Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Загас барих арга

ikon.mn
2018 оны 9 сарын 27
Сурталчилгаа

Өнөө үед IPO гэдэг зүүд мэт ойлголт энгийн болж, Дэлхий нийтийн адил Монгол хөрөнгө оруулагчид ч эрс нэмэгдсээр байна.  

Сүүлийн 5 жилийн дотор 551%-н өсөлттэй бодит ашиг хүртсэн хөрөнгө оруулагчид олон бий.

Тэгвэл түүнээс ч илүү ашиг авчрахаар хүлээгдэж буй хувьцаануудыг хэрхэн эзэмших вэ? Та доорх зөвлөгөөтэй танилцана уу.

 

Тэгвэл IPO гэж юу вэ?

Сүүлийн үед компаниуд IPO хийлээ, хөрөнгө оруулалт татлаа гэж ихээхэн яригдах болсон. Тэгвэл IPO /Initial Public Offering/ гэдэг нь тус компанийн олон нийтэд санал болгож буй хамгийн анхны хувьцааг хэлдэг байна.

Ихэнх компани гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор анх байгуулагдаж, хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)-ийн хүрээнд ажилладаг. Өөрөөр хэлбэл цөөн тооны эзэмшигчидтэй байдаг. Харин IPO гаргасны дараа хувьцаат компани (ХК) болсноор хүн бүр  хөрөнгө оруулах, хувьцаа эзэмших боломж нээгддэг.

Та хувьцаа эзэмшигч болсноор тухайн компанийн тодорхой хувийг эзэмшиж эхэллээ гэсэн үг.  Хэрэв та нийт 10 мянган хувьцаа гаргасан компанийн 1000 ширхэг хувьцааг эзэмшлээ гэж тооцвол тухайн компанийн 10 хувийг эзэмшиж байна гэсэн үг юм. Ингэснээр танд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, саналаа ѳгѳх эрх нээгдэнэ.

Хувьцаат компани нь олон мянган хувьцаа эзэмшигчидтэй байдаг тул хатуу дүрэм, журам мөрддөг.  Тухайлбал, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-тэй болох, хувьцаа эзэмшигч бүр улирал бүр аудитаар хянагдсан санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн тайлан мэдээллээр хангагдах учиртай.

Яагаад компаниуд IPO гаргадаг вэ?

Ихэнх амжилттай яваа компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татахын тулд хувьцаагаа олон нийтэд санал болгодог. IPO гаргах нь бусдаас зээл аван, тогтмол хүүгийн зардал төлөх шаардлагагүйгээр хямд өртгөөр их хэмжээний хөрөнгө босгох боломжит санхүүжилтын эх үүсвэрийн нэгэн төрөл юм. Ялангуяа манай улсын компаниудын эх үүсвэрийн бүтцэд өр төлбөр давамгайлж, санхүүгийн хөшүүргийн зохистой харьцаа алдагдсан байдаг учир IPO хийн, эзний өмчийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Компани IPO хийхийн тулд аудитын, хуулийн, үнэлгээний компаниудаар шалгуулж, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн бирж гэсэн томоохон хяналтын байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой байдаг учир энэ нь эргээд компанийн засаглал, ил тод байдал, менежментийг сайжруулж, харилцагчид болон хөрөнгө оруулагчдын тухайн компанид итгэх итгэлийг сайжруулж өгдгөөрөө бас онцлогтой.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТСАН IPO:

 

Компани нь олон нийтийн буюу хувьцаат компани болсноор санхүүгийн олон боломж үүдээ нээдэг. Та ч бас хэн байхаас үл шалтгаалан энэхүү боломжуудаас өгөөж хүртэж, хувьцаа эзэмшигч болох бүрэн боломжтой.

Хэрэв та хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл

https://ipo.golomtcapital.com/ хаягт хандан бүртгүүлээрэй.  Бид танд туслахад үргэлж таатай байх болно.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.