• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар-Эрхүүгийн галт тэрэгний аялалд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ

ikon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын II хэсгийн төмөр замуудын 2019-2020 онд олон улсын суудлын галт тэрэгний хуваарь, бүрэлдэхүүний талаар хэлэлцэх зөвлөгөөн” Улаанбаатар хотноо боллоо. Зөвлөгөөнд Монгол, Орос, Хятад, Казахстан, Хойт солонгос, Вьетнамын төлөөлөгчид оролцож олон улсын галт тэрэгний хуваарь, бүрэлдэхүүний асуудлаар 4 өдрийн турш хэлэлцлээ.       

Энэ удаагийн хурлаар уг галт тэрэгний аялах өдрийг өөрчлөх, Сүхбаатар өртөөнд зогсох цагийг багасгах асуудлыг УБТЗ хэлэлцэх асуудалд оруулжээ. Мөн Бээжин-Москвагийн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны тоог нэмэгдүүлэх асуудлыг ч хурлаар хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Өнгөрсөн онд болсон хурлаар Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн галт тэргийг аялуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь зорчигчдын талархлыг хүлээсэн юм.

Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд нь олон улсын суудлын галт тэрэгний асуудлаар  нягт хамтран ажилладаг нь олон улсын зорчигч тээврийн үйл ажиллагааг харилцан уялдаатай зөв зохион байгуулж, зорчигч тээврийн тоо хэмжээ, үр ашиг, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгдөг юм. 

Тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаанд УБТЗ идэвхтэй оролцож ирсэн бөгөөд үүний  тод жишээ бол энэхүү ээлжит зөвлөгөөнийг өөрийн оронд өндөр дээд хэмжээнд зохион байгуулж байгаа явдал юм.

Энэ удаагийн зөвлөгөөн ажил хэрэгч уур амьсгалд болж, олон улсын суудлын галт тэрэгний аялах график хугацааг тохирч, хүндрэл бэрхшээлээ харилцан ярилцлаа. Тус хуралдаанаас гарсан шийдвэрүүд нь УБТЗ-ын олон улсын суудлын галт тэрэгний тээврийн үр ашгийг өсөн нэмэгдэхэд бодит хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. 

Жил бүр тус байгууллагын гишүүн орнууд энэхүү хурлыг өөрийн оронд ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд одоогоос 6 жилийн өмнө буюу 2012 онд манай улсад зохион байгуулж байсан юм.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zочин [122.201.31.19] 2018/9/14
эрхүү ороход 110000 эргээд улаанбаатар ороход 270000 билүү байсан энэ арай л байгаа биз . вагонд ердөө 4 хөн хүн суусан бусдад нь хэд байсныг мэдэхгүй ийм л байнлээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.129] 2018/9/13
Үнэтэй холбоотой гол асуудлуудаа шийдэх өгөхийг хүсье. УБ-с Улаан-Үд ороход 80 000 төг, харин Улаан-Үдээс УБ орох билет асуухад 4200-4800 рубль буюу 170 000 төг. Арай дэндүү үнэтэй. Мөн УБ-с Бээжин ороход 300 000 төг. Тийм учраас ихэнх хүмүүс УБ-Замын-Үүд гэж яваад Эрээнээс Бээжин рүү автобусаар явдаг. Хамаг олох байсан ашгийг чинь Хятадын автобус компаниуд аваад байна. УБ-Бээжингийн билетийг ядаж 200 000 төг болговол хүмүүс их явдаг болно. Мөн Орос болон Хятадаас буцаад УБ буцаж ирэх билетээ яагаад УБ-т зарж болдоггүй юм бэ? Өмнө авч болдог байсан.
5 | 1 Хариулах
Зочин [202.72.245.207] 2018/9/13
МАШ САЙН БАЙНА ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНААЧЛАГАТАЙ АЖИЛЛАЖ БАЙГААД БАЯРЛАЛАА
0 | 0 Хариулах