch irev
4 | 0 Хариулах
Copy [174.197.14.124] 2019/1/31
тэдний бэлгийг тэтгэврийн мөнгөөрөө ганц баярынхаа ард гарч дийлдэггүй ахмадууд баярлан авч байгаа нь ч бас ядуу нийгмийн үнэн төрх. Харин нийгмийн эмзэг асуудал дээр [хориотой үг], чихэрхэн мэтээр тоглолт хийж байгаа улстөрчдийн үйлдэл Монголын эмгэнэл болсон нь хамгийн харамсалтай дүр зураг.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/1/31
ta ooroo ogtsorvol ter chin hamgiin tom husen huleesen beleg boloh yum shu
1 | 2 Хариулах
Mөнх [182.160.36.197] 2019/1/31
Aмьдрал сайжравал аандаа ач холбогдол нь буурч, тавгийн [хориотой үг] энэ тэр бэлэгэнд өгөхөө ч авахаа ч болино. Oдоо ард иргэд чинь ядуу байгаа учираас үнэгүй юу ч байсан аваад байна. Aмалсанаараа байгалын баялагийг ард иргэддээ шудрага хүртээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.43.1] 2019/1/31
Гишүүд хэзээч өөрийнхөө мөнгөнөөс нэг ширхэг ёотонч өгөхгүй
5 | 0 Хариулах
Zochin [202.170.68.162] 2019/1/31
Hahaha yooton.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.1] 2019/1/31
бөөн л юм тарааж өгдөгт нь нутгийхан сайн хүү гээд байдаг шүү ми наранхүү хоёрыг
2 | 0 Хариулах
амьдралд ойр [202.9.43.1] 2019/1/31
амьдралд ойр 202.9.43.217 яг эндээс л завхрал эхэлж байгаа , энэ хуулийг санаачлаад батлуулаад хэрэгжилтийг хангаж ажиллавал маш олон хууль бус үйлдлүүд таслан зогсоогдож монгол хөгжих чигрүүгээ орно ерөнхийлөгчид амжилт маш чухал зөв зүйтэй хуулиуд санаачилж байгаа шүү
2 | 1 Хариулах
Зочин [66.181.183.111] 2019/1/31
Гишүүдийн тараасан ул [хориотой үг] хөгшид битгий хэл хүүхэд даахгүй хатуу нүдээд хавар малд өгөхөөс гээд байж байсан шүү манай хоёр буурал үүний оронд 60 дээш настнуудын насны хишгийг нэмчих
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.1] 2019/1/31
Бидний дээр гарсан новшнуудын өгч байгаа зүйлийг нүүр лүү нь шидээд нулимж чадаж байж л бид зөв замдаа орох байхдаа. Өгсөнг нь аваад бай гэдэг энэ үзлээсээ салмаар байна. Хичнээн өлсөж байсан ч хүн өөрийн үзэл бодолдоо үнэн ч үлдэх нь хүн болж төрсний гавьяа юм даа.
2 | 0 Хариулах
Зочин [149.167.33.143] 2019/1/31
МАНГАРДОРЖ ОО ТЭГЭЭД ХҮН ЗАСРАХГҮЙ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ? АЛДААГАА ЗАСАЖ УРАГШАА ЯВАХ НЬ ХҮНИЙ НИЙГМИЙН ХАМГИЙН ЭРХЭМ ЧАНАР БИЛЭЭ
5 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/1/31
Жонхуу ерөнхийлөгч ямар хүн байгаа болон ямар байсанаа мартаад байх шиг байна. Та төмөр замын 280 сая ам.доллар шамшигдуулсан бусдыг турхирсан боловсролгүй наймаачин хүн шүү.
8 | 4 Хариулах
Zochin [202.170.68.162] 2019/1/31
Odoo iumaa uhaaraad hiigeed baigaa ium bishuu. Odoo tsag uye oorchlogdood baina. 10 jiliih shig omno ni baij bolohgui.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.239] 2019/1/31
тэгээд боловсролтой нь хийж чадаагүйг хийж чадаж байхад чи яах юм? наймаачин байтугай малчин ч байсан байг сайн юм хийж байвал яадгий, чамтай адилхан коментод тав арван үг бичдэг үхэрээс хол дээр гэж санагдахгүй байна уу?
0 | 0 Хариулах
ДАНРАВ [202.179.27.14] 2019/1/31
ЖЕНКО ӨӨРӨӨ ПОПУЛИСТ Ч ГЭСЭН, ЭНЭ БОДЛОГО БОЛ ЗӨВ Л ДӨӨ... ИЙМ БАЛИАР ЮМЫГ НЭГ МӨСӨН ХУУЛИЙН ЗААЛТААР Л ЦЭГЦЭЛЧИХ ХЭРЭТЭЙ... ТЭГЭХГҮЙ БОЛ, ЯАГАВ САЯХНЫ НӨГӨӨ ХУУЛИЙН ДАГУУ Л ХӨДЛӨНӨ ГЭЭД ӨМХИЙ БӨГСӨӨ САНДАЛД ЯЛЗАРТАЛ НЬ НААЧИХДАГ ҮМБҮҮНҮҮД МОНГОЛООР НЭГ ДҮҮРЭН БАЙНА ШТ. ХАХАХА... ЗА МАРЗАГНАХ Ч ЯАМАЙ, ЯДУУ АРД ТҮМЭН НЬ ХЭДЭН ХУЛГАЙЧДЫН БЭЛЭГ НЭРТЭЙ ШАВХАРУУНЫ ТӨЛӨӨ ЗОДОЛДООД САЯХАН НЭГ БУУРАЙ ГИШГҮҮЛЖ ҮХЭЭ БИЗ ДЭЭ... ИЙМ ЮМЫГ НЭГ МӨР ТАС ХААХ ХЭРЭГТЭЙ...
4 | 0 Хариулах
Zochin [202.179.30.194] 2019/1/31
Shal khudlaa. Zokhitsuulaltiig n' sain khiij ugukhgyi bol khezee ch kheregjikhgyi sh dee. Ugaasaa manai khuuliud baakhan erkh, yyreg l bgd bdg. Khariutslaga, khyanaltiin togtoltsoo n' baikhgyi bolokhoor khezee ch kheregjdeggyi sh dee. Olon niited taalagdakh gej iim khudlaa yum khiij baikh khereg baigaa ch yumuu ygyi ch yumuu.
0 | 1 Хариулах
Zochin [139.227.245.15] 2019/1/31
Хаха оросын хэвлэл мэдээллээр монголын популист ерөнхийлөгч популистуудтай тэмцэв гэж байна лээ
6 | 2 Хариулах