ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүд долоон настайгаасаа КОД БИЧИЖ сурч байна

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN

Бүтээлчээр сэтгэх, аливаа асуудлын шийдлийг олж харах, мэдээ мэдээллийг хүлээн авахдаа олон талаас тунгаан, дүгнэлт гаргах зэрэг сурагчдын чадварыг хөгжүүлж, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц иргэдийг бэлтгэх үүднээс программчлал, код бичих STEAM /Science, Technology, Engineering, Arts, Mathematics/ төрлийн сургалтууд сүүлийн үед манай улсад олноор үүд хаалгаа нээж, үйл ажиллагаа явуулах болсон билээ.

Тэгвэл эдгээр сургалтын нэг Kids Code Academy буюу Багачуудын Код Академи өнгөрөгч аравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 7-8, 9-12 болон 12-оос дээш насны хүүхдүүдэд зориулсан программчлал, электроник болон сэтгэл зүйн чадамж зэргийг хамруулсан цогц сургалт явуулж байгаа аж.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт болж байгаатай холбоотойгоор "Кидс Код Академи" ХХК, “Хамтын Дэлбээ" ТББ болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн Мэдээллийн системийн менежментийн тэнхим хамтран Монголд анх удаа өсвөр насны сурагчдад зориулсан "Өсвөрийн судлаач: Coding Bootcamp" үйл ажиллагааг өнгөрөгч 16-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 
Гэрэл зургийг: MPA.mn

 "Энэ удаа зохион байгуулсан "Өсвөрийн судлаач” үйл ажиллагаа нь олон талаараа шинэлэг. Өсвөр насны хүүхдүүд программчлалын ертөнцтэй танилцаж, алгоритм боловсруулж сураад зогсохгүй нийгмийн ухааны сэдвийн хүрээнд судалгаа хийж, төслийн санаа гаргаж, өөрсдөө контент /анимейшн/ бүтээсэн. Мөн хамтран ажиллаж, салбарын мэргэжилтэн, судлаачдын удирдлага дор өөрсдөдөө тулгарч буй асуудлуудад шийдэл эрэлхийллээ.

Сургалтанд 12-14 насны 6-8 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа юм. Дунд ангийн сурагчдыг хамруулах болсон шалтгаан нь сурагчид энэ үеэс байгалийн болон хүмүүнлэгийн ухааны олон шинэ хичээлүүдийг үзэж эхэлдэг. Гэвч эдгээр хичээлийг сурагчид бодит амьдрал дээр хэрхэн, яаж ашиглах ухаанаас илүүтэй онол түлхүү заалгасаар төгсдөг нь тухайн хичээлээ илүү гүнзгий судлах сонирхолгүй болгож байх шиг. Иймд бид сурагчдад өдөр тутам үздэг хичээлүүдийг нь илүү хэрэглээ, бодит асуудалд тулгуурлан, сонирхолтой байдлаар хүргэхийг хүссэн" гэж "Кидс Код Академи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Сүндарь ярьж байлаа. 

Кидс Код Академийн энгийн сургалт нэг ангидаа 10 хүүхдийг авч хичээллэдэг байна. Ингэснээр сургалтын хүртээмж, чанар илүү сайжрах боломж бүрддэг ажээ.

"Бид сургалтаа богино хэмжээний модуль болох программчлал, электроникийн агуулгаас суралцуулахын хажуугаар хүүхдийн бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэх нийгмийн салбарын сургалт, агуулгыг орхигдуулдаггүй.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Зарим хүн зөвхөн инженерчлэл, программчлал чухал, эсвэл нийгмийн ухааны хичээл л чухал гэж үзэх нь түгээмэл. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт аж.

Ялангуяа, манай улсад бага насны хүүхдүүд бага наснаасаа бие даан ажиглалт, судалгаа хийх, аливаа зүйлд шинжлэх ухаанч байдлаар хандах, аливаа зүйлийн цаад утга учрыг ойлгох хандлага дутагдаж байгаа нь ажиглагдах болсон. 

Энэ нь цаашлаад нийгмийн сүлжээнд худал мэдээллийг нягталж үзэлгүйгээр олон мянгаар нь бусдад түгээх зэргээр иргэдийн дунд илэрч байна гэж бид харж байгаа. Үүнээс харахад бид хүүхдүүдэд багаас нь аливаа мэдээллийг үнэн эсэхийг шалгах, тунгаан бодох, тухайн мэдээллийн цаана ямар хүн, ямар зорилготойгоор түгээж байгаа зэргийг ялгаж, салгах наад захын чадвартай болгох шаардлагатай болж байна. 

Тийм ч учраас программчлал, шинжлэх ухаан болон нийгмийн ухааны сургалтыг хослуулах нь зүйтэй юм" гэж Э.Сүндарь ярьж байв.

Энэ удаагийн сургалтад оролцсон 50 сурагч нийт 11 багт хуваагдан, салбар салбарын менторуудын дор, өөр өөр сэдвээр судалгаа хийж ажилласан юм. 

Сэдвүүдэд орчин үед тулгамдаад буй хотжилт, хог хаягдал, үе тэнгийнхний дээрэлхэлт, хүний эрх, үүрэг, цахим орчны аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэг сэдэв багтсан ба хүүхдүүд нарийвчилсан судалгаа хийсний үр дүнд сэдвийнхээ хүрээнд багаараа аннимейшн бүтээж, эцэг, эхчүүддээ тайлагналаа.

Ингэснээр сурагчид зөвхөн программчлал, кодингийг сураад зогсохгүй программчлалын чадвараа ашиглан контент бүтээж, судалгаа хийж, тодорхой нэг сэдвээр өргөн мэдлэгтэй болж байна гэсэн үг юм. 

 

Орчлон сургуулийн 8A ангийн сурагч Г.Төрбилэг "Энэхүү сургалтад сууснаар би программчлалын "Scratch" программыг илүү гүнзгий судалж, анхан шатны мэдлэгтэй боллоо. Энэ нь программчлалын хэлний илүү хялбарчилсан, анхан шатны хувилбар гэж хэлж болно. Мөн сургалтаар дамжуулан олон найз, нөхөдтэй боллоо" гэв.

 
Гэрэл зургийг: MPA.mn

"Хог боловсруулах" сэдвийн дор нэг баг болж ажилласан О.Шинэтунгалаг, Д.Анужин, М.Энхпүрэв нар "Сургалтад сууснаар алгоритм боловсруулж, код бичиж сурсан. Манай баг найман хүний бүрэлдэхүүнтэй. Дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй гишүүнтэй. Бидний хувьд Монголын хог хаягдлыг хэрхэн бууруулах болон дахин боловсруулах талаар гүнзгийрүүлэн судалсан байгаа.  

Бид энэхүү багт орж, хог хаягдлын талаар судалсны үр дүнд өөрт хэрэггүй, онцын шаардлагагүй зүйлсийг худалдаж авахгүй байх, дахин хэрэглэгдэх усны савыг байнга өөртөө авч явах, гялгар уутны оронд даавуун тор хэрэглэх, хогоо ил задгай хаяхгүй байх, ангилж сурах зэрэг дадлыг өөртөө хэвшүүлэх талаар аннимейшн хийсэн" хэмээлээ.

Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдээ заавал онц сурах, шилдэг сурагч болгох гэж шахахын оронд хүүхдийг өөрийнх нь хүссэн зүйлд суралцуулж, ирээдүйд юунд сонирхолтой, ямар мэргэжилтэй хүн болохыг нь тодорхойлоход илүү туслах тал дээр анхаарлаа хандуулдаг болсон нь ажиглагдах болсонд туйлын баяртай байгаагаа зохион байгуулагчид онцолж байлаа.

Тийм ч учраас тус сургалтаар дамжуулан сурагчдад цаашид эзэмших мэргэжил, хийх ажлаа тодорхойлох, ямар салбар, чиглэлд сонирхолтой зэргээ мэдэж, ойлгоход нь туслах бол тэдний бас нэг зорилго гэдгийг дурдаж байв. 

 
Гэрэл зургийг: MPA.mn

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
50
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.21] 2020/7/24
Дажгүй мэдээллийн доорх сэтгэгдэл нь хүртэл дажгүй байх юмаа
0 | 0 Хариулах
хөдөөний гар [202.21.106.151] 2019/1/23
арван жилдээ аймагтаа болдог мэдээлэлзүйн олимпиадад хэдэн массив дээр жаахан ажиллаж сурсны хүчинд гайгүй орж хотруу явах боломж гарч ирж билээ, гэтэл юу юу гэнэ вээ долгионы алгоритм, динамик програмчлал, графын нэвтрэлт, permutation, математикийн онол, геометр эдэр гээд миний хэзээ ч сонсож байгаагүй багш ерөөсөө зааж байгаагүй баахан дэвшилтэт аргуудыг хотын хүүхдүүд аль хэдийн мэдчихсэн хөдөөний хөөсөн мантуу би бээр ганц ч бодлого бодож чадалгүй гэртээ харьж байж билээ. Хэлэх гэсэн санааг минь ойлгосон байхаа, програмчлалын хэл бол яахав нээх их чухал биш гол нь алгоримт өгөгдлийн бүтэц янз бүрийн нарийн ширийн аргуудыг нь хүүхдүүддээ сайн зааж өгөөрэй тэгвэл олон улсын олимпиад эдэр бол нээх холын зүйл бишээ, монгол хүүхдүүд юм цээжилдэг спортоор сайн яваад байгаа юм чинь иймэрхүү зүйл дээр бол бүүр л илүү боломжтой шүү, анхаарч уншсанд баярлалаа.
7 | 0 Хариулах
bilguun [103.229.123.220] 2019/1/25
za nadchin 2 jiliin omnoh bi bnshdee mnai aimgin toviin bgasj nar er ni ym meddegu humuus bdag medeelel zuin bgash gej gehde bayrlaj yvdagldaa minii mergejlin suuri tavij ogson hun gehdee bgash ghed aria dutmag snagddag
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.66] 2019/1/23
STEM not steam
2 | 0 Хариулах
Guest [66.181.161.114] 2019/1/23
Хэлээд юугхэв. Гэхдээ чамайг бичсэн байхаар нь л анзаарлаа. Харин одоо IKON засах хэрэгтэй. STEM STEM STEM
0 | 0 Хариулах
Sundari [139.5.217.208] 2019/1/24
Sain baina uu, STEAM = Science, Technology, Engineering, Arts, Mathematics gesen 5 ugnii tovchlol baigaa. STEM gedeg oilgolt urgujuud, Humuunlegiin uhaan bolon Urlagiin bolovsroliig havsruulan helj baigaa um.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.236.138] 2019/1/23
багш нар нь хэр туршлагатай болдоо гэж... ганц кэмпд яваад сурчихгүй байхаа, эхнээс нь системтэй зөв заахгүй бол хүүхдийн сурах сонирхлыг унтраах вий. энэний оронд зохион бүтээгчдийн академи нь бүтээлч чадварыг хамаагүй илүү хөгжүүлнэ. кодыг дараа нь хүүхэд болгон ашиглахгүй байх магадлалтай, харин бүтээлч сэтгэлгээ хүн бүрт хэрэгтэй.
0 | 1 Хариулах
Зочин [64.119.20.61] 2019/1/23
Python үзэж эхлээд уйлж байж билээ.
0 | 0 Хариулах
scratch gesh [103.10.22.8] 2019/1/22
8r angiin huuhded yun scratch ve [хориотой үг] ? hha arai2 shuud c, c++ zaagaad bodolgo boduulaache hha
0 | 0 Хариулах
Зочин [37.209.97.249] 2019/1/23
Аль болох доороосоо эхлэх төдий чинээ сайн. Цаг хугацаа байна. Үндсийг нь ойлгох хэрэгтэй
2 | 0 Хариулах
Sundari [139.5.217.208] 2019/1/24
Sain baina uu, Scratch programming hel deer eheldeg ni suragchdad Algorithm-n undes suuriig battai, ali boloh oilgomjtoi, heregleend tulguurlasan, mun huuhed bichsen code-nhoo ur dun, buteeliig ali boloh hurdan harj boloh olon talt ur uguujiig haraad songodog. Mun mongold IT hicheel deer algorithm ahlah angihurtel zaadaggui tul dund angiin suragchid system-tei, undsen uhagdahuun, oilgoltuudaa battai olj avahad Scratch hel tuslaj baina.
1 | 0 Хариулах
idax [103.212.117.51] 2019/1/22
Interdax гэсэн шинэ exchange 2019 оны 02 сард нээгдэх гэж байгаатай холбогдуулан 0.1-10 биткойн (нийт $100,000) хожих уралдааныг зарласан байна. https://www.interdax.com/?kid=TRXJV линкээр орж email address хэсэгт орж бүртгүүлэн, бүртгүүлсэн имэйлээрээ орж баталгаажуулан олон олон урамшууллын эзэн болох боломж дүүрэн байна шүү. https://www.interdax.com/?kid=TRXJV
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.151] 2019/1/23
загас үнэртэж байвал загас л гэсэн үг, fishy!
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.125] 2019/1/22
code ch yahuu har ajil shu de. Code zaahaasaa umnu algorithm-n oilgolt ugch shiidel oldog bolgoh ni zuv gej bodoj bn.
5 | 1 Хариулах
Зочин [202.21.103.18] 2019/1/22
хүн бүр код бичиж чаддаг байх хэрэгтэй болоод байна даа цаагуур чинь. хэрвээ хөгжъе л гэж байгаа юм бол бага ангийн боловсролын системд заавал оруулах ёстой.
6 | 1 Хариулах
Зочин [103.212.119.40] 2019/1/22
Хүн бүр нь ч хаашаа юм бэ дээ. Бүх нийтээрээ нэг юм руу шуурдаг чинь аюултай зүйл дээ. Хүүхэд бүр өөрийн сонирхсон, дуртай зүйлээ л хөгжүүлж амьдрах нь иргэн хүндээ ч, улс орондоо ч хэрэгтэй.
4 | 1 Хариулах
z [66.181.182.152] 2019/1/22
design, logo ni goyshu
0 | 0 Хариулах
Munkh [202.126.89.64] 2019/1/22
Australia ulsad baga sirguuliinxaa surgaltiin xutulburt oruulchixsan gej sonsson. Zub bna.
1 | 0 Хариулах
Зочин [203.169.48.34] 2019/1/22
Сургалтын хөтөлбөрт оруулах, сургалт дамжаа явуулах 2 шал өөр зүйлүүд шүү. Тэгээд багш нар нь ч эцэг эхчүүд ч яг энэ хүн шиг гэж сонссон гэсэн сургийн л мэдээлэлтэй байх юм даа кк
1 | 1 Хариулах
Зочин [203.169.48.34] 2019/1/22
За одоо хүүхдүүдээ програм бичиж сургах гэсэн эцэг эхчүүдийн хүсэл дээр баахан тоглох нь дээ. хүн бүр код бичих хэрэгтэй юу гэвэл үгүй л болуу даа. Тэгээд ч тийм амар юм бас биш шүү дээ жаахан хүүхдүүдийн хүсэл сонирхолыг багадаа унтраачих вий дээ.
14 | 9 Хариулах
Би лав хүүхдээ явуулна [103.229.121.63] 2019/1/22
Юу нь буруу вэ?
6 | 3 Хариулах
Zochin [66.181.161.80] 2019/1/22
Tanii medrel zugeer uu
4 | 1 Хариулах
Зочин [186.237.48.110] 2019/1/22
Монгол орны хувьд одоогийн ашиглагдаж буй уул уурхай бол 30,40 жил л болох байх үүний дараа бид зайлшгүй бор толгойгоо ухаж амьдрах хэрэгтэй болно тэгэхлээр АйТи салбар бол хөгжлийн гарц мөнөөсөө мөн билээ. Израйл улсыг л харалдаа улс оронд нь дайн самуун болоод байхад л хөгжөөд мөнгөжөөд байна шүү дээ дотоодын зах зээлээс үл хамааран орлого олж байна. Бид бас гаднаас доллараар цалинжих боломжтой оюун ухаантай хүмүүс билээ.
7 | 1 Хариулах
Зочин [43.139.24.45] 2019/1/22
өөрийгөө сүрхий хэцүү ажил хийдэг хүн гээд бодцон нэг програмист л байна, хүн болгон coding хийж чадна
2 | 2 Хариулах
Зочин [188.113.189.213] 2019/2/27
bas l tee goy shvv. mulguu bj bolno teriigee medehgui bna gedeg. yu gene uu hun bolgon emch hiij chadna gewuu
0 | 0 Хариулах
Yag zuv [202.131.239.34] 2019/1/22
Yag zuv. Ym olon taltai
2 | 0 Хариулах