2019/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,659.50₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
30°
|
17°
B30
УЛААНБААТАР
27°
|
18°
20:00
S30
26°
21:00
S29
24°
22:00
S26
20°
23:00
S26
18°
00:00
S26
17°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S29
15°
04:00
S29
14°
05:00
S29
14°
06:00
S30
15°
07:00
S30
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Машины рулийн аппарат эвдэрвэл яах вэ?

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 9 сарын 21
Cardoctor

Рулийн аппарат нь жолооны хүрдийг эргүүлсний дагуу дугуйд чиглүүлэх үүрэгтэй юм.

Эвдрэл гэмтлийн шинж тэмдэг

  • Жолоодоход илүү хүч шаардагдах, жолоодлого жигд бус байх
  • Жолооны хүрдийг эргүүлэх боломжгүй болох, дуу чимээ гарах
  • Донсолгоо, овон товонтой газраар явахад хяхтнах дуу чимээ гарах
  • Жолооны хүрдийг нэг тийш эргүүлэхэд хөнгөхөн атлаа эсрэг тийш хүнд болох
  • Жолооны хүрд хэт хөнгөн эсвэл эргүүлэхэд хэт хатуу болох
  • Рулийн аппарат болон жийргэвчүүдээс тос гоожсон байх
  • Рулийн аппаратын их бие хагарсан байх
  • P/S гэрэл асах

Рулийн аппаратны хэлбэр

Одоо үед хэдрэг араат буюу харандаан гол гэж нэрлэдэг рулийн аппаратыг эсвэл түнтгэр рулын аппарат гэдэг 2 зүйлийг түлхүү хэрэглэж байна.

Харандаан гол буюу хэдрэт араат рулын аппарат

Орчин үеийн ихэнх машин энэ загварын аппаратыг ашиглаж байна. Могой араа эргэлдэж хэдрэг араа гэх хөндлөн шүдтэй арааг эргэлдүүлснээр дугуйг залдаг.

Түнтгэр рулийн аппарат (Үрлэн эрэгт дамжуулгын механизм)

Ихэвчлэн дээр үеийн эсвэл хүнд даацын машинд ашигладаг. Ажиллагааны хувьд бүрэн механик бөгөөд шарик, могой агаарын туслалцаатай залдаг. Энэ механизм нь элэгдэл багатай, цохилтод тэсвэртэй. Могой араа, үрлэн эрэг хоёр шүргэлцэх гадаргууд олон тооны ган бөмбөлөг хийж өнхрүүлэх замаар ажиллах ба бараг элэгддэггүй. Энэ төрлийн аппарат нь 3-4 бүтэн эргүүлж тулдаг учраас замын мэдрэмжийг багасгадаг. Гэхдээ дугуйн дээрээ даац авдаг машинуудын дугуйг эргүүлэхэд тусалдаг.

ТӨРӨЛ

Гидрийн аппарат нь гидр ажиллагаатай болон цахилгаан гэж хуваагддаг.

Гидр: 10 жилийн өмнөх ихэнх машин гидр ажиллагаатай аппараттай. Гидрийн даралтаар ажиллагааг хөнгөвчилж руль эргүүлдэг.

Цахилгаан: Орчин үеийн ихэнх машинууд цахилгаан рулийн аппарат (EPS)-тэй болсон. Энэ систем нь компьютерын удирдлагатай цахилгаан мотороор руль эргүүлдэг. Мотор нь хянах самбарын доор эсвэл рулын дээр байрладаг. 

Рулийн аппаратыг засварлах зөвлөгөө

  • Рулийн аппаратыг солихдоо үйлдвэрлэгчийн оригинал сэлбэгээр солихыг зөвлөж байна.
  • Рулийн аппарат солихдоо руулийн тягийг шалгаж байгаарай элэгдсэн бол солих шаардлагатай.
  • Автомашины 100,000 км гүйлт болгонд гидрийн системийн шингэнийг сольж байх шаардлагатай. Ингэхдээ руулийн аппаратыг наалданги бохирдлоос сайн цэвэрлэх хэрэгтэй.
  • Рулийн аппаратыг бэхэлсэн раамд ан цав гарсан, болт суларсан тайлагдсан болон руулийн тяг элэгдсэн тохиолдолд руулийн аппаратыг эвдэрсэн гэмтсэн гэж буруу оношлоход заримдаа хүргэдэг.
  • Механизмыг сольж засварласны дараа заавал дөрвөн дугуйнд тэнхлэг тохиргоо хийлгэж байгаарай.
  • Механизмыг сольж тавихдаа жолоодлогын системийн шингэнийг бүхэлд нь юүлж шинэ шингэн хийж байгаарай.
  • Хэдрэг араат механизмыг солихоос өмнө жолоодлогын системийн удирдлагын модулийг оношлож шалгаж байх шаардлагатай.
  • Зарим тохиолдолд хэдрэг араат механизмын үзүүрийн штанг элэгдсэн байдаг, энэ тохиодолд механизмыг бүхэлд нь солих шаардлага гардаг.
     

     

Эх сурвалж: www.cardoctor.mn

x