Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр сургуулийн захирлыг нэг сар цагдан хорихоор болов

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг нэгдүгээр сургуулийн фэйсбүүк хуудсаас авав.

АТГ-аас өчигдөр буюу аравдугаар сарын 4-нд Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилсан талаар тус газраас мэдээлсэн. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Г.Бум-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өнөөдөр хянан хэлэлцжээ.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг заасан үндэслэлээр Г.Бум-Эрдэнийг 2018 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.