ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Энхтуул: Хайч галд ариутгаж, спиртээр угааж байгаад хүүхдийн хүйг тасалсан

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Зорчигч тээврийн дипо пэйжээс авав.

Шарын гол-Дархан чиглэлийн галт тэргэнд энэ сарын 14-нд буюу өчигдөр нэгэн эмэгтэй амаржиж хүүтэй болжээ

Тухайн өдрийн 19:40 цагт Шарын голоос хөдөлсөн галт тэргэнд зорчигч эмэгтэй өвдөж, ёолж эхэлжээ. Галт тэрэгний үйлчлэгч Г.Энхтуул төрөх дөхсөн хүн явж байгааг Дархан руу мэдэгдсэнээр вокзал дээр эмнэлгийн машин хүлээлгэсэн байна.

Гэвч Дархан хүрэлгүйгээр зорчигч эмэгтэй төрөх болсон учир хүүхдийг эх барихад бэлдэж эхэлжээ. Ингээд 20:25 цагт зорчигч М.Номин-Эрдэнэ нярайлж, үйлчлэгч Г.Энхтуул хүүхдийг эх барьж авсан аж. 

Галт тэрэг Дарханд хүрмэгц эх, хүүхэд хоёрыг эмнэлгийн машин тосч авжээ. 

Энэ талаар хүүхдийг эх барьсан үйлчлэгч Г.Энхтуулаас тодрууллаа. 

-Таны гарч байсан ээлжин дээр шинэ хүн мэндэлж, та эх барьж авсан юм байна. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

-Тэр үед маш сандарсан. Зорчигч М.Номин-Эрдэнийг жирэмсэн гэдгийг эхлээд мэдээгүй. Галт тэрэг Шарын голоос хөдөлсний дараа зорчигчдод цай тараагаад явж байтал нэг эмэгтэй ёолоод байсан. “Яасан миний дүү зүгээр үү” гэж асуутал жирэмсэн байсан. Тэгээд л сандарчихсан. “Яана аа яана аа” гээд л сандраад гүйгээд байсан.   

М.Номин-Эрдэнэ “Эгчээ би кесеров хагалгаагаар төрдөг юм аа” гэхээр нь “Эгч нь кесеров хагалгаа хийж чадахгүй. Гараараа л төрүүлье” гэсэн. Тэгээд хамтрагч Ц.Гансүхээ дуудаад гоц халдварт өвчний үед хэрэглэдэг ариутгасан цагаан хэрэглэлээ гаргуулсан. 

Ингээд наймдугаар купейг даавуугаар тусгаарлаад, нэг удалгүй 20:25 цагт хүүхдийг эх барьж авсан. М.Номин-Эрдэнэ өмнө нь хоёр охиноо кесеров хагалгаагаар төрүүлсэн юм билээ. 

-Та төмөр замд хэдэн жил ажиллаж байна вэ. Өмнө нь хүүхэд эх барьж авч байсан уу. Яаж эх барьж авсан бэ? 

-Би 20 жил ажиллаж байна. Өмнө нь хүүхэд эх барьж авч байгаагүй. Галт тэрэгний кассер/явуулын тасалбар түгээгч/-ийн хайчийг галд ариутгаж, спиртээр угааж байгаад хүйг нь тасалсан. Дархан дээрээс тосч авсан эмч хүйг нь зөв тасалсан, цус гаргаагүй сайн байна гэж магтсан. Тэр эмч баярлаж догдлоод намайг барьж авч үнссэн. 

Хүүхэд эх барьж авах үед маш их сандарч, тэвдсэн ч дараа нь үнэхээр сайхан санагдсан. Өөрийн эрхгүй баярлаад шөнө ч унтаж чадаагүй. Нэг л сайхан санагдаад байгаа.

Бас нэг бэлгэшээлтэй явдал нь хоккейн багийн хүүхдүүд тэмцээнд орж, түрүүлээд буцаж явсан юм. Тэд шинэ төрсөн хүүг “Ах шигээ мундаг хоккейчин” болоорой гэж ерөөж, шагналынхаа мөнгөөр мялааж байсан. Их хөөрхөн.        

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
409
Зураг
ЗӨВ, ГОЁ
42
Зураг
БАХАРХМААР
16
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
57 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Бахархмаар [124.158.125.73] 2019/1/16
Мундаг юм аа. Монголын үрс маш олон болтугай. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.89] 2019/1/16
Untaj chadahgui baisan gej bn shu setgel ni IH huurchdee
0 | 0 Хариулах
zochin [202.55.183.178] 2019/1/16
ёстой сайхан мэдээ байна. Монголын үрс маш олон болтугай.Сэтгэл гарган тусласан бүх хүмүүст баярлалаа. Эрүүл энх, сайн сайхныг хүсье.
1 | 0 Хариулах
Зочин [204.148.9.178] 2019/1/16
Yamar saixan medee ve, bugded Ni eruul end sain saixniig xusie,
1 | 0 Хариулах
Ohin [73.157.11.145] 2019/1/16
Hun eh barij awna gedeg mash tom hariutslaga um,2 n hoer hunii ami nasiig awarna gedeg amargui ee,Ta nartaa bayr hurgej Az jargal husie!
0 | 0 Хариулах
Гайхалтай [64.119.20.143] 2019/1/15
Ямар сайхан үйл явдал вэ 2 охинтой эх хүүтэй болсон нь эхний гайхамшиг хийсвэрээр төрдөг эхийг байгалын жамаар төрүүлж чадсан нь бас гайхамшиг баярлалаа
5 | 0 Хариулах
Mundag [202.9.45.77] 2019/1/15
Та гуравтаа ажлын их амжилт хүсье. Мундаг
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.85] 2019/1/15
ymar mundag hvmvvs we hagalgaagar tordog hvniig ingej amjilttai torvvlj chadsan bn emchees ch ilvv bn shd
0 | 0 Хариулах
Zochin [202.9.42.27] 2019/1/15
Hoorhiin be mundag egch bnaa. Eej huu 2 t az jargal husie. Xokkein huuhduud bas hoorhon yuma
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.153] 2019/1/15
Ikon сайтын анхны хэрүүлгүй мэдээ ажээ. Монголчууд хэрэлдэхгүй байж чаддаг л юм байна шд.
12 | 0 Хариулах
Зочин [64.119.23.248] 2019/1/15
манай ард түмэн сайхаан хурий хурий. харин энэ хэдэн толгой дээр заларсан мангасууд л хэцүү байна.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.184] 2019/1/15
Мөн ч сайхан эх үрийн барилдлагатай улс юмаа... Кесерёвад ордог хүнийг сайхан төрүүлээд өгнө гэдэг чинь ёстой буян байлгүй яахав... Бүгдэд нь эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе!
10 | 0 Хариулах
Зочин [112.10.126.4] 2019/1/15
Монголын үрс маш олон болтугай!
1 | 1 Хариулах
Зочин [202.72.245.165] 2019/1/15
Enkhtuuldaa bolon shine huudgee olgiidoj awsan eej temtseend orj ywaad huuhduud bugd ne bayr hurgie enkh barij awsan uilchlehch mundah bnaa tomor zamaas ogoh estoi shagnal baiwal ogoosei
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.67] 2019/1/15
Mundag yuma ali alind ni az jargal husye
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.43] 2019/1/15
Yamar mundag ym be Az jargal ervvl enhiig hvsie.Bagonii vichlegch emerteid tomoos tom bayr hvrgij baharhaj bgagaa ilerhiilya.
0 | 0 Хариулах
Deegii [112.72.11.108] 2019/1/15
Bayr hurgey iim shan humuust ee
0 | 0 Хариулах
Сараа [202.72.242.139] 2019/1/15
Ямар мундаг эгч вэ.ийм л сайхан хүмүүс төмөр замд ажилладаг юм
3 | 0 Хариулах
Гоо [202.9.43.144] 2019/1/15
Энхтуул эгчид баяр хүргье. Өмнө нь 2 хагалгаа хийлгэсэн хүнийг ямарч асуудалгүй төрүүлж хүлээлгэж өгсөн байна ш дээ. Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц гэдэг үг л энэ дээ. 2007 онд Дарханы вокзал дээр яг вагон дотор нэг оюутан охин төрж билээ. Дарга нь орж ирээл 18 нас хүртэл үнэгүй зорчих бичиг гардуулж өгөөл бас л ерөөлтэй шүү.
11 | 0 Хариулах
Зочин [64.119.23.248] 2019/1/15
яанаа аа хүүхэд нь зүгээр байгаа. халдварт өвчин ихттэй энэ үед. тэр ямар хамаагүй хүүхдйг нь тэвэрч байна аа хаалт ч байхгүй. манайхан нээрээ хэнэггүй юм аа төрөх дөхчихөөд.
0 | 7 Хариулах
Зочин [202.9.43.193] 2019/1/15
ерөөл тавилангаараа л болно хаана төрөх ёстой тэндээ л төрнө
8 | 0 Хариулах
Ану [112.72.11.109] 2019/1/15
Галт тэрэгний үйлчлэгч Энхтуулд баяр хүргэж ажлын амжилт хүсье. Ерөөл буянтай сайхан эмэгтэй байна. Эх хүүхдэд эрүүл энх аз жаргал хүсье. Хөөрхөн санагдаад догдолчихлоо
9 | 0 Хариулах
Зочин [66.181.160.70] 2019/1/15
Estoi shan medee.Unshaad l uilah gd bhiin goy ymaa.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.252] 2019/1/15
Нулимс урсав хокейн багийн хөөрхөн хүүхдүүд сайхан мэдээ байна
6 | 0 Хариулах
Zochin [66.181.160.65] 2019/1/15
Ymar goy eyreg medee we vnexeer gaixaltai got ymaa eej xvvxed 2t ervvl enxiig xvsey ex barij awsan xvnd ni sain saixan bvxniig xvsey
2 | 0 Хариулах
Undraa [139.5.216.139] 2019/1/15
Ymar saihan ym be ooriin erhgvi nulims tsiilegnej baishde.Az jargaliin deediig hvsie
6 | 0 Хариулах
Zochin [202.120.234.176] 2019/1/15
Баяр хүргэе. Монгол эмч нар 25 аас дээш настай хүн бол шууд л хагалж авах гээд байдаг. Гадаадад аргагүйдсэн үед л хагалгаа хийдэг. Гадаад 40 шүргэсэн хүн хүртэл анхны хүүхдээ өөрөө төрүүлж байхыг мэднэ. Монголын эмч нар арай л дэндүү шүү.
6 | 0 Хариулах
Zochin [66.181.161.49] 2019/1/15
Насаараа галт тэрэгэнд үнэгүй зорчих уу?
8 | 0 Хариулах
ДАНРАВ [103.26.193.127] 2019/1/15
АЛТАНЗАМ, ЭСВЭЛ ТӨМӨРХҮҮ ГЭЖ НЭР ӨГДӨӨ... ККК... ХҮҮ, ЭХ БАРИГЧ, ГЭР БҮЛИЙНХЭН, ХОККЕЙЧДОД, МОНГОЛЧУУДДАА БҮГДЭД НЬ САЙН САЙХАНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!
11 | 0 Хариулах
ДАНРАВ [103.26.193.127] 2019/1/15
ТӨМӨР ЗАМАА ОРОСУУДААС НЭГ МӨСӨН САЛГАЖ АВАХ ӨДӨР УДАХГҮЙ ИРНЭЭ! МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЧДЫН ЯРУУ АЛДАР БАДРАГ!
5 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/1/15
herev tiim udur irvel bi huuhdedee mongol zam gedeg ner ugnu
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.193] 2019/1/15
ГАНЗАМ
2 | 0 Хариулах
Г.энхтуул [202.9.43.193] 2019/1/15
Би хүүд Ганзам гэж нэр өгсөн. БИ ЯГ ТААЧЛАА KK
4 | 0 Хариулах
S [202.126.89.146] 2019/1/15
Ganzam gj ogson genelee
0 | 0 Хариулах
ДАНРАВ [103.26.193.127] 2019/1/16
САЙХАН НЭР ХАЙРЛАЖ... АМЖИЛТ!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.43] 2019/1/15
Хөөрхөн юм аа ..Проводник болон эх хүү хоёрт аз жаргал хүсье ..Чихэнд чимэгтэй гоё мэдээ байна
6 | 0 Хариулах
Зочин [202.9.45.103] 2019/1/15
az jargal hvsie saihan medee bn
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.135] 2019/1/15
HUI TSAANAASAA TASARDAG YUM HUCHEER TASALAHAAR HEVLIID BAISAN AZ JARGALIIN 80 HUVIA ALDDAG YOUTUBE AZ JARGALIIG HUSEHGCHDED
0 | 12 Хариулах
Зочин [66.181.185.245] 2019/1/15
Chi tend ni bgad naadhaa heleed zaagaad ogchihgui dee balain bee odoo yaana weeee
5 | 0 Хариулах
Амараа Заяа [202.72.240.5] 2019/1/15
Манай төмөр замынхан иймл мундагдаа.Ямар сайхан үйл явдал вэ.Сэтгэл догдлон уншлаа.Бяцхан хүү минь мундаг хүн болоорой.
2 | 0 Хариулах
buh zurhtei yum [202.70.34.89] 2019/1/15
yaay bas l turuh duhuud inged wagond ywj bdag hundrel garwal yana, hariutslagatai l bh heregteide tehde aztai buyantai shan yum bolj
7 | 3 Хариулах
Зочин [183.177.100.4] 2019/1/15
Сайхан мэдээ байна, эх баригч болон ээжид нь халуун баяр хүргэе, монгол бүсгүйчүүд зүрх зориг сайтай мундаг шүү
4 | 0 Хариулах
Зочин [202.179.24.54] 2019/1/15
Emnelegt bsan bol shuud hagalah bsan bhda. Iim l bna
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.93] 2019/1/15
Эмч баярлаж үнссэн... Хоккейн багийхан шагнасан... Эгч нь гараараа л төрүүлье... Ямар сайхан хүмүүс нэг дор цуглаа вэ. Ямар сайхан мэдээ вэ. Сэтгэл сэргээд, бүр сайхан болчихлоо. Үйлс нь дэлгэрч яваг ээ. Эх үр амгалан байг
35 | 0 Хариулах
Зочин [202.126.89.225] 2019/1/15
Монголд сайхан хүмүүс зөндөө байдаг шүү
2 | 0 Хариулах
Мөнхцэцэг [66.181.161.60] 2019/1/15
Яасан сайхан мэдээ вэ. Эх үр хоёрт эрүүл энхийг хүсьe. эх барьж авсан хүнд баярлаад ч барахгүй нь яасан мундаг юм бэ ажил үйлс нь бүтэмжтэй байж санасан бүхэн нь бүтэж байх болтугай ёстой мундаг. Жирэмсэн ээж маань яасан айдаггүй юм бэ төрөх дөхцийн бол яагаад тэгээд явж байдаг билээ. Өмнө нь хагалгаагаар төрсөн болохоор оёдол задрах эрсдэл байгаа ш дээ. Төрөх ээжүүд минь эрүүл мэндээ бодож байгаарай. Аз жаргал хүсьe.
15 | 0 Хариулах
Зочин [64.119.20.39] 2019/1/15
Тэр хүүхдүүд бас мундаг байна шүү. Ах шигээ сайн хоккейчин болоорой гээд орлогогүй жоохон юмнууд байж мөнгөө өгсөн нь сайхан санагдлаа. Бүгдэд нь амжилт нэг ч удаа гэсэн сайн сайхан юманд сайхан сэтгэдэл үлдээе
24 | 0 Хариулах
Zochin [202.126.89.221] 2019/1/15
Enkhtuuldaa Amjilt husie! Eh huu 2-t eruul enkhiig husie! Zugeer l goy
3 | 0 Хариулах
Зочин [180.149.96.134] 2019/1/15
ийм сайхан эерэг мэдээгээр энэ хорвоог дүүрэн байдаг болоосой...
12 | 2 Хариулах
Зочин [202.21.96.162] 2019/1/15
Ийм л мэдээ уншиж сонсож байх юмсан
15 | 0 Хариулах
Зочин [112.72.12.17] 2019/1/15
Hunii ami avarsantai yalgaa yu baih ve! Ogoh yostoi shagnal uramshuulal ogch bayarluulaarai.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.42.121] 2019/1/15
Эмч нараас мундаг. Өмнө нь 2 удаа кесерова хийлгүйгээр төрөх бүрэн боломжтой эх байж. Хайран хүний эрүүл мэнд . Залуу охид эмэгтэйчүүд минь өөртөө итгэлтэй байж өөрөөрөө төрөхийг хичээх хэрэгтэй шүү. Заавал эмчийн үгээр өөрсдийгөө алаад байв. Азтай одтой сайхан сэтгэлтэй Үйлчлэгч Энхтуулд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе !
18 | 0 Хариулах
Зочин [202.179.24.54] 2019/1/15
Yag unen, emch nar shuud hagalna, Uuruuruu turuh mash chuhal
1 | 0 Хариулах
Зочин [203.91.114.244] 2019/1/15
ямар хөөрхөн юмбээ. Шинэ хүнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Хүйн ээжид нь бас баяр хүргэе, үнэхээр мундаг юмаа
7 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2019/1/15
Ийм гоё гэгээлэг бүр нэг үнэн сэтгэлээсээ бие биендээ талархаж, баясаж байгаа нь нэн сайхан. Шинэ нөхөрт эрүүл энх, аз жаргалыг хүсье
10 | 0 Хариулах
bbb [112.72.15.86] 2019/1/15
Өнөөдөр сонссон хамгийн сайхан мэдээ байнаа АМЖИЛТ ХҮСЬЕ
11 | 0 Хариулах
Зочин [122.201.31.135] 2019/1/15
DAVHAR VAGON YAVDAG BOLOHOOR GALT TERGIIG OGTSOM HODOLGOJ BOLOHGUI
0 | 0 Хариулах