Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрсгүй жаал Грег Хэффлигийн дүртэй эможи гарчээ

МОНСУДАР
2018 оны 10 сарын 24
Монсудар
Зураг зураг

“Цэнхэр гүзээлзгэнэ” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” цувралыг уншигч хүүхэд, багачууд сайн мэднэ.

Шог зураач, зохиолч Жефф Киннигийн энэхүү бүтээл анх 2007 онд уншигчдад хүрсэн өдрөөсөө л Нью-Йорк Таймсын бэстселлерээс 450 хоногийн турш буугаагүй юм. Дэлхийн 60 орчим хэлнээ орчуулагдаж, 200 гаруй сая хувь борлогдсон энэхүү цуврал 2017 онд монгол хэлээр орчуулагдан гарснаасаа хойш уншигч хүүхдүүдийн дуртай ном болсон билээ.

Энэхүү цувралд дунд сургуулийн сурагч Грег Хеффли хэмээх жаалхүүгийн тухай өгүүлнэ.  Дунд сургуульд өөрөөсөө өндөр, янз бүрийн зан араншинтай, зарим нь бүр сахлаа хусаж эхэлсэн хөвгүүдийн дунд орох нь түүнд хачин санагдана. Ид өсөж том болж буй энэ л адал явдалт түүхээ Грег өдрийн тэмдэглэлдээ зурагтайгаар, тун хөгжилтэйгээр өгүүлдэг. Тус цуврал 2010 онд дэлгэцийн уран бүтээл болсноор бүр ч олон хүний хүртээл болсон билээ.

 
Тэгвэл дүрсгүй жаалд дахин нэг цоо шинэ адал явдал тохиолдсон нь түүний дүрстэй эможи бүтээгдсэн явдал. Өчигдрөөс буюу аравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дэлхий даяар ашиглагдаж эхэлсэн тус эможи нь нойрмог, ууртай, гайхсан, баярласан, дурласан зэрэг олон сэтгэл хөдлөлүүдийг Грег Хэффлигийн дүрсгүй дүр төрхөөр илэрхийлэх юм байна. 

Эдгээр эможиг IOS үйлдлийн системтэй бүх төрлийн төхөөрөмжийн хувьд iTunes-ээс үнэгүй татаж авах боломжтой бол, android үйлдлийн системийн хувьд Google Play дээрээс Sticker-Photo аппликэйшнийг татаж авснаар ашиглах юм.

Түүнчлэн GIPHY-д Дүрсгүй жаалын албан ёсны сувгийг бий болгосон ба Грег Хэффлигийн дүртэй GIF болон эможиг Instagram, Snapchat-д хэрэглэх бүрэн боломжтой болжээ.

Хөгжилтэй Грег Хэффлигийн түүхийг өгүүлэх “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл”-ийн 8 цуврал Монголын уншигч хүүхдүүдэд хүрээд буй билээ.