Дэлхийд ховордож буй Монгол оронд амьдардаг ан амьтдыг хүүхэд багачуудад таниулах зорилгоор ЕБС-ийн сурагчдын дунд зурагт өгүүлэмж буюу комикс зургийн уралдааныг БОНХЯ, БХС-аас зарласан юм.
“Бөхөн, мазаалай зөвхөн Монголд л байдаг амьтад гэдгийг хүүхдүүд та нар мэдэх үү?” сэдэвт энэхүү уралдаанд нийслэл, орон нутгаас нийт 50 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлжээ. Хүүхдүүдийн бүтээлийг зурган дүрслэл дэх уран сэтгэмж болон өгүүлэмжийн утга санааг хэрхэн бичсэнээр нь дүгнэж шалгаруулсан байна.
Уралдааны тэргүүн байранд ”Өндөр уулын цоохор хаан” бүтээлийн эзэн Ц.Хонгорзул /Өвөрхангай аймгийн “Мэргэд” цогцолбор сургуулийн 7а ангийн сурагч/ тодорчээ.
Удаах байранд Орхон аймгийн IV дунд сургуулийн IX ангийн сурагч Д.Шинэбайгал, БГД-ийн 20 дугаар дунд сургуулийн 4а ангийн сурагч Б.Дуламсүрэн нар шалгарсан байна. Харин III байранд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дунд сургуулийн 5б ангийн сурагч Г.Энхзаяа, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 5г ангийн сурагч Ж.Эрдэнэхуяг, Завхан аймгийн IV дунд сургуулийн 9а ангийн сурагч Б.Оюунжаргал, тусгай байранд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 5г ангийн сурагч Х.Даваадорж, Ш.Билэгдэмбэрэл, Орхон аймгийн IV сургуулийн зургадугаар ангийн сурагч Д.Шинэбилэг нарын бүтээл тус тус шалгарсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!