11:28 2018/12/13
УИХ-ын чуулган өнөөдөр хуралдах боломжгүй боллоо.
УИХ-ын дарга М.Энхболд "Засгийн газрын гишүүд орж ирсэн ч картаа хийхгүй байна. Ирц 49.3 хувьтай байгаа учир өнөөдөр хуралдах боломжгүй боллоо.
Маргааш чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ" гэв.
10:56 2018/12/13
УИХ-ын чуулган долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт хуралддаг. Харин өнгөрсөн долоо хоногт ирц бүрдээгүйгээс чуулган хуралдаж чадаагүй.
Өнөөдөр мөн л ирц бүрдэхгүй байна. УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулах, ЖДҮХСантай холбоотой асуудал, Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох зэрэг дөрвөн журам батлах ёстойг УИХ-ын дарга хэллээ.
Ирцийн тухайд УИХ-ын дарга М.Энхболд "Засгийн газрын гишүүд танхимд орж ирэхгүй байгаагаас УИХ хуралдаж чадахгүй байна. 10:00 цагаас хойш хүлээлээ" гээд хуралдаа орж ирээгүй гишүүдийн нэрийг дуудав.
10:56 цагийн байдлаар чуулганы танхимд 32 гишүүн сууж байна.
11:28 2018/12/13
УИХ-ын чуулган өнөөдөр хуралдах боломжгүй боллоо.
УИХ-ын дарга М.Энхболд "Засгийн газрын гишүүд орж ирсэн ч картаа хийхгүй байна. Ирц 49.3 хувьтай байгаа учир өнөөдөр хуралдах боломжгүй боллоо.
Маргааш чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!